Эргэлт.мн мэдээллийн сайт “Баялаг&Ядуурал” буландаа эдийн засгийн гарц, байгалийн баялгаа ашиглаж амжилтад хүрсэн болон баялгаа цөлмүүлэн доройтсон хоёр орны түүхийг жишиж хүргэдэг. Тэгвэл энэ удаагийнхаа дугаарт байгалийн баялгаа зүй зохистой ашиглаж, гадаад худалдааны зөв нүүдэл хийснээр өдгөө дэлхийн уул уурхайн экспортын магнатуудын нэг болж яваа Индонезийн сайн жишээ болон газрын баялгаа ашиглаж чаддаггүй, буруу бодлогынхоо “гай”-гаар дэлхийд эдийн засгаараа “сүүл мушгиж” байгаа Узбекистаны муу жишээг хүргэж байна.
.jpg)
Индонез Улс 1949 онд үүссэн бөгөөд Европ тивд орших нийт 17,508 арлаас бүрдэх орон юм. Тус улс нь нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 79 дүгээр байрт жагсдаг бөгөөд ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд 16 дугаарт бичигддэг. Дэлхийд тэргүүлэх томоохон эдийн засагтай 20 орны бүлэг буюу “20-ийн бүлэг”-ийн гишүүн бөгөөд өдгөө бүлгийн тэргүүлэгч орноор сонгогдоод байгаа юм.
| Хүн ам | 237 сая |
| ДНБ | 706 тэрбум ам.доллар |
| Нэг хүнд ногдох ДНБ | 3,015 ам.доллар |
Индонез Улсын эзэмшдэг 17 мянган арлын ердөө 6000 гаруй дээр л хүн ам нь суурьшдаг. Хүн ам төвлөрсөн арлуудад идэвхтэй галт уул элбэг байдаг учир хөрсний үржил сайтай мал аж ахуй ч хурдацтай хөгжих боломжтой орон юм. Үүний улмаас Индонез Улсын түүхэнд мал, аж ахуй, тариалангийн салбар онцлох байр суурь эзэлдэг.

Олон шашин дэлгэрсний улмаас дотоод задрал, Нидерландтай газар нутгаа булаацалдаж байсан XX зууны дунд үед эдийн засгаа тогтвортой барьж, өсгөж чадаагүй. Харин тус улсын анхны Ерөнхийлөгч Сукарно өөрийн захиргааны хугацаандаа ардчиллаас эзэрхэг дэглэмд шилжүүлжээ. Улмаар сөргөлдөгч цэргийн хүчин болон Индонезийн коммунист намынхныг эвлэрүүлсэн байдаг. Коммунист нам дээр суурилж, Индонез худалдааны салбарт хүч түрэн орж ирсэн нь өнөөгийн эдийн засгийн өсөлтийнх нь хүчтэй гараа болсон аж.
.jpg)
2010 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ нь 4000 ам.долларт тэнцэж байсан Индонезийн нэг хүнд ногдох ДНБ сүүлийн 10 жилд 3000 ам.доллар болтлоо буурсан ч, тус орны эдийн засагт тэгтлээ сөргөөр нөлөөлж чадаагүй юм байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд Индонез Улс экспортоо эрс нэмэгдүүлж, 2019 онд нийт 455 сая тонн нүүрс экспортолж, дэлхийн шилдэг нүүрсний экспортлогч болсон. Өнгөрсөн онд гэхэд л зөвхөн нүүрсний экспортоосоо 28.17 тэрбум ам.долларын ашиг олж, жилийн эцэст нийт экспортын орлого нь 231.54 тэрбум ам.доллар, импорт нь 196.2 тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт, импортын харьцаанд 35.34 тэрбум ам.долларын зөрүү гарсан өнгөрсөн жилийн Индонезийн амжилт нь 2007 оноос хойш худалдааны салбартаа гаргасан хамгийн том нүүдэл болсон юм.
.jpg)

1991 онд ЗХУ бутран унахад Бүгд Найрамдах Узбекистан Улс нэрээр тусгаар тогтнож, 1992 онд НҮБ-д элсэх бүрэн эрхээ олж байв. Одоогийн Узбекистан Улс дотроо 12 муж, нэг бүгд найрамдах улс, нэг улсын хотод хуваагддаг бөгөөд нийт газар нутгийнх нь ердөө 10 хувь нь үржил шимтэй газар үлдсэн 90 хувь нь цөл байдаг учир газар тариалан, мал, аж ахуйн хувьд тохиромжгүй байршилтай.
| Хүн ам | 30 сая |
| ДНБ | 69 сая ам.доллар |
| Нэг хүнд ногдох ДНБ | 1,983 ам.доллар |
Узбекистан Улс нэгэн цагт Төв Ази дахь хамгийн том цахилгаан үйлдвэрлэгч орон болж байв. Тус улс хөвөн, зэс, алт, уран, байгалийн хийн асар их баялагтай хэдий ч ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд 79 дүгээр байрт, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ 135 дугаар байрт жагсдаг. НҮБ, ТУХН, ШХАБ-т гишүүнээр элсэж, олон улсын харилцаагаа өргөжүүлж, худалдаа, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг зорьж байгаа ч тодорхой бус шалтгааны улмаас эдийн засагт өсөлт гардаггүй.
(1).jpg)
2010 оны тооцоогоор Узбекистан Улсын ДНБ 85,188 тэрбум ам.доллартой тэнцэж байснаас ердөө 10 жилийн дотор буюу 2021 онд 69,202 сая ам.доллар хүртлээ унасан. 2021 оны 69,202 сая ам.долларын ДНБ-ий тооцоо нь 2020 оныхтой харьцуулахад 7.4 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Узбекистан Улс дэлхийд байгалийн хийн нөөцөөрөө 11 дүгээр байрт, алт олборлолтоороо долдугаар байрт жагсдаг бөгөөд таван тэрбум тонн байгалийн хийн, таван их наяд шоо метр газрын тос, дэлхийн нийт ураны нөөцийн дөрвөн хувийг агуулдаг.
.jpg)
2020 оны шинэ судалгаагаар Узбекистан Улсын хүн амын 11.5 хувь нь ядуугийн түвшнээс ч доогуур хэмжээнд амьдарч байгааг тодорхойлсон. Үндэсний нийт орлогоор нэг хүнд 460 ам.доллар ногдож, 2021 онд хөдөлмөр эрхлэгч өдөрт 1.90 ам.долларын худалдан авах чадамжтай байна. Европ тивдээ ч бус дэлхийд дээгүүрт орох нүүрс, зэс, алт, байгалийн хий, газрын тос, мөнгө, ураны баялагтай Узбекистан оронд төрсөн 1000 хүүхэд тутмын 14 нь таван нас хүрэхээсээ өмнө нас барж байгаа аж.

| ИНДОНЕЗ, УЗБЕКИСТАНЫ БАЯЖСАН ХИЙГЭЭД БУРУУДСАН ТҮҮХ |
|
“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-10-13 15:23:04
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |