ОХУ М-12 хурдны замаар түншүүдийнхээ нэг Казахстан Улстай холбогддог. Тэгвэл уг хурдны замыг Монголоор дамжуулан БНХАУ хүртэл сунгах хүсэлтэй байгаагаа ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Марат Хуснуллин мэдэгдсэн талаар “Российская Газета” агентлаг мэдээлжээ. М-12 хурдны зам ОХУ-аас Монголыг дамжин БНХАУ хүртэл сунгагдвал аялал жуулчлал, газрын тээвэр ложистикийн өсөлтийг дэмжээд зогсохгүй Төв Азийн худалдааны салбарт томоохон нөлөө үзүүлнэ. Түүнчлэн Монгол Улс Узбекистантай авто болон агаарын тээврийн хэлэлцээрээ шинэчлэх шатандаа орж байгаа бөгөөд энэ ажил амжилттай болбол ОХУ-аас Монголыг дамжин БНХАУ хүртэл сунгагдах М-12 хурдны замын тээвэрлэлтийн ачааллыг багасгах боломжтой гэнэ. Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Монгол Улс М-12 хурдны замаар дамжуулан зөвхөн ОХУ, БНХАУ, Узбекистан төдийгүй Иран, Пакистан, Энэтхэг рүү ачаа тээвэр, худалдааны салбарт хамтран ажиллах боломжтой болж байгаа аж. Тэгвэл М-12 хурдны замаар дамжуулан Монгол холбогдож болох орнуудын жагсаалтыг танилцуулж байна.
Казахстаны Засгийн газар энэ онд тус улсын томоохон худалдааны төв цэг болсон Алматы хотын эргэн тойронд шинээр төмөр зам барих ажил эхлүүлээд буй. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр Алматы хот одоогоор ачаа тээвэрлэх хугацааг хоёр хоногоор удаашруулж байгаа гэнэ. Түүнчлэн Казахстан төмөр замаар БНХАУ-тай худалдааны салбарт хамтран ажилладаг бөгөөд 2022 онд тус хоёр улсын төмөр замын тээврийн хэмжээ 23 сая тонн байсан бол энэ онд 20 хувиар өсөөд байгаа аж. Улмаар Казахстан төмөр замаар БНХАУ-тай, М-12 хурдны замаар ОХУ-тай худалдааны салбарт хамтран ажиллахаас гадна Монголтой ч холбогдох, хамтран ажиллах магадлалтай орнуудын нэг болж байгаа юм байна.

Узбекистаны Тээврийн яамны хэвлэлийн албанаас тус улс БНХАУ-ын төлөөлөгчидтэй Төв Азийн бүсийн олон байршилд тээврийн зангилаа байгуулах гэрээнд гарын үсэг зурсан талаар мэдээлжээ. Тодруулбал, тус улсын Тээврийн дэд сайд Маманбий Омаров БНХАУ-ын “Hichain Logistics Co” фирмийн төлөөлөгчидтэй Андижан, Навои, Каракалпакстан зэрэг Төв Азийн чухал ач холбогдолтой бүс, олон улс хамруулсан байршилд тээврийн зангилаа байгуулах гэрээ байгуулаад байгаа юм байна. Харин хоёр талын гэрээнд тусгагдсан хэд хэдэн тээврийн зангилаа нь Монгол руу чиглэж байгаа аж.

Киргизийн эрх баригчид Хятад-Киргизстан-Узбекистан гэсэн төмөр замыг бүтээн байгуулах, түүнд санхүүжилт оруулахыг эрмэлзэж буй. Тус улсын Тээврийн дэд сайд Ирысбек Бариев Азербайжан Улсад болсон худалдааны арга хэмжээний үеэр “Гурван орон дамжсан төмөр замын төслийн сонирхлыг нэмэгдүүлж, бүс нутаг хоорондын харилцааг бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах тухай мэдэгдсэн байна. Киргизээс гаднын санхүүжилт авахыг эрмэлзэж байгаа гурван орны төмөр замын бүтээн байгуулалт нь БНХАУ-аар дамжин Монголтой холбогдох гэнэ.

Тажикстаны Худалдааны дэд сайд Фарход Восидион БНХАУ-ын Шиань хотод болсон худалдааны арга хэмжээнд оролцож, хоёр орны худалдааны эрэлтийг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа талаараа мэдээлсэн. Хоёр орны худалдаа 2023 оны эхний есөн сард өмнөх оны үеийнхээсээ 10 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа ч сайн үзүүлэлт болохгүй байгаа аж. Тийм учраас сүүлийн таван жилийн хугацаанд уналттай байгаа худалдааны салбараа сэргээж, “шинэ хамтрагч”-тай болох тухай цухас мэдэгдсэн байна.

Туркмен-Ираны Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны комиссын 17 дугаар хуралдаан болж байгаа. Тэгвэл тус хуралдаанд оролцож буй Туркменистаны эрх баригчид Туркменистан, Казахстанаар дамжин Иран, БНХАУ-ыг холбосон транзит тээврийн чиглэлийг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Туркмен энэ транзит тээврийн дэд бүтцийг хөгжүүлснээр Хятад, Ираны хооронд бараа тээвэрлэх хугацааг хоёр долоо хоногоор хэмнэх боломжтой болох бөгөөд энэ дэд бүтцийн нэг хэсэгт Монгол Улс ч багтах боломжтойг шинжээчид онцолж гэнэ.

| МОНГОЛ ТИВ ДАМНАСАН АВТОЗАМЫГ АШИГЛАЖ, ТӨВ АЗИЙН ХУДАЛДААНЫ САЛБАРЫН ТОГЛОГЧ БОЛОХ БОЛОМЖ |
|
“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-10-13 15:23:04
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |