Ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанк болон арилжааны банкууд хамтран гаргадаг. 2017 оноос эхлэн өмнө олгосон ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр дараагийн ипотекийн зээлийг санхүүжүүлдэг болсон билээ. Засгийн газрын шийдвэрэр ипотекийн зээлийн хүүг 2020 онд зургаан хувь болгож бууруулсан. Мөн коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулсан. Уг хууль энэ онд дуусгавар болж, иргэд ипотекийн зээлээ эргэн төлж эхэлсэн. Ингэснээр ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй, хүлээж байсан иргэд зээлд хамрагдах боломж бүрдэж байгаа юм. Хоёр жилийн хугацаанд бөөгнөрсөн зээлийн хүсэлтүүд арилжааны банканд ачаалал үүсгэж, зээл шийдэх хугацааг удаашруулж байгаа аж.
Хаан банк болон Төрийн банк ипотекийн зээлийн шаардлага хангасан, материалуудыг хүлээн авч, аль болох түргэн хугацаанд шийдвэрлэж байгаа гэлээ. Гэхдээ хамгийн хурдан хугацаа хоёр сараас дээш гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байлаа. Харин Голомт банкны тухайд өөрийн бартер бүхий байрыг ипотекийн зээлээр авах тохиолдолд иргэдийн хүсэлтийг авах зохицуулалт хийжээ. Бусад банк дотоод зохицуулалтаас шалтгаалж зээлийн хүсэлтийг авч байна гэлээ.
Барилга хот байгуулалтын яамнаас 2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 175 зээлдэгч 20.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авсан гэх мэдээллийг өглөө.
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингээс ипотекийн зээлийн эргэн төлөлт хэр хэмжээнд төлөгдөж байгаа. Дараагийн зээл авахаар хүлээж буй иргэдэд зээл олгох боломж бүрдсэн эсэх талаар тодрууллаа.
Тэрбээр “УИХ-аас 2020 оны дөрөвдүгээр сард “Цар тахлын тухай” хуулийг баталсан. Уг хуулийн дагуу Монголбанк, Монголын ипотекийн корпораци /МИК/ болон арилжааны банкнуудаас хөнгөлттэй хүүтэй ипотекийн зээлийн төлбөрийн таван удаа хойшлуулсан. Хамгийн сүүлийн төлбөр хойшлуулалтад 63 мянган зээлдэгч хамрагдсан. Цар тахлын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дуусгавар болсон. Тиймээс эдгээр зээлдэгчид өөрийн хэрэглэдэг банктай хийсэн, гэрээний дагуу төлөлтүүдээ хийгээд явна.
Ипотекийн зээлийн эргэн төлөлт хэвийн үедээ ойролцоогоор сард 40 орчим тэрбум төгрөгийн төлөлт хийгддэг. 2023 онд зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж эхэлсэнтэй холбогдуулан ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох боломжтой болсон. Өнгөрсөн онд Монголбанк банкны эх үүсвэрээр нийтдээ 700 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 7850 орчим зээлдэгчид олгосон. Харин 2021 онд нэг их наяд төгрөгийн зээлийг 13 мянган зээлдэгчид олгож байв. Үүнээс харахад 2022 онд өмнөх оны мөн үеэс буурсан нь ажиглагдана. УИХ-аас 2023 онд Мөнгөний бодлогын баримтлах үндсэн чиглэлийг баталсан. Мөн энэ оны эхний хагаст багтан ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд Монголбанкнаас Сангийн яам, Барилга хот байгуулалтын яамтай хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж, хэрхэн Засгийн газарт шилжүүлэх талаар хэлэлцэж байгаа” гэв.
Тав дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн ипотекийн зээлийн үлдэгдэлтэй 63.2 мянган зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулав. Дээрх зээлдэгчид нийт 978.4 орчим тэрбум төгрөг (418.9 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 559.5 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байна.
Ипотекийн зээл олголт:

Иргэн Н.Гансум: Манай гэр бүл 2015 онд найман хувийн ипотекийн зээлд хамрагдсан. 2020 оноос өмнө зээл авсан иргэд зургаан хувьд хамрагдах боломжгүй учир найман хувиараа зээлийн эргэн төлөлтөө хийж байна. Цар тахлын үед зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж, энэ сараас төлж эхэлсэн. Манайх сард 711 мянган төгрөг төлөх хуваарьтай байдаг. Хэрвээ 6% руу шилжвэл эргэн төлөх дүн нь багасаж, зөвхөн хүүгээс 110 мянган төгрөг хэмнэх боломжтой. Зээлийн эргэн төлөлтөө төлж эхэлснээр өрхийн орлого мэдэгдэхүйц хүчтэй нөлөөлж байна. Инфляц өссөн холбоотой сарын орлого хаанаа ч хүрэхгүй. Би сард нэг сая 200 мянган төгрөгийн орлог олдог. Өмнө жилүүдэд үүнээсээ ипотекийн зээлээ төлөөд, үлдсэн нь сарын хэрэглээнд хүрдэг байсан. Жишээ цахилгаан ашиглалтын төлбөр 35 мянга гардаг байсан бол одоо 50-55 мянга хооронд гардаг болсон. Мөн цалингаас авах татварын хэмжээ нэмэгдсэн.
Иргэн Ж.Зул: 2021 оноос хойш ипотекийн зээлд хамрагдах гээд чадаагүй л явна. Өмнө жилүүдэд банкууд зээлийн эргэн төлөлт сул, санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар зээлийн материалыг минь хүлээж авахгүй байсан. 2023 он гарснаар ипотекийн зээл хэвийн явж эхэлсэнд маш их баяртай байна. Өнгөрсөн долоо хоногт Хаан банкны зээлийн шаардлагын дагуу бүх материалаа бүрдүүлж өгсөн. Зээлийн мэргэжилтэн нягтлаад, 1-2 сарын дотор хариу өгнө гэсэн. Хэдий удаан хугацаа ч шийдэгдээд, өөрийн гэсэн байртай болоод, тохижуулаад орвол сайхан шүү дээ. Зээл минь бүтээсэй гэж залбираад л байж байна.
Зээл авсан иргэдийн тоо:

Тэгвэл энэ тухай Монголын ипотекийн корпорацийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Х.Батхишигээс тодруулахад, “Цар тахлын нөлөөгөөр ипотекийн зээлийг таван удаа хойшлуулсан. Энэ оны эхнээс хуваарийн дагуу иргэд зээлээ төлж эхэлсэн. Зээлийн эргэн төлөлтийн дагуу санхүүжих учраас дараагийн сараас ипотекийн зээл олголт хэвийн болно. МИК нь банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй. Зээлийн төлөлтийн тайлан, мэдээ нь дараа сарын эхэнд гарч нэгтгэгдэн Монголбанканд хүргэгддэг. Энэ онд МИК нь банкны олгосон ипотекийн зээлийг худалдан авч үнэт цаасжуулах ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Банкуудад өнгөрсөн хугацаанд хүсэлтүүд их ирсэн, дарааллын дагуу шийдэж явж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Зээлийн эргэн төлөлтөөр сард дунджаар 40 орчим тэрбум төгрөг төлөгдөх тооцоо гарсан” гэлээ.
Тэгвэл ипотекийн зээлд хамрагдах иргэдийн тоо нэмэгдснээр, орон сууцны борлуулалт сайжирна. Харин үүнийг даган үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом өсөх магадалтай гэж мэргэжилтнүүд гэж дүгнэж байгаа аж.
| Арилжааны банкуудад ипотекийн зээлийн хүсэлт ихээр ирж, зээл шийдэх хугацаа удааширчээ |
|
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
2025-12-04 14:01:07
Х.НЯМБААТАР: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 13:01:18
УРТ ХУГАЦААНД МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ УГААЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
2025-12-04 12:14:54
Эх, хүүхдийн нэрэмжит барилдаан болно
2025-12-04 11:41:04
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлжээ
2025-12-04 11:06:51
"Бөртэ чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 10-нд тодорно
2025-12-04 09:55:38
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
2025-12-04 09:41:58
Өсвөрийн жүдочид ОХУ-ын лигийн тэмцээнд явлаа
2025-12-04 09:11:06
Жүдочид “Токио Их дуулга 2025”-ыг зорилоо
2025-12-04 08:56:48
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-04 07:00:00
ЗУРААЧ Б.ОТГОНТҮВДЭН: МИНИЙ ЗУРСАН “БАЯНГОЛ” РЕСОРТЫН ТААЗНЫ ЗУРАГ ШИГ ТОМ ЗУРАГ МОНГОЛД БАЙХГҮЙ
2025-12-04 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-04 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-04 07:00:00
ОРОН ГЭРГҮЙ, СОГТУУ ЭТГЭЭДИЙН ШАТААСАН БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН ХӨШӨӨГ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАР БОЛГОХООР БОЛЖЭЭ
2025-12-04 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-04 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ТОМУУ ДАЛИМДУУЛСАН ЭМИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ
2025-12-04 07:00:00
С.ТУЯАЦЭЦЭГ: Надад бусдаас илүү бяр, тэнхээ байхгүй. Би туухайг зөв техник, гүйцэтгэлээр л өргөдөг
2025-12-04 07:00:00
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
2025-12-03 15:59:29
УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР МАНСУУРУУЛАХ БОДИС НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЖЭЭ
2025-12-03 15:39:50
Т.АУБАКИР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
2025-12-03 15:39:42
“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ
2025-12-03 15:32:35
С.БЯМБАЦОГТ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан
2025-12-03 15:02:22
2025-12-03 14:50:14
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
2025-12-03 14:46:24
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно
2025-12-03 14:41:50
“Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бамбарыг асаалаа
2025-12-03 12:04:53
Суудлын автомашин мотоциклтэй мөргөлдсөний улмаас нэг хүн гэмтжээ
2025-12-03 11:21:21
ЦУОШГ: Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
2025-12-03 11:17:20
Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох гурван жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ
2025-12-03 09:46:30
Нийслэлд таван ДЦС, нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг
2025-12-03 09:42:54
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав
2025-12-03 09:34:40
ХАЙР ГЭГЧ АМЛАСАН АМЛАЛТДАА ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ХҮРЧ ДУУСАХЫН НЭР АЖЭЭ…
2025-12-03 08:24:06
Б.Энх-Оргил “ONE Championship” холбооны аваргын төлөө тулалдана
2025-12-03 08:22:09
2025-12-03 07:48:48
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-03 07:41:38
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-03 07:00:00
Д.ЦЭЦЭНГОО: LITTLE MISS WORLD 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, АЛТАН ТИТМИЙН ЭЗЭН ГЭЭД МИНИЙ НЭРИЙГ ДУУДАХАД ЯГ ЗҮҮД ШИГ САНАГДСАН
2025-12-03 07:00:00
Д.НОМИНЧУЛУУН: Би Чөлөөтийн анхны эмэгтэй тамирчин, Ардын багш Х.Намшир багшийн анхны шавь юм шүү дээ
2025-12-03 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН “ЧЕНЖ” НАЙЗ Б.ЭНХТӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА
2025-12-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |