Үеийн үед монголын эдийн засгийн "голыг зогоож" буй ганц зүйл нь алт мөн. Төсөөллийн төсөв баталдаг Засгийн газар, монголын эдийн засгийг алтнаас өөр аврах эрдэнэ тун ховор байна. Уг нь цагийн сайханд алт, нүүрс хоёроо зэрэг гаргадаг байснаараа эдийн засаг тэлдэггүй юмаа гэхэд барагтай уначихдаггүй байв. Харин энэ жил нүүрс гаргаж чадахгүй цаг хугацаа алдлаа. Тиймээс манай улсын эдийн засаг хүндэвтэр, иргэдийн амьдрал тааруу, гадаадын өр зээлдээ баригдсан, дарга нарын толгой эдийн засгийн хямралтай хамт гашилсан иймэрхүү дүр зурагтай байна. Тухайлбал, Орос, Украины асуудал, хятадууд хилээ хааснаас болж манай улс эдийн засгийн хямралд оров. Уг нь манайхан жил бүр хятадуудад гаргах нүүрснийхээ хэмжээг ойролцоогоор бодож, олох орлогоо зарцуулах ёстой салбар бүрд хуваарилдаг эдийн засгийн төсөөллийн системтэй. Харин энэ жил эдийн засгийн гол хүчин зүйлийн нэг болох нүүрсээ олигтой гарсангүй. Саяхнаас уртын тээвэр явж эхэлсэн. Төсөөллийн төсөв баталдаг Засгийн газар, МАН-ынхан төсвийн мөнгө босгох гэж аргаа барж байгаа бололтой. Мөнгө босгохын тулд ялт ч үгүй хөдөө орон нутгийнханд уул уурхайн салбараа яаралтай ашиглаж, эргэлтэд оруулах үүрэг өгсөн байна. Ингэснээр тодорхой хэмжээний алдагдлаа нөхөх боломжтой гэж үзжээ. Мөн боомтууд дээр нүүрс дүүрэн. Тухайлбал, Бичигтийн боомтод нүүрс буулгах талбай хүрэлцдэггүй аж. Тус боомтын гаалийн хяналтын гурав, зөвшөөрөлгүй 30 га талбай дээр нүүрс дүүрчихсэн. Эхнээсээ шатаад үнс болчихсон байна. Хятадын тал хилээ нээхэд манай тал бэлтгэлтгүй байгаа гэдгийг албаныхан онцолж байсан.
БНХАУ 2023 оны гуравдугаар сарыг дуустал бүх төрлийн нүүрсний импортын татвараа тэглэсэн. Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны хүрээнд сайн мэдээ байж болох ч, урд хөршийн хэвлэлүүдээр БНХАУ-ын эрх баригчдын дээрх шийдвэр ОХУ-д хамгийн ашигтай тусах талаар мэдээлж байв.
Украины асуудалтай холбоотойгоор НАТО, Европын холбооноос ОХУ-ын нүүрсний экспортод хориг тавьсан. Харин тэр үеэр ОХУ-ын эрх баригчид нүүрсээ Владивостокоор дамжуулан Азийн орнууд руу гаргана гэдгээ мэдэгдээд байв. Мөн ОХУ-аас БНХАУ руу ирэх 3-5 жилийн хугацаанд 100 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. БНХАУ нүүрсний хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг. Өнгөрсөн онд л гэхэд 324 сая тонн нүүрс импортолсон. Үүний 17.5 хувь буюу 57 сая тонныг нь ОХУ-аас авсан байна. Жилээс жилд БНХАУ-ын ОХУ-аас авах нүүрсний хэмжээ нэмэгдсээр байгааг “SXCoal”-ийн мэдээллээс харж болно. Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-аас Европт нийлүүлэх байгалийн хий тасалдвал нүүрсний хэрэглээ өсөж, үнэ ч дагаж өсөх юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн нүүрсний “дайн” гэж нэрлээд байгаа энэ томоохон зах зээлд, энэ цаг үед ОХУ, БНХАУ шиг том тоглогч үлдсэнгүй.

БНХАУ-ын эрх баригчдын импортын нүүрсний татвараа тэглэх шийдвэртэй холбоотойгоор олон улсын хэвлэлүүд зах зээл дэх нүүрсний үнэд хөөрөгдөл үүсэх талаар сэрэмжлүүлж байна. Тэгвэл БНХАУ-ын нүүрсний импортын татварыг тэглэсэнтэй холбоотойгоор зах зээл дэх нүүрсний үнэд хөөрөгдөл үүсэж, спот үнэ нь 50 хувь дахин өснө гэж олон улсын эдийн засагчид тайлбарлаж байна. Одоогоор БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос “Зах зээлийг бодлогогүйгээр халааж, үнийн хөөрөгдөл үүсэхгүй байхад анхаарна” гэж мэдэгдээд байгаа ч, зах зээл дэх бодит ханшийг харвал албаны мэдэгдлээс хол зөрүүтэй байх аж. 2021 онд уул уурхайн салбар, тээврийн экспорт нь “шалдаа буусан” Монгол Улс 2022 онд коксжих нүүрс, зэсийн баяжмалын нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр зэхэж байгаа.
Монгол нь БНХАУ-ын коксжих нүүрс, зэсийн баяжмалын томоохон нийлүүлэгч. Гэсэн ч Монголоос эх газрын Хятадад хүрэх уул уурхайн бүтээгдэхүүн цар тахлын үед багасаж, тээвэр ложистикийн ноцтой асуудал тулгарч байв. Харин энэ жил Монгол Улс гурван төмөр замын шугамыг ашиглалтад оруулах нь “Уул уурхайн салбарыг илүү шинэ түвшинд гаргах” талаар Монгол Улсын Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдал “S&P Global Commodity Insights” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Гэсэн ч 2020 онд өдөрт нүүрс тээвэрлэсэн 2000 гаруй ачаа тээврийн автомашин БНХАУ-ын хил давдаг байсан нь өнгөрсөн онд 200-300 болтлоо буурсан. Харин Монгол Улс энэ онд БНХАУ руу 36.7 сая тонн коксжих нүүрс нийлүүлэхээр зорьж байгаа аж.
| АГШСАН ЭДИЙН ЗАСГИЙГ АЛТ АВАРНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА УУ |
|
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
2025-10-26 12:41:21
Төв аймгийн Зуунмод сумд 2-10 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгохоор болжээ
2025-10-26 12:29:36
ХҮНД МЕТАЛЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЕС ДАХИН НЭМЭГДЛЭЭ
2025-10-26 12:24:25
Залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадамд жюү жицү-гийн баг мордлоо
2025-10-26 11:43:56
Залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадмыг жүдочид зорилоо
2025-10-26 11:30:02
ХАМТДАА БАЙСАН ГЭРЭЛТ ӨДРҮҮД, ХАА БАЙСАН ЖИЛИЙН ТЭРТЭЭД...
2025-10-26 09:10:50
“И спорт”-ын тамирчид “Бахрейн-2025” наадамд өрсөлдөнө
2025-10-26 07:50:00
2025-10-26 07:41:00
А.Бат-Оргил “БАХРЕЙН-2025”-ын наадамд амжилттай уралдлаа
2025-10-26 07:32:00
Б.Өлзийтнаран “БАХРЕЙН-2025”-ын наадмаас мөнгөн медаль хүртэв
2025-10-26 07:20:00
Элсний волейболын баг “БАХРЕЙН-2025”-ын наймд шалгарч, тэмцээнээ өндөрлөв
2025-10-26 07:10:00
Эрэгтэй 3х3-ын баг АНЭУ болон Йорданыг багийг хожиж хэсгээ тэргүүлэв
2025-10-26 07:00:00
ТЕНДЕРЧИН ТНБД-1: ГАШУУНСУХАЙТ БООМТЫН ХАЛААЛТЫГ АҮЭБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ДАШПҮРЭВ ХАРИУЦАЖ БАЙНА
2025-10-26 07:00:00
Д.ГООМАРАЛ: ААВ МИНЬ НАМАЙГ "ТАЙЗАН ДЭЭР ХАЛУУН ЗҮРХТЭЙ, ХҮЙТЭН ТАРХИТАЙ ДУУЛААРАЙ" ГЭЖ ЗАХИСАН
2025-10-26 07:00:00
ТАНИЛЦ: АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ДАМДИННЯМЫН ҮЕЭЛ С.МӨНХБАТЫН ХАМТРАГЧ С.АНХБАЯРЫН “ЭРДЭНЭТ”-ЭЭС ТҮҮЖ БУЙ ТЕНДЕРҮҮД
2025-10-26 07:00:00
ХАЙРЫН НЭР НЬ ЭЭЖ
2025-10-26 07:00:00
СЭТГЭЛИЙН ЗӨВӨӨР ЦАГИЙН ХАТУУГ...
2025-10-26 07:00:00
Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 19.4 хувиар өсжээ
2025-10-25 15:15:11
"Монгол хаан" жүжгийн Хүчирийн дүрийг жүжигчин О.Майдарравжаа бүтээж байна
2025-10-25 13:20:18
Монгол Улсад сурагчдын шатрын Азийн аварга эхэллээ
2025-10-25 13:20:12
ҮЗЭГЧДИЙН ХАЙРТАЙ АРИУНААТАЙ ДУМААГИЙН ДҮРЭЭР УУЛЗАХ САЙХАН БАЙЛАА
2025-10-25 11:18:55
"Хунт нуур" балетыг өнөөдөр, маргааш тоглоно
2025-10-25 10:20:00
Ж.Цэрэнлхам радио спортын ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ
2025-10-25 09:59:25
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх санал асуулга маргааш орой хүртэл үргэлжилнэ
2025-10-25 09:44:11
Б.Бэлгүтэй “БАХРЕЙН-2025” Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2025-10-25 09:09:44
2025-10-25 09:04:19
Сагсан бөмбөгийн өсвөр үеийн “U11” насны улсын аварга өндөрлөв
2025-10-25 07:30:00
“БАХРЕЙН-2025”-ын элсний волейболд манай охидын баг шигшээ наймд шалгарлаа
2025-10-25 07:20:00
БГД-ийн үндэсний бөхийн баг хотын аваргын дэд байрт шалгарлаа
2025-10-25 07:10:00
Ч.СЭМБЭЭ: ААВ МИНЬ ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ҮЙЛСЭД 42 УДАА ОРОЛЦОЖ, ДОЛООН УДАА ХҮНД БҮСЛЭЛТЭД ОРЖ, ГУРВАН УДАА ДАЙСАНДАА БАРИГДАЖ АМЬД МУЛТАРСАН Ч ХЭЧНЭЭН ӨДӨР ХООЛ УНДГҮЙ ЯДАРЧ ЯВСНЫГ НЬ ТААШГҮЙ
2025-10-25 07:02:37
Д.БАДАМ: МОНГОЛ ЗУРГААР ӨВ СОЁЛОО АМИЛУУЛЖ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ УРАН СЭТГЭМЖЭЭРЭЭ УРИН ЗАЛДАГ
2025-10-25 07:00:00
ТАНИЛЦ: БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТОП ЗУРГААН ТЭРБУМТАН
2025-10-25 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2025-10-25 07:00:00
Н.НАРХАЖИД: “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР” КИНО ХАЙР ДУРЛАЛ ЗӨВХӨН АЗ ЖАРГАЛ ГЭСЭН ҮГ БИШ, ХҮНЭЭС ИТГЭЛ, ТЭСВЭР ТЭВЧЭЭР, ХҮЛЭЭЛТ ШААРДДАГ ГЭДГИЙГ ХАРУУЛАХ БОЛНО
2025-10-25 07:00:00
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2025-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |