2023 он гарснаас хойш Монголын эдийн засагт сэргэлт ажиглагдаж, эхний хоёр сарын дүн мэдээллээр эдийн засаг 8.1 хувийн өсөлттэй гарсан. Эдийн засаг ингэж өсөлттэй гарахад уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний экспорт голлох нөлөөг үзүүлсэн байна. Тодруулбал энэхүү 8.1 хувийн өсөлтийн 6.3 хувь нь нүүрсний экспортоос бий болжээ. Уул уурхайн биржийн тухай хууль батлагдаж, Монголын хөрөнгийн биржээр анхны туршилтийн нүүрсний дуудлага худалдаа хийгдэж эхэлснээр дээрх нааштай үр дүн эдийн засагт бий болоод байна гэж УИХ-ын Ёс зүй сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцах үеэрээр онцолсон.

Эрчим хүчний нүүрсийг уурхайн аман дээрээс 9.5 доллароор худалддаг байсан бол хөрөнгийн биржээр арилжаалж эхэлснээс хойш 73 долларт хүргэж, 7.5 дахин үнэ нэмэгдсэн. Мөн коксжих нүүрсийг уурхайн амнаас 60-62 доллароор арилжаалдаг байсан бол 187 орчим долларт хүрч, үнэ гурав дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл Монголын хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр далд эдийн засагт ямар боломж байсан нь ийнхүү ил болоод байна гэж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр яриандаа тодотгож байлаа.
Тэрбээр “Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамжаар 2022 оны 10 сард уул уурхайн биржийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх Ажлын хэсгийг байгуулан ажиллаж, уг хуулийг 2022 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр баталсан. Уул уурхайн биржийн тухай хууль 2023 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Засгийн газраас нүүрсийг хөрөнгийн биржээр туршилтаар арилжаалах түр журмыг баталж, мөрдөж ажилласны үр дүнд дээр дурьдсан боломжууд гарч ирж байна. Эдийн засгийн өсөлт 8.1 хувь болоход Монгол Улсын төсвийн орлого өмнөх жилтэй харьцуулахад 30 гаруй хувиар өслөө. Эндээс Монгол улсын хөгжлийн гарц бол баялгийн менежментийг зөв хийх юм гэдэг нь харагдаж байна” гэж байр сууриа илэрхийллээ. Нүүрсийг хөрөнгийн биржээр арилжаалж эхэснээс хойших гурван сарын хугацаанд УУХҮЯ, Монголын хөрөнгийн бирж, СЗХ-ноос гаргасан доод үнэ буюу анх дуудсан үнээс 12.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж зарагдсан нь маш сайн үзүүлэлт гэлээ.
| Хөрөнгийн биржээр нүүрс арилжаалж эхэлснээр эрчим хүчний нүүрсний үнэ 7.5 дахин нэмэгджээ |
|
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |