Төсвөөс тэтгүүлдэг төрийн өмчит компаниудын захирал, удирдах албан тушаалнуудын тансаглал хэрээс хэтрээд удаж байна. Тэнгэрт тулсан өндөр цалин авахын хажуугаар төсвийн хөрөнгөөр тансаг зэрэглэлийн тавилга, эд хогшил авч, албаныхаа машиныг аклаад хувьдаа авдаг асуудал удаа дараа давтаж байлаа. Түүгээрч зогсохгүй төрийн өмчит томоохон компанийн захирлууд сангийн зээлээс буцахгүй, энгийн иргэдийн боломжийг хулгайлж, хүүхдүүдээ хүртэл төрийн зээлээр гадаадын сургуульд тэтгэлэгтэй сургадаг баримтууд ч олныг шуугиулж байсан.
Улмаар төрийн өмчит компанийн захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн төсвөөс мөнгө идэх арга нь нарийсч тэнгэрт тулсан өндөр цалин авахын хажуугаар өөрсдөдөө урамшуулал бодож, тансагладаг болсон байна.
ТӨРИЙН ӨМЧИТ ЕСӨН КОМПАНИЙН УДИРДЛАГА ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ АВСАН
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Монгол Улсын хэмжээнд нийтдээ Төрийн өмчийн хороонд тайлангаа ирүүлдэг 99 толгой компани байна. Үүн дээр охин болон хараат компанийг нийлүүлбэл 122 компани Төрийн өмчийн хороонд тайлан ирүүлдэг. Орон нутгийн өмчит компанийг тоолж чадахгүй хэмжээнд очсон. Төр хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэхдээ салбарын яамдуудын дэргэд хэдэн төрийн өмчит компани үйл ажиллагаа явуулж байна вэ гэдэг нь эндээс харагдаж байна. Олон улсын валютын сан жишиг шалгуур үзүүлэлт гаргадаг. Өр төлбөр хөрөнгийн харьцаагаар төрийн өмчит компаниудыг үнэлэхэд 99 компаниас 44 нь өр төлбөр хөрөнгийн харьцаагаараа эрсдэлтэй байна гэж үнэлэгдсэн. Мөн төрийн өмчит компаниуд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 158 арга хэмжээнд 318.9 тэрбум төгрөгийг зарцуулсан. Төлөвлөгдөөгүй зардал гаргасан гэсэн үг. Мөн алдагдалтай ажилласан есөн төрийн өмчит компани 971.9 сая төгрөгийг үр дүнгийн урамшуулал нэрээр удирдлагадаа олгосон” хэмээн мэдээлсэн.
Угтаа бол төрийн өмчит компаниудын удирдлагууд тэрбум төгрөгийг цалингаасаа гадна урамшуулал болгон авсан гэдгийг ийн мэдээллээ. Уг нь төрийн өмчит компаниудын захирал улсдаа хамгийн өндөр цалин авахын хажуугаар хоол, унааныхаа мөнгийг ч татвар төлөгчдийн мөнгөөр гаргуулдаг. Тэгсэн хэр нь тэдний шунал хэрээс хэтэрч, урамшуулал хүртэл өөрсдөдөө олгож, ёстой л төсвийн мөнгө уйлдаггүй гэсэн аятай “хаан” мэт авирлаж байгаа нь хэрээс хэтэрч байна.
Харамсалтай нь, төрийн өмчит компаниудад эзэн суусан энэ мэт дураараа авирлаж байгаа үйлдэлд хариуцлага гэж байхаа болиод удаж байна. Уг нь бол төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагууд шилэн дансанд мэдээллээ ил тод байршуулж, удирдах албан тушаалтнуудынхаа цалин болон урамшуулын мэдээллийг нээлттэй болгох үүрэгтэй. Харамсалтай нь, энэ дүрэм, журмаа биелүүлдэг, мөрддөг, нээлттэй мэдээлсэн компани байхгүй байна.
Дээр нь зуун ямаанд жаран ухна гэгчээр үр ашиггүй алдагдалтай ажилладаг төрийн болон орон нутгийн өмчит компанид ажилчдаасаа илүү албан тушаалтны суудал олон. Нэг компанид тэргүүн дэд захирал, дэд захирал, газрын дарга, хэлтсийн дарга, албаны дарга гэгчлэн дор хаяж нэг чиг үүргийн таван удирдах албан тушаалтан байгаа.
Түүнчлэн төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөл гэгч төсвийн мөнгөөр сул цалинждаг компанийн үр ашгийг сайжруулахад анхаарах нь битгий хэл улс төрийн ашиг хонжоо, төрийн томчуудын томилгооныхон болсон хүн олон бий.
Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүд 200 мянгаас таван сая хүртэлх мөнгөөр цалинждаг. Харамсалтай нь 99 төрийн өмчит компаниас таван компани нь ашигтай ажилласан гэхээр ТУЗ-ийн гишүүд ямар үр ашиггүй, хоосон цалин авдаг нь харагдаж байгаа юм.
Тэгвэл энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Цаашдаа компани ашигтай байна уу, ашиггүй байна уу гэдгээр л үйл ажиллагааг нь хэмжье гэдэг зорилгоор төрийн өмчийн реформыг хийнэ.Ил тод байдлыг хангуулахын тулд ТУЗ-ийн гишүүдийг иргэдийн дунд нээлттэй сонгон шалгаруулна” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл төрийн өмчит компанийн Тэгвэл төрийн өмчит компаниудад төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр суухын хажуугаар улс төрийн давхар албан тушаал хашдаг байна.
ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж хамгийн өндөр цалин авч буй эрхмүүд болон тэдний цалингийн хэмжээг цухас дурдъя.
Улаанбаатар зүүн азийн залуучуудын наадам зохион байгуулах хорооны ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр таван сая, Улаанбаатар зүүн азийн залуучуудын наадам зохион байгуулах хорооны ТУЗ-ийн гишүүн, олимдын аврага, хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган- 1.1 сая төгрөгийн цалинтай. Мөн Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент УЦХ-ийн гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин 4.5 сая төгрөгийн цалинтай байна.
УИХ-ын гишүүн болон нийслэлд төлөөлөгчөөр сууснаас гадна төрийн өмчит компанийн ТУЗ-д сууж, давхар цалинжиж буй томчуудыг танилцуулж байна.
Уг нь төрийн өмчит компаниуд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар харъяалагддаг. Улмаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өөрөө шууд удирдлагаар хангаж байгаа гэсэн үг. Удирдлагууддаа урамшуулал нэрээр улсын мөнгөнөөс уут уутаар нь олгодог төрийн өмчит компаниудаа цэгцэлж чадах уу, гэдгийг Н.Учрал сайдаас хүлээх л үлдлээ.
| УДИРДЛАГУУДДАА УРАМШУУЛАЛ НЭРЭЭР УЛСЫН МӨНГӨНӨӨС УУТ УУТААР НЬ ОЛГОДОГ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДАА ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ, Н.УЧРАЛ САЙД АА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |