Коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас 14 хоногийн хөл хорио тогтоох санал гаргасан. Түүнчлэн Засгийн газрын зүгээс ирэх дөрөвдүгээр сарын 5-19-ны хооронд хөл хорионы хатуу дэглэм тогтоох өндөр магадлалтай байгаа талаар мэдээлсэн билээ. Улмаар УОК өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 26-нд хуралдаж ирэх дөрөвдүгээр сарын 5 хүртэл коронавирусийн халдварын тоог бууруулах бүхий л арга хэмжээг авч, тархалтыг хумих чиглэлээр ажиллана гэх шийдвэр гаргасан. Хэрэв халдварын тархалтыг хумиж чадахгүй хөл хорио тогтоож, гамшгийн улаан түвшинд шилжих юм. Дөрөв дэх удаагаа хөл хорио тогтоовол улсын эдийн засаг болон нийгэмд ямар эрсдэл дагуулах талаарх эргэлзээ, айдас нийгэмд байсаар байна. Иймд дахин хөл хорио тогтоовол эдийн засагт, тэр дундаа 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлээд удаагүй байгаа энэ үед ямар эрсдэл дагуулах талаар эдийн засагчдын байр суурийг сонслоо.
-Миний хувьд дахин хөл хорио тогтоох саналын эсрэг байгаа. Бид хөл хориор тогтоох цаг үед нь хөл хорьж, тодорхой арга хэмжээ авсан. Үүний үр дүн тодорхой хэмжээгээр гарсан байх. Гэхдээ хүссэн үр дүндээ хүрч чадаагүй. Бидэнд хөл хорио тогтоохгүй байх олон шалтгаан бий. Манай улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувиар агшиж, энэ нь олон улсад нэлээд өндөр уналттай эдийн засгийн тоонд орсон. Энэ нь эдийн засагт хүндээр мэдрэгдэж эдийн засгийн бүхий л салбарт уналт ажиглагдсан. Бид 2021 онд энэ байдлыг давтах боломжгүй. Бидний өнөөгийн эдийн засгийн боломж үүнийг дийлэхгүй.
Ингэвэл эрүүл мэнд, эдийн засгийн бус нийгмийн олон асуудлыг үүсгэж болзошгүй. Иймд эдийн засгийг дэмжих үүднээс хөл хориог тогтоолгүй эрүүл мэнд, эдийн засгийн асуудлыг зэрэг анхаарах шаардлагатай. Ялангуяа бизнес ид идэвхждэг 4-5 дугаар сарыг алдах ёсгүй гэж харж байна. Барилга, хөдөө аж ахуй, дотоод, гадаад худалдаа, үйлчилгээ дийлэнх салбар болоод хүмүүс ч хөдөлгөөнд орж эхэлдэг. Энэ үед нь дахин хөл хорио тогтоох нь эдийн засагт илүү том хохирол авчрах магадлалтай. Дээрээс нь дахин хөл хорио тогтоолоо гээд энэ асуудлыг хязгаарлана гэдэг итгэл найдвар алга.
Өнгөрсөн хугацаанд гурван удаа хатуу хөл хорио тогтоосон. Үүний үр дүн бага, эдийн засгийн хохирол нь илүү давамгайлах хандлагатай байна. Дахин хөл хорьж эдийн засгаа улам доройтуулвал эргээд эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн арга хэмжээний хүрээнд цар тахалтай тэмцэх чадлаа дордуулах болов уу. Тийм учраас миний хувьд вакцинжуулалт, халдвар хамгааллын дэглэм, эдийн засгийг хослуулах гэсэн сонголтонд байна.
Энэ хүрээнд вакцинжуулалтыг хурдасгаж, хүн амын дунд дархлаа тогтоох чиглэлд бүх боломжоо ашиглах нь хамгийн чухал байна. Мөн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, хариуцлагын механизмыг чангатгах нь үр дүнг нэмэгдүүлнэ. Учир нь төрийн алба, иргэдийн сахилга, тэдэнд тооцох хариуцлага сул байгаагаас халдварын тархалт нэмэгдэж байна. Онцгой үед онцгой сахилга бат, хариуцлага шаардлагатай.
Дээрээс нь эдийн засгаа улам эрчимжүүлэх бололцоот бүх арга хэмжээг авч, түүнээс бий болсон нөөцөө хөл хорио тогтоож сулруулах бус вакцинжуулалт хийж, өвчилж байгаа иргэдээ хамгаалах нь зөв байх. Харин эсрэгээрээ хөл хорио тогтоох нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүүгийн боломжийг улам доройтуулна гэж бодож байна.
-“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхлээд удаагүй байна. Энэ үед хөл хорио тогтоох нь мөн ямар эрсдэлтэй вэ?
-Шинэ Засгийн газрын зүгээс миний санал болгож байгаатай ойролцоо сонголтыг хийсэн гэж ойлгож байгаа. Түүндээ тууштай байх нь өнөөгийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн орчинд нийцсэн шийдэл байх болов уу. Засгийн хэрэгжүүлж эхлээд байгаа эрүүл мэнд, эдийн засгийн 10 их наядын цогц төлөвлөгөө ч үүний илрэл юм. Энэ хүрээнд хийгдэж буй эдийн засгийг дэмжих арга хэмжээ, эдийн засгийн өөрийнх нь аажмын сэргэлт хоёр зэрэгцэн эдийн засгийн суурь нөхцөл байдлыг тодорхой хэмжээнд засах болов уу гэж найдаж байгаа. Дахин хэлэхэд энэ үед нь дахиад хөл хорио тогтоох зохисгүй.
Иймд халдвар хамгааллын өндөр дэглэм мөрдөж, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, вакцинжуулалтаа эрчимжүүлж эдийн засгаа чөлөөлдгөөрөө чөлөөлөх хэрэгтэй. Үүнээс гадна эдийн засгаа дахин доройтуулах нь цар тахал дээр нэмээд эдийн засгийн доройтол, ядуурал, бухимдлыг бий болговол асуудал зөвхөн эрүүл мэнд, эдийн засгийн хүрээнээс халих магадлалтай. Үүнийг хязгаарлах гол арга нь хөл хорио тогтоохгүй, эдийн засаг, нийгмийн хэвийн амьдралд аль болох хурдан шилжих явдал.
-Эдийн засагч талаасаа харвал бид нэг талдаа мөнгө нийлүүлээд, нөгөө талдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болгон хорьж байна. Энэ нь шууд инфляци руу түлхэж буй хэрэг болов уу. Өөрөөр хэлбэл зах зээлд нийлүүлэгдсэн мөнгө маань бүтээмж, үйлвэрлэл биш ямар нэгэн барааны үнийн өсөлт болох вий гэх айдас юм. Олон улсад бол зах зээлд нийлүүлэгдсэн мөнгө нь хөрөнгийн зах зээл руу орсон. Улмаар их хэмжээний хөөс үүсгэсэн. Гэтэл манайд тийм хөрөнгө оруулалтын боломж хэр билээ. Тэгэхээр хөл хорио гэдэг бол манай эдийн засагт дахиад л том эрсдэл болж байна. Гэхдээ энэ бол нэг өнцөг юм.
Иргэн хүний хувиас харвал коронавируст халдварын нэг өдөрт илэрч буй тохиолдол улам бүр нэмэгдэж байгаа нь аймшигтай байна. Энэ байдлыг цаашид үргэлжлүүлэхгүйн тулд бидэнд хөл хорио гэсэн цорын ганц сонголт үлдэж байгаа бололтой.
Харин аль аль талыг нь харж үзээд дүгнэвэл уг нь иргэд бид өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ зөв баримтлаад, хэрэв бид нэг л удаа хазгай гишгэвэл нийгмийн асар том аюул хүлээж буйг ойлгоод явбал хэрэгтэй сэн.
Тэгвэл ийм олон кэйс гарахгүй, цаашлаад эдийн засгийн томоохон эрсдэл рүү үсрэн орохгүй байх боломжтой. Эцсийн дүндээ иргэдийн л хариуцлага юм. Нэг өдрийн зугаа, тоглолтын төлөөсөнд амь нас, улсын эдийн засаг явж байна.
| БАЙР СУУРЬ: Дахин хөл хорио тогтоовол ЭДИЙН ЗАСАГТ ямар ЭРСДЭЛ дагуулах вэ |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |