Төсвийн орлогын гол цөмийг бүрдүүлэгч түүхий эд дундаас ЗЭС энэ жилийн экспортын гол тоглогч байсаар байна. 2011 онд БНХАУ-аас эхтэй суперциклийн үед зэсийн үнэ хамгийн ихдээ нэг тонн нь 10417 ам.долларт хүрч байв. Харин энэ жил хамгийн ихдээ 10750 ам.долларт хүрч, уул уурхайгаас хараат, түүхий эдийн экспортоор төсвийнхөө орлогыг бүрдүүлдэг улс, орнуудад цар тахлын хүнд үед “азтай” мөчлөг тохиож байна. Гэвч сүүлийн өдрүүдэд гадаад зах зээлд зэсийн үнэ буурч, 9200 ам.долларт хэлбэлзэх болов. Энэ нь гадаад зах зээл дэх гол тоглогч болох БНХАУ-ын бодлогын нөлөө болон эрэлт хэрэгцээ буурсан, мөн олон улсад дельта вирус илэрсэнтэй холбоотой гэж шинжээчид мэдээлж байна. Үүнээс улбаалан зэсийн үнэ аажмаар буурч байна хэмээн эдийн засагчид үзэж буй юм. Харамсмаар нь, зэсийн үнэ цойлсон энэ үед түүнээс орж ирсэн ашгийг манай улс зөвөөр ашиглаж чадсангүй. Эрх баригчид өнөөх л зангаараа тэр ашгийг “сул олз” гэдгээр нь улайран харж, үнэ нь өсөх үеэр Засгийн газрын хэмжээ томроод, зардал нь нэмэгдээд ирсэн. Мөнгө орж ирвэл гол үүрэг нь тарааж, цацах. Угтаа бол тэр ашиг, орлогыг хадгалж, зөв цагтаа үр дүнтэйгээр зарцуулах ёстой юм. Ингэж, тэгсээр ийш тийш нь цацсаар байх хооронд зэсийн үнэ буураад эхлэв. Хэдий нэг тонн нь 9000 ам.долларт хэлбэлзэж байгаа ч цаашид хэрхэхээс хамаарч төсвийн орлогод тодорхой хэмжээгээр нөлөөлж таарна. Иймд гадаад зах зээл, тэр дундаа таваарын ханш, түүний нөхцөл байдал, зэсийн ханшийн талаар дараах эдийн засагчдын байр суурийг сонслоо.
-Олон улсад дельта вирус бүртгэгдсэнээс хойш манай улсын экспортын гол түүхий эдийн үнэ унасан. Зэсийн үнэ энэ оны эхэнд 9000 гаруй ам.доллараар эхлээд тавдугаар сарын 10-нд 10750 ам.доллар буюу хамгийн оргил үнэд хүрсэн. Үүнээс хойш одоог хүртэл тасралтгүй унаж байна. Өмнөх жилүүдийн зэсийн үнийн циклийг харвал тухайн жилд нэг л удаа оргилд хүрсэн байдаг. Олон улсын зах зээлд тавдугаар сарыг хүртэл “Зэсийн үнэ суперциклд хүрэх гэж байна” хэмээн нэлээн хөөрөгдүүллээ. Гэтэл үүний хариуд Хятадын Засгийн газар энэ сард “Түүхий эдийн үнэ хэт их хөөстэй байна. Бид нөөцөд байгаа хөнгөн цагаан, зэс, цайрыг гаргаж, худалдана” гээд зарлачихсан. Ингэснээр бага зэрэг саарч байсан зэсийн үнэ сүүлийн 10-хан хоногийн дотор эрс унаад, 9000 ам.доллар руу дөхөж байна. Энэ уналтыг сааруулж хүчрэх сайн мэдээлэл одоогоор алга. Металл үнэтэй байх нь Хятад Улсын хувьд ашиггүй байна. Ийм учраас магадгүй өрнөдийн орнууд зэсийн үнийг хөөрөгдүүлэх зорилгоор суперцикл гэх онолыг албаар гаргаж ирсэн байх. Өрнөдийн орнууд болон Хятад Улсын хооронд геополитикийн маш их сонирхлын зөрчил бий. Тэгэхээр металлын зах зээлийн гол тоглогч болох Хятад Улс өөрт байгаа арга хэрэгслээрээ хариу арга хэмжээ авчихлаа. Ойрын хоёр сард нөхцөл байдал өөрчлөгдөх шинж алга. “Их долоо”-гийн хурлаар өрнөдийн орнууд ОХУ, Хятад хоёртой тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. Иймд Хятад Улс өрнөдийн орнуудтай харилцааны зөрөлдөөнтэй байна. Мөн түүхий эдийн үнэ Хятадад ашиггүй буюу хямдруулах сонирхол тэдэнд байгаа. Гэвч үүний эсрэг металлын үнийг эерэг болгох хүчин зүйл алга. Тэгэхээр зэсийн үнэ өөдрөгөөр төсөөлбөл оны эцэст 8500-9000 орчим ам.доллараар хаагдахаар байна. Дахиад таагүй нөхцөл гарвал зэсийн үнэ үүнээс ч илүү буурна.
Тэгэхээр төсвийн орлого 1.3 тэрбум ам.доллар давахад нөлөөлсөн гол хүчин зүйлийн нэг болох зэсийн орлого нэмэгдэхээргүй боллоо. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэх юм бол экспорт тасалдаж эхэлнэ. Гадаад худалдааны нөхцөл байдал муудаад ирэхээр төсвийн орлогод сөргөөр нөлөөлнө гэсэн үг. Манай улсын төсвийн орлогын гол эх үүсвэр бол түүхий эд. Сангийн сайд “Төсвийн орлого сайн байгаа. Тодотгол хийхгүй” гэж тайлбарласан. Гэтэл нэмэгдэж байсан орлого маань хумигдаж эхлэх нь байна.
-Зэсийн үнэ 10 мянган ам.доллар хүрээд 9000 руу буурч байна гэдэг үнийн хувьд өндөр түвшин. Хамгийн гол нь энэ түвшинд удаан хадгалагдахгүй байх магадлалтай, бага зэрэг буурах болов уу гэсэн хүлээлттэй байна. Харин манай улсын эдийн засаг, төсвийн хувьд зэсийн үнэ 8000 ам.доллараас буугаагүй тохиолдолд нэг их сөргөөр нөлөөлөхгүй. Одоохондоо зэсийн үнэ өндөр байгаагийн улмаас төсөвт харьцангуй эерэг нөлөө үзүүлж байгаа.
Оны эцэст зэсийн үнэ нэг тонн нь 8000 ам.доллараар хаагдахаар байна
Манай улс зэсийн үнийг төсөвт тусгахдаа багаар буюу 6000 орчим ам.доллараар тооцсон шиг санагдаж байна. Зэс, нүүрс хоёроор л гол рлого орж ирж байгаа. Одоо бол зэс харьцангуй давамгайлж байх шиг байна. Цаашид зэсийн үнэ буурах юм бол төсөвт учрах эрсдэл нэмэгдэнэ. Дээрээс нь нефтийн бүтээгдэхүүний үнэ цаашид дахин өсөх магадлалтай байна. Энэ нь инфляц болон хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлнө. Нүүрсний гарц одоогийн байдлаар есөн сая тонн байна. Улсын төсөвт 42 сая тонн гэж тусгасан. Гэтэл оны эцэст 30 сая тонн ч хүрэхгүй байх магадлалтай. Тэгэхээр зэсэнд гол найдлага хүлээлгэж буй энэ үед үнэ нь буурсаар байвл төсөвт эрсдэл үүснэ. Оны эцэст зэсийн үнэ нэг тонн нь 8000 ам.доллараар хаагдахаар байна.
-Мэдээж шууд прогноз гаргах нь хүнд. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн хэлбэлзэл нэг талаасаа цар тахалтай холбоотой. Тодруулбал, ачаа тээвэр болон хил хаах зэрэг зэрэгт нөлөөлж буй, цаашид яаж ч магадгүй учир шууд прогноз хэлэх хэцүү. 2021 оны хувьд зэсийн прогнозыг сайнаар гаргаж байсан. Өнгөрсөн тавдугаар сард зэсийн үнэ 10400 ам.доллар хүрмэгц 10 жилийн мөчлөг буюу 2011 онд 10 ам.доллар давсантай адил хэмжээнд хүрсэн гээд чухал ач холбогдол өгч байсан. Ер нь дэлхийн зах зээлд зөвхөн зэсийн үнэ гэлтгүй түүхий эдийн үнэ өсөлттэй байгаа. Харин буурахад нь цар тахал болоод технологийн шинэчлэлүүд нөлөөлж байна.
Мөн Хятадын эдийн засгийн өсөлт үүнд нөлөөлнө. Тус улс хэрэглэгч орнуудын нэг учир түүхий эдийн үнэ өндөр байх нь ашиггүй. Яагаад гэвэл, өөрсдийнхөө үйлдвэрлэлд ашиглаж байгаа учир өндөр үнээр худалдаж авах болоод байгаа. Энэ нь Хятадын эдийн засагт ашиггүй. Тэгэхээр Хятадад түүхий эдийн үнийг бууруул сонирхол бий. Түүхий эдийн үнийг тодорхой нэг түвшинд буюу жишээлбэл 6000-7000 ам.долларт тогтоовол Хятадад илүү ашигтай.
-Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэд манай улс нөлөөлж чадахгүй. Иймд зах зээл дэх ханшийг дагахаас өөр аргагүй. Харин түүхий эдийн үнэ буурсан үед яах вэ гэдэг төлөвлөгөөгөө сайн гаргах хэрэгтэй. Тогтворжуулалтын сан гэдэг шиг нэг сан байгуулж, ханш нь буурсан үед тэндээсээ орлогоо нөхөж, нөгөөтэйгүүр өсөлтийн таазнаас давсан мөнгийг энэ сан руу хийдэг механизмтэй байх ёстой. Түүнээс биш эдийн засаг түүхий эдийн үнэ өсч, буурах аясаар нь явж болохгүй.
Зэсийн үнийн цойлолттой энэ үед ашгийг нь манай улс зөвөөр зарцуулж чадсангүй. Алсыг харсан, урт хугацааны тогтвортой бодлого манай улсад байхгүй. Өссөн үед нь баярлаад орж ирсэн мөнгийг хэрэглэчихээд, дутсан үед нь хаанаас яах билээ гэдэг. Зэсийн үнэ цаашид буурсаар байвал төсвийн орлого дагаад буурна. Тэр орлогоос зардал гарч байх ёстой. Тэр зардал багасах магадлалтай. Түүнийг нөхөх мөнгөгүй болох учир өөр газраас санхүүжилт хайж эхэлнэ. Манай улс одоогоор гаднаас санхүүжилт авч, өөр эх үүсвэрээс дутсан орлогоо нөхдөг арга барилаар явж байгаа. Мөн зэсийн үнэ буурахтай зэрэгцэн газрын тосны үнэ өсч байна. Тэгэхээр манай улс газрын тосны чиглэлийн боловсруулах үйлдвэрээ хурдасгаж, аль болох өөрт байгаа нөөцийг ашиглан хараат бус байдалд шилжих бодлого явуулах хэрэгтэй.
| БАЙР СУУРЬ: Түүхий эдийн үнийг бууруулах сонирхол ХЯТАДАД БАЙНА |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |