-Монгол Улсын дундаж цалингийн үзүүлэлтээр яриагаа эхлүүлье?
-Нийгмийн даатгалын ерөнхий газраас сүүлд гаргасан тайлангаар 43.3 мянган аж ахуй нэгж байгууллагын 742,5 мянган ажилтан НДШ төлдөг гэх тоо гарсан. Эдгээр ажиллагчдын дундаж цалин нэг сая 500 мянган төгрөг байна. Энэ оны мөн үетэй харьцуулахад дундаж цалин 214 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Үүнээс мэдээж заавал төлөх албан татваруудаа төлнө. Энэ жил ажиллагчдын тоо 44,3 мянгаар, ААНБ тоо 2,8 мянгаар нэмэгдэж, ажилгүйдлийн тоо тодорхой хэмжээнд буурсан гэсэн үг юм. Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүдийнх 1.7 сая, эмэгтэйчүүдийнх 1.4 сая төгрөг байна.
-Нийт татвар төлөгчдийг салбараар нь ангилбал аль салбар ажиллагсдын тоогоороо тэргүүлж байна вэ?
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчдийн 108.6 мянга нь боловсрол, 104.2 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ, 79.6 мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал, 75.3 мянга боловсруулах үйлдвэрлэл, 50.9 мянга нь барилга, 47.4 мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагаа, 44.3 мянга нь тээвэр, агуулахын үйл ажиллагаа, 42.4 мянга нь уул, уурхай олборлолт, 29.6 мянга нь санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа, 160.2 мянга нь бусад салбарын ажилтан эзэлдэг.
-Одоогийн байдлаар өрхийн дундаж орлого ямар байгаа вэ?
-2022 оны хоёрдугаар улирлын өрхийн судалгаанд нийт 5857 өрх оролцсон. Өрхийн дундаж орлого энэ оны мөн үетэй харьцуулахад 244,6 мянгаар буюу 15,9 хувиар нэмэгдэж, нэг сая 800 мянган төгрөг болсон байна. Үүнээс үнийн нөлөөллийг арилган тооцоход бодит орлого нэг сая 200 мянган төгрөг болж буурсан. Үүний нөлөөллийн арилган тооцно гэдэг нь зах зээлийн инфляцын нэмэгдлийг оруулан тооцохыг хэлнэ.
-Өрхийн дундаж орлогыг хэрхэн тооцдог вэ?
-Өрхийн мөнгөн орлого нь цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого болон бусад орлогоос бүрдэнэ. Харин өрхийн зарлагыг өрхийн мөнгөн зарлага, өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлийн мөнгөн дүнгүүдийн нийлбэрээр тооцож гаргадаг.
-Өрхийн орлогыг нийслэл, аймаг, орон нутгаар нь тооцвол ямар ялгаатай байдаг уу?
-Өрхийн сарын дундаж нийт орлогыг хот, хөдөөгөөр нь авч үзвэл, хотод 1.9 сая төгрөг, хөдөө орон нутагт 1.6 сая төгрөг байна. Хотын өрхүүдийн сарын дундаж нийт орлого хөдөөгийн өрхүүдээс 330.3 мянган төгрөгөөр их байна.

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын экспортын хэмжээ ямархуу байдалтай байна вэ?
-Манай улс энэ оны эхний есөн сарын байдлаар 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.1 тэрбум америк доллар, үүнээс экспорт 8.8 тэрбум ам.доллар, импорт 6.4 тэрбум ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.6 тэрбум ам.доллароор, экспорт 2.4 тэрбум ам.доллароор, импорт 1.2 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлттэй байсан. Харин өнгөрсөн есдүгээр сард экспорт өмнөх сараас 285.9 сая ам.доллароор, импорт 80.4 сая ам.доллароор буурсан.
-Хил, гаалийн хүндрэлтэй байгаа энэ үед манай улс аль орнуудаас импортын бараа бүтээгдэхүүнээ ихэвчлэн оруулж, ирж байгаа вэ?
- Импортын дүнд 2022 оны эхний есдүгээр сарын байдлаар импортын БНХАУ 35.1 хувь, ОХУ 29.9 хувь, Япон 8.3 хувь, БНСУ 5.1 хувь, АНУ 3.1 хувь, ХБНГУ 2.1 хувийг бүрдүүлж байна. ОХУ-аас импортолсон барааны 60.0 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 66.1 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 4.6 хувийг цахилгаан эрчим хүч, 9.5 хувийг ачааны автомашин эзэлж байна.
| Ж.ЗОЛБАЯР: Энэ онд иргэдийн дундаж цалин 214 мянган төгрөгөөр өссөн |
|
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |