• Өнөөдөр 2024-04-30

ТАНИЛЦ: “НҮҮРСЧИД”-ИЙН ҮҮР БУЮУ “ЦАГААН ХАД”-НЫ ЦААД ЭЗЭД

2023-12-31,   17623

    “Нүүрсчид”-ийн хулгайг ярих бүрийд “Цагаан хад” гэж дурдагдаж буй. “Нүүрсчид”-ийн жинхэнэ үүр болсон газар гэхэд болно. Ойлгомжтойгоор тайлбарлавал, “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрс ачсан машинууд “Цагаан хад”-нд байх нүүрс ачиж буулгах Гаалийн хяналтын талбайнуудад аваачиж буулгаад буцдаг. Үүнийг “Уртын тээвэр” гэж нэрлэдэг. “Цагаан хад”-нд буулгасан нүүрсийг олон улсын тээвэр хийх зөвшөөрөлтэй машинууд ачаад цаашаа Гашуунсухайт-Ганцмод боомтоор хил гаргадаг. Харин үүнийг “Богинын тээвэр” гэж нэрлэцгээдэг. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс урт, богинын тээврээр хоёр дамжиж хятад руу гардаг гэсэн үг. Уг нь, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-аас ачсан нүүрсийг Гашуунсухайт боомтоос 20 гаруйхан километрын наана байх “Цагаан хад”-нд буулгаж, дахин өөр машинд ачиж хил гаргах ямар ч шаардлага байхгүй, шууд хил гаргах боломжтой. Гэтэл “нүүрсчид” төрийнхнийг, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн үе үеийн удирдлагуудыг “лоббидож” байгаад “Цагаан хад” гэх нүүрс ачиж буулгах Гаалийн хяналтын бүсийг бий болгосон түүхтэй. 
 
Учир нь, УИХ-ын гишүүд, төрийн сайдууд, ялангуяа Өмнөговь аймгийн удирдах албан тушаалтнууд Өмнөговь аймгийн Ханбогд сумын I, V багын нутаг буюу “Цагаан хад”-нд 10-20 га газар авч, тэр газраа хашаалаад нүүрс ачиж буулгах талбай буюу Гаалийн хяналтын талбай гээд нэрлэчихдэг. Үүнийгээ “Эрдэнэс тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн компаниудад гэрээгээр ашиглуулж, сул ашиг хүртээд сууцгааж байдаг. “Эрдэнэс тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс уурхайгаасаа ачигдаад шууд Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарах байтал дунд нь “Цагаан хад” гэх Гаалийн хяналтын бүс бий болгосны үндсэн шалтгаан ердөө энэ. 
 
Тэгвэл “Цагаан хад”-нд хэн хэн гэдэг эрх мэдэлтний компаниуд нүүрс ачиж буулгах талбай буюу Гаалийн хяналтын талбай ажиллуулдгийг баримтаар танилцуулж байна. Эхэнд нь сануулахад, Өмнөговь аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч, Гаалийн хяналтын байцаагч нар, тэр байтугай Нэгдсэн эмнэлгийнх нь эмч хүртэл “Цагаан хад”-нд Гаалийн хяналтын талбайтай ажээ.
 
1. “МОУТЗ” ХХК 200,000м2 буюу 20 га талбайтай. “МОУТЗ” ХХК-ийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сүхбаатар дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга, Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч гэх давхар албан тушаалтай Дэмбэрэлийн Батжаргал эзэмшдэг. 
 
2. “Говь эрдэнэс групп” ХХК 100,000м2 буюу 10 га Гаалийн хяналтын талбайтай. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Сангаагийн Отгонцэцэг эзэмшдэг. 
 
3. “Таны говь” ХХК 168,000м2 буюу 16.8 га талбайтай. “Таны говь” ХХК-ийг Монголбанкы Өмнөговь аймаг дахь салбарын захирал асан Жамбалын Одгэрэл эзэмшдэг. 
 
4. “Премиум кастомс” ХХК 150,000м2 буюу 15 га талбайтай. “Премум кастомс” ХХК-ийг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 2018 онд үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан. Улмаар 2020 онд УИХ-ын гишүүн болохдоо Турк улсын иргэн Temel Mansur гэгчийн “Шилмэл газар” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Гэхдээ УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн одоо ч Төрийн ордноос удирдаж буй 
 
5. “Цагааналт эх жин” ХХК 91,000м2 буюу 9.1 га Гаалийн хяналтын талбайтай. “Цагааналт эх жин” ХХК-ийг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн “Шилмэл газар” ХХК эзэмшдэг. 
 
6. “Пүшинмон” ХХК 400,000м2 буюу 40 га Гаалийн хяналтын талбайтай. “Пүшинмон” ХХК-ийг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн “Шилмэл газар” ХХК эзэмшдэг. 
 
7. “Соронзон говь” ХХК 200,000м2 буюу 20 га Гаалий хяналтын талбайтай. “Соронзон говь” ХХК-ийг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн “Шилмэл газар” ХХК эзэмшдэг.
 
8. “НБ транс” ХХК 150,000м2 буюу 15 га гаалийн хяналтын талбайтай. Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын улсын байцаагч Бүүвэйн Саруултуяа эзэмшдэг. 
 
9. “Эркэ Монголиа” ХХК 147,000м2 болон 100,000м2 буюу нийт 24.7 га хоёр Гаалийн хяналтын талбайтай. “Эркэ Монголиа” ХХК-ийг Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн Улсын байцаагч Батхуягийн Саруултөгс үүсгэн байгуулсан. Одоо Б.Саруултөгс нь Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газарт Гаалийн улсын байцаагчаар шилжин ажиллаж буй. 
 
10. “Фүжи бит” ХХК 136,000м2 буюу 13.6 га Гаалийн хяналтын талбайтай. “Фүжи бит” ХХК-ийг Сингапурын “FJbt Logistics Pte” компани эзэмшдэг бол  гүйцэтгэх захирлаар нь Пунцагдумаагийн Баатар ажилладаг. П.Баатарын төрсөн дүү П.Сумаа нь Гашуунсухайт дахь гаалийн газарт Гаалийн улсын байцаагчаар ажилладаг. 
 
11. “Уужим-Од” ХХК нь 545,000м2 буюу нийт 54 га дөрвөн Гаалийн хяналтын талбайтай. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Бямбацогтын Эрдэнэ-Очир эзэмшдэг. 
 
12. “Их хурд хүч” ХХК 100,000м2 буюу 10 га Гаалийн хяналтын талбайтай. “Их хурд хүч” ХХК-ийг Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очирын төрсөн дүү Бямбацогтын Болдмаа эзэмшдэг.  
 
13. “Говь транс ложистикс” ХХК 100,000м2 буюу 10 га Гаалийн хяналтын талбайтай. “Говь транс ложистикс” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан, Эрчим хүчний сайд асан Д.Зоригтын төрсөн дүү Дашзэвэгийн Оюунжаргал эзэмшдэг. 
 
14. “Алтанговь транс” ХХК 150,000м2 болон 100,000м2 буюу нийт 25 га Гаалийн хяналтын талбайтай. “Алтанговь транс” ХХК-ийг 2009 онд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үүсгэн байгуулсан. Харин одоо Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Чойжилын Жаргалсайхан, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч асан Чойжилын Батжаргал болон тэдний дүү Чойжилын Буянжаргал гэх ах дүү гурав эзэмшдэг. 
 
15. “Булган цохио” ХХК 100,000м2 буюу 10 га Гаалийн хяналтын талбайтай. “Булган цохио” ХХК-ийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч асан Ч.Батжаргалын хүүхэд Б.Дөлгөөн эзэмшдэг. 
 
16. “Галба ресурс” ХХК нь 200,000м2 буюу 20 га Гаалийн хяналтын талбайтай. “Галба ресурс” ХХК-ийг Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Жаргалсайханы хүү Ж.Энхманлай эзэмшдэг. 
 
17. “Галба шанхын говь” ХХК нь 100,000м2 буюу 10 га Гаалийн хяналтын талбайтай. “Галба шанхын говь” ХХК-ийг Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Жаргалсайханы төрсөн дүү Ч.Буянжаргал эзэмшдэг. 
 
18. “Энх дэлгэр говь” ХХК 100,000м2 буюу 10 га Гаалийн хяналтын талбайтай. “Энх дэлгэр говь” ХХК-ийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх Ш.Мөнхжаргалын аав Баньдын Шагдарсүрэн эзэмшдэг. 
 
19. “Винтрак” ХХК 100,000м2 буюу 10 га Гаалийн хяналтын талбайтай. “Винтрак” ХХК-ийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй “Ener Star Investment Limited” компани эзэмшдэг бол Гүйцэтгэх захирлаар нь ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр Цэрэнпүрэвийн Амгалан ажилладаг. Бид өчигдрийн дугаартаа, Б.Батдаваагийн аав нь 2000-2005 онд ГЕГ-ын даргаар ажиллаж байсан Х.Баатар, Ц.Амгалангийн аав нь Сү.Батболдын үеэл, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Цэрэнпүрэв гэдгийг танилцуулсан. 
 
20. “Эрхэм сүлд монгол” ХХК 100,000м2 буюу 10 га Гаалийн хяналтын талбайтай. “Эрхэм сүлд Монгол” ХХК-ийг Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Намдагийн Хүрлээ эзэмшдэг. 
 
21. “Мэнд групп” ХХК 50,000м2 буюу 5 га Гаалийн хяналтын талбайтай. “Мэнд групп” ХХК-ийг Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан Түмэнбаярын Золжаргал эзэмшдэг. 
 
22. “Дээдийн говь” ХХК 240,000м2 буюу 24 га Гаалийн хяналтын талбайтай. “Дээдийн говь” ХХК-ийг Үндэсний аудитын газрын дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатын төрсөн ах Доржсүрэнгийн Занахүү эзэмшдэг. 
 
23. “Мөнх түшиг транс” ХХК 200,000м2 буюу 20 га Гаалийн хяналтын талбайтай. “Мөнх түшиг транс” ХХК-ийг Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад эмч, Монгол Улсын гавьяат эмч цолтой Бүдийн Эрдэнэбилэг эзэмшдэг. 
 

ТАНИЛЦ: “НҮҮРСЧИД”-ИЙН ҮҮР БУЮУ “ЦАГААН ХАД”-НЫ ЦААД ЭЗЭД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 114
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-03 19:41:01
    Эхрхонч: Хуулийн хариуцлага тооцоод ард түмэнд Цагаан хадыг хаагаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-03 13:10:21
    .хүдээгч: За яах ьэ? Ингээд илчилдэг бөйж. Бид үзлээ харлаа. Тэгээд опоо яах вэ? 1-рт шийтгэж ял оноож чадахуу? 2-рт ЦАГААН ХАДЫГ хаж чадахуу? Ийм үр дүнг хүлээж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-03 06:46:17
    S: ZYGAATSI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-01 18:03:46
    Иргэн: Ёстой нэг цусалж байдаг нөхөд байх нь... Хөрөнгийг нь хураа. Тэгэхгүй бол өмхийгээ тавихгүй шүү. Хөрөнгийг нь хураачихвал,яваандаа гэмээ мэдэж,гэмших байх.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-31 15:31:04
    S: SEKDDI AX NRT80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-31 15:29:48
    иргэн: АА-тай. жаа-тай 13 нөхөр. Хамгийн өөдгүй эх орноо, ирээдүйнхээ итгэл найдварыг дээрэмдэгсэд. Тэнгэр гэсгээх биз.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-31 10:58:06
    З1: Пүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-31 10:50:26
    Иргэн: Занданбат гэгч Үндэснмй аудиторын даргаас чөлөөлөгдөөд байсан чинь хулгай нь илэрээд нэр цэвэр мултрах санаа байж дээ. Хулгайч нарт. Хатуу ял хэрэгтэй , тэр талбай дээр холбож байгаад шийтгэвэл.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-31 10:45:23
    Irgen: Gazariig ni huraagaach .achaag shuud gargadar bolgoh heregtei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-25 21:30:22
    Зочин: Энэ өмхий хархнуудыг яаж устгаж арилгах вэ. Хэний баялгийг хулгайлаад эзэнгүй юм шиг загнана вэ. Бүгдийг дээд хэмжээ өгөөд шоронд нь хийхийг шаардаж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-25 18:56:54
    Иргэн: Энэ хулгайчуудын эд хөрөнгийг хурааж, үр удмаар нь төрийн ажил хийлгэхгүй, шоронд хатаах юмсан. Новшнууд юмаа. Болдогсон бол бүгдийг буудчихмаар байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-25 17:01:23
    зочин: Анхнаасаа нүүрсийг вагоноор гаргах байтал машинаар гаргаж мөнгө идэх арга болгосон. Машинаар бол зөвхөн төмөр зам руугаа тээх нь хамаагүй төсөр байсан юм Монгол улсад. Тухайн үед бичиж л байлаа буруу шүү гэж даанч мөнгө үнэртсэн улс төрчид дайраад өдий хүрлээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-25 08:52:19
    Baatar: Цагаан хадыг татан буулгаж, хилээр шууд нэвтрэх хэрэгтэй шд. Ийм бхад Монгол улс минь яаж дэвжин дээшлэх вэ дээ. Дандаа эрх мэдэл бүхий лалрууд, ах дүү хамаатан садан танил талаараа бүлгэлчихсэн, жинхэнэ маф шаачихсан гарууд. .Хулгайг бол утгаар нь хийнэ биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-25 08:51:11
    Baatar: Цагаан хадыг татан буулгаж, хилээр шууд нэвтрэх хэрэгтэй шд. Ийм бхад Монгол улс минь яаж дэвжин дээшлэх вэ дээ. Дандаа эрх мэдэл бүхий лалрууд, ах дүү хамаатан садан танил талаараа бүлгэлчихсэн, жинхэнэ маф шаачихсан гарууд. .Хулгайг бол утгаар нь хийнэ биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-24 19:53:14
    Зочин: Одоо л цэгцэлж авна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-24 00:05:28
    Зочин: Шоронд ясыг нь цайлга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-23 18:16:18
    Ттму тимур: ХУУЛЬТАЙ УЛС ЮМ ЧИНЬ ЗААВАЛт ШИЙТГЭХ ЁСТОЙ .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-23 08:39:49
    Зочин: Ордоноос АНын 2 аврага,ах нам хөөрхий ганц ч хүн алгаа .Хөгшин намаа арай хэлмэгдүүлчихсэн юм биш б.гаа ккк энэ зүгээр л манын захиалга б.наа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-23 03:53:57
    Зочин: Зүгээр шоронд нь хий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-22 18:55:26
    Зочин : Бүх хөрөнгийг хураа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-22 15:54:52
    Иргэн: Төр төмөр нүүрээ харуулах цаг аль хэдийн болжээ Үнэмшихэд үнэхээр хэцүү юм. Цадаж хандагүй хар шуналууд Хэд наслана гэж ийм зүйлийг хийдэг байнаа?? Эхэнс төрсөн биз дээ? Эрлэгиын үр хүүхэд үү?? Уаж бүтэн нойртой хонож чаддаг юм бол????
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-22 12:07:23
    Zochin: Turiin alban haagchdiig uzen yadaj bna. Burhan tenger gesgeen tseerluuleh boltugai. Amin huvia bodson, archaagui shunaltanuud... 3.5 say hunii baylgiig hedhen shunaltnuud ingeed mangasiin am shig sorood baih uu. Boliochee mangasnuudaa.....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-22 08:23:21
    Зочин: Хамгийн том босс нь цоохор дээлт спиртчин Х.Баттулга. Даанч Женко том том шүүгч прокуророор өөрийгөө хүрээлүүлсэн тул хэн ч хүрч чадахгүй юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-22 06:36:55
    Доной: Өмнийн говийнхон гэж баялагын хараал хүрсэн хүмүүс бололтой яанадаа хөөрхийс ядаж бхад өөрсдөө арчаагүй юмаа шуналтай хэдэн гуйрамчин нь хүний нутгийн луйварчидтай нийлээд цөлөмчих юмаа баялагтай хирнээ тогооны хусам горьдсон хүүхэд шиг яачихсан ард түмэн бэ говьчуудаа нөгөө их говийн зоригтон хүмүүс чинь хаашаа орчихвоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-22 06:07:09
    Хм: Эд нар ичихгүй худлаа ярина тэ ичихгүй шаана яаж чадаж бнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-22 05:36:06
    irgen: Enhbayraa jujugee duusgaj.SU.Batboldoo shorond hii.Buh nuursnii hulgaich shuud SU haragdaj bn.Ah duuseeree hulgai hiilgeed.Asraltaa gaaliin darga bolgood.MGLiin turiig sansanaaraa udirdaj bn.Huuhdee hurtel olimpiin horoond tavisan.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-22 05:36:06
    irgen: Enhbayraa jujugee duusgaj.SU.Batboldoo shorond hii.Buh nuursnii hulgaich shuud SU haragdaj bn.Ah duuseeree hulgai hiilgeed.Asraltaa gaaliin darga bolgood.MGLiin turiig sansanaaraa udirdaj bn.Huuhdee hurtel olimpiin horoond tavisan.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-22 00:02:32
    Зочин: Үүнии эзэмшигч нарын ихэнхииг хил гаалиин байцаагч нар , УИХ ын гишүүд Өмнөговиин дарга нар л байна Өөрөөр хэлбэл Монгол төриин хамгиин чухал албыг хашиж буй хүмүүс албан тушаалаа хувьдаа ашиглан баяжицгаагаад дээр нь нүүрсииг бүр ямарч бүртгэлгүй хэдэн сая тонноор нь хил гаальгүй юм шиг л гаргацгааж байсан байна Тэгээд одоо хариуцлага хүлээх болохоор цөмөөрөө л юу ч мэдэхгүй эзэн биегүй өвчтэй зовлонтой гадаад дотоодгүй эмчилгээнд явсан хүмүүс болчих юм Яахаараа монголын баялагыг идэж уух болохоороо эв эрүүл ажлаа өдөр шөнөгүй амжуулдаг байж хариуцлагаа хүлээх болохоор бараг л сэтгэциин өвчтэй юм шиг хүн үнэмшимгүй юм яриад л Одоо хэрэг нь шүүхэд шилжихээр нөгөө шүүгч нар нь авилгал өваад л хэрэг нь замхарчих байхдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 23:46:41
    Элдэв: Хуулийнхан тэднийг гэм буруугүй гээд л өнгөрөөх биз. Жинхэнэ ард түмний шүүх буюу тангарагтаны шүүх шиг шудрага шүүхтэй болох юмсан. Энэ аврага мафиг хувь шүүгчид үнэн зөв шүүж хэзээч чадахгүй ээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 23:43:08
    Элдэв: Эх орноо тоногчид.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 22:05:54
    Зочин: Гарт нь гав хар толгойд нь уут угла
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 20:51:53
    Зочин: Хөрөнгийн хурааж улсд тушаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 19:34:55
    Зочин: Сонсох яах вээ.. Бүх хулгайчдаас хууль бусаар олсон орлогыг нь буцаан татаж, төсөвт төвлөрүүл! Гэм бурууд нь ял өг! Ард түмэн үүнийг л шаардаж байна!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 19:34:23
    Зочин: Сонсох яах вээ.. Бүх хулгайчдаас хууль бусаар олсон орлогыг нь буцаан татаж, төсөвт төвлөрүүл! Ард түмэн үүнийг л шаардаж байна!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 18:48:21
    Зочин: Дандаа гааль хяналтын бас дарга нар бна шүү дээ Ямар аймаар юм бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 18:00:47
    Отгоо: Бусад Ж. Мөнхбат тэргүүтэй УИХ нэр зарлагдсан гишүүд хулгайд хамааралгүй болчив уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 17:07:38
    Zochin: Ямар аймшиггүй шунал вэ...Түмэн олны боломжийг хулгайлсан хулгайчид төлөөсөө төлөх өдөр ирнэ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 16:45:15
    Иргэн: Хэн эрх мэдэл албан тушаалтай, хэн мэдээлэлд ойр байгаа нь ард түмний нүднээс далдуур хэрхэн луйвардаж, цөлмөж болдгийг энэ цаг үеийн томчуул, баячууд харуулж ард түмнийг хэтэрхий басамжлан доромжилж байна даа. Үүний цаана мэдээж асар том авлигын сүлжээ байгаа байх оо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 16:42:52
    Зочин: Энэ хулгайчуудын бүх хөрөнгийг нь хурааж бүх насаар нь шоронд хийх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 16:41:54
    АТГ: Авилгалтай тэмцэх шилдэг арга бол хууль бус хулгайн замаар олсон бүх хѳрѳнгийн хураах улсад ажилмхийх эрхийн хасах шоронд оруулж хѳдѳлмѳр хийлгэжолсон орлогоор нь тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэх хүүхдийн мѳнгѳ болгож ѳгѳх ийм аргаар тэмцэх хэрэгтэй байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 16:36:22
    АТГ: Бүгдийн шоронд хийгээчээ бүр мѳнгѳ угаах гэж ийм юм байгуулж цусалсан байна штээ.Олсон хѳрѳнгийн хураан авч улс гадаад ѳрѳѳ тѳлѳѳ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 15:53:50
    Иргэн: Арайл биш амьдарч бна ард түмэн.энэ адьяасүрэн гишүүн одоо ханаж цадах арга байхгүй юмуу?энхбаяр сайд одоо цэгцэлж энэ бүх оуйварийг зогсоож хөрөнгийг нь хурааж зоригтой зорлиготой алхам хийх байх гэж харж бна.анх таныг сайд болход их дэмжлэг.одоол хийхгүй бол хожигдоно.яагаад ийм замбараагүй эх орноо гэсэн сэтгэлгүй яахаараа ийм том албан тушаалд очдог бна.луйварын мөнгөөр албан тушаал авч бна.үүнийг сайд зоригтой арга хэмжээ аваач гэж хүсэж бна.бид 30жил ийм хулгайч нарыг улам баяжуулах.үхтэл татвар даатгал төллөө.бидэнд наалдсан юм алга энхбаяр сайдаа?эд нарыг бодохоор нүд хорсч бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 15:33:02
    Гэрэл: Хөрөнгийг нь бүгдийг нь хураах хэрэгтэй байна.Энхбаяр сайдаа нэг удаа улсаа бодоод зоригтой шийдвэр гаргаж сүүлийн 30 жилд улс орноосоо хулгай хийсэн хулгайчдын бүх хөрөнгийг ямар ч тайлбаргүйгээр шууд хураан авч улсыг хохиролгүй болгох түр хатуу чанга хууль баталж өгч хэрэгжүүлж өгнөүү.эд нарыг иггэсхийгээд мартаад өнгөрвөл улс эх орон маань сүйрэхэд бэлэн болсон байгаа шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 14:51:43
    зочин: Энэ нүүрсний хулгайчдын бүх хөрөнгийг хурааж хуулийн хариуцлага тооцож их цэвэрлэгээ хийхгүй бол хойшид улам хүчирхэгжинэ. Монголын ард түмэнд аюул учирна.Төр төмөр нүүрээ харуулах цаг болсон шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 14:32:03
    Ариунцэцэг: Өө за2 дандаа ах дүү хамаатан саданнаараа өчнөөн га газар 30 жил эзэмшсэн байх шивдээ.Одоо болноо эх орноо гэх сэтгэлгүй шуналтай хулгайч нараа авсан бол өгч сураад улсаа хохиролгүй болгож ялаа шорондоо эдлэх хэрэгтэйдээ.Нүгэл нь нүдээрээ гарахаас өмнө үлдэх үрсдээ хэдэн үеэрээ эдлэх тамд бүү унагаа тэд чинь үйл лаг чинь эдгэнэ шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 13:48:38
    Б: Энэ нөхдүүдийг алах татлаа түтлээгүй аавын хүү алга уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 13:31:22
    иргэн: Одоо шууд зогсоо..Шалга...хятадууд л ажилуулдаг биздээ.тэхээр хятадуудад түрээсэлдэг их мөнгө авч завшдаг мөнгө угаадаг гэсэн үг шүү дээ..Бүгд ялтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 12:25:06
    Зочин: Ямар сэжгийн юм бэ. Ямар их шунал вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 12:04:49
    88888: Юү ч бхгүй гуйлгачин бсан гэнэт баяжсан гайхаад бсын хулгай хийж бсан бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 11:23:02
    зочин: хѳрѳнгийг нь хурааж .жонхуугий нь гудруулмарууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 11:18:26
    Ард: Энэ бол хулгайн нэг тал нь байна. Шууд экспортод гарахыг замд шат дамжлага гаргасан нь зориудын зохион байгуулалттай. Одоо ачих, буулгах, хил давуулах үйлдэлд өртөг гарна. Үнэхээр мафийн хулгай байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 09:05:14
    Зочин: Ийм хэдэн монопол нөхдүүд байхад яаж ч эх орон ард түмэн сайхан амьдрах билээ дээ!!! 3-хан сая хүн амтай Монгол улсын төрд шургаласан хэдхэн хулгайч луйварчид ингэж л шулж идэж байгааг хараад үнэхээр гутамшигтай байна!!! Одоо бүх газрыг хураан авч эд хөрөнгийг нь улсын орлого болгож цэгцлэх хэрэгтэй дээ!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 09:02:07
    ЧГантөмөр: Энэ нөхдүүд олон жил хулгай хийсэн их ч мөнгөтэй болсон цагдаа прокурор шүүх дээр тэдний мөнгө эзэдээ хүлээгээд түгжирч бгаа нь тодорхой.Хууль хүчнийхэн маань шударгаар шийдэж чадвал хэцүү асуудал уг нь байхгүй юм бгаамдаа сэтгэл гаргаад зарчимаа бариад явах нь л чухал бгаад бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 09:01:33
    Ганаа: Энэ нөхдүүд олон жил хулгай хийсэн их ч мөнгөтэй болсон цагдаа прокурор шүүх дээр тэдний мөнгө эзэдээ хүлээгээд түгжирч бгаа нь тодорхой.Хууль хүчнийхэн маань шударгаар шийдэж чадвал хэцүү асуудал уг нь байхгүй юм бгаамдаа сэтгэл гаргаад зарчимаа бариад явах нь л чухал бгаад бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 09:01:23
    Ганаа: Энэ нөхдүүд олон жил хулгай хийсэн их ч мөнгөтэй болсон цагдаа прокурор шүүх дээр тэдний мөнгө эзэдээ хүлээгээд түгжирч бгаа нь тодорхой.Хууль хүчнийхэн маань шударгаар шийдэж чадвал хэцүү асуудал уг нь байхгүй юм бгаамдаа сэтгэл гаргаад зарчимаа бариад явах нь л чухал бгаад бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 09:01:16
    Ганаа: Энэ нөхдүүд олон жил хулгай хийсэн их ч мөнгөтэй болсон цагдаа прокурор шүүх дээр тэдний мөнгө эзэдээ хүлээгээд түгжирч бгаа нь тодорхой.Хууль хүчнийхэн маань шударгаар шийдэж чадвал хэцүү асуудал уг нь байхгүй юм бгаамдаа сэтгэл гаргаад зарчимаа бариад явах нь л чухал бгаад бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 09:01:10
    Ганаа: Энэ нөхдүүд олон жил хулгай хийсэн их ч мөнгөтэй болсон цагдаа прокурор шүүх дээр тэдний мөнгө эзэдээ хүлээгээд түгжирч бгаа нь тодорхой.Хууль хүчнийхэн маань шударгаар шийдэж чадвал хэцүү асуудал уг нь байхгүй юм бгаамдаа сэтгэл гаргаад зарчимаа бариад явах нь л чухал бгаад бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 07:55:09
    Д.Баярсайхан: Яасан идэж ууж ханалаггүй хүмүүс вэ?Мнгл.н хөгжилийг гацаасан,новшнуудаас хөрөнгө мөнгө бүх л хулгайлсан болгоныг хурааж улсыг хохиролгүй болгох эхнээс нь шоронд хийж шонд өлгөх хргтэй ш дээ...хууль хүчинийхэн сайн ажиллаж хуулийн дагуу арга хэмжээг дээд уэгт нь авах ёстой шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 06:21:16
    Ц халтар: Хөрөнгийг нь хурааж улсыг өрнөөс гарга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 06:19:45
    Иргэн: Хулгайч нарыг тэнгэр бурхан гэсгээж үйлийн үр гээчээ эдэлнэ байхдаа.баригдахгүй л гэж бодож байсан байлгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 02:25:15
    Одонтуяа: Хууль бусаар олсон херенгийг нь хураах естой шюу дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 02:20:17
    Tumur: 1921-онд данзан,бодоо...гэх гарууд Төрийн Тэргүүн болсон бол өдийд юун Тусгаар Монгол Улс бүр Монгол хүн гэж байхгүй болох байж, орчин цагийн данзангуудаа ХАР
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 00:41:55
    Zochin: Ene humuus Mongoliig jenkotoi hamt horloson bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 23:45:42
    ЦАГААН ХАДНЫ ИРГЭД: УИХ ГИШҮҮН АДЬЯАСҮРЭН, АДЬШАА НАР БОЛОН ӨМ АЙМГИЙН ИТХ ТӨЛӨӨЛӨГЧ НАР ОЛОН ЖИЛ БАЯЛАГТ ЭЗЭН СУУЖ ХЯТАДУУДТАЙ НИЙЛЖ УЛС ОРНОО ИДСЭНДЭЭ ОДОО БАЯЛАГИЙН ХАРААЛ ХҮРЧ ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЛЭХ БОЛЖЭЭ. ӨМ АЙМАГТ БАРЬСАН ОРОН СУУЦНУУД БҮГД НҮҮРСНИЙ, ГАЗРЫН МӨНГӨ УГААСАН ЮМ БАЙНА ЛДАА КККК
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 23:12:05
    Зочин: Улсаа идэгчид, улсаа сүйрүүлэгчид. Монгол орон хөгжих, үгүй нь эдэнд падгүй. Тийм болохоор эх орноос минь олсон тэр их ашгийг, хөрөнгийг хурааж өөрсдийг нь шоронд хатаах хэрэгтэй. Цагаа тулахаар эд хүний эрх зөрчлөө, хувийн өмчид халдлаа, үндэсний компаниудаа сүйрүүллээ гэж хуцалдана даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 22:32:04
    Зочин: Нэр цэвэр хулгай хийдэггүй хүн төрд алга.Хулгай хийх гэж гишүүн,албан тушаалд очдог нь тодорхой.Одоо огцорч шударга хүмүүст,боломж олго.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 22:27:32
    Бадраа: Шүүгч, гаалийн байцаагч гээд сүлбэлдцсэн юм байна л даа арай арай. Цагаан хаданд нүүрс буулгахаа болиод шууд Тавантолгой нүүрсний амнуудаас ачаад шууд хил гаргадаг бол гүйцээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 21:27:53
    zo: Umnugovi mongol ulsiin aimag mun uu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 19:42:20
    S: SEKSDEED SADARTLA SEXSY80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 19:29:15
    8989: Иргэдийн хурал төлөөлөн удирдах зөвлөлд ордог эдгээр нөхөд олон жил хулгай хийж байгаа даа.Одоо тэгээд өр төлөөсөө төлөх нь ёстой хууль юм даа. Адъяасүрэн бол аюултай шуналын тулам даа. Цаг хугацааны эрхэнд үнэнд гүйцэтгэгдэх нь энэ дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 19:15:17
    zochin: ANxn oroilon xulgai xiigsed
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 19:11:02
    Лк: Хурааж ав бүгдийг нь хаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 19:06:04
    Ууртай Монгол: Аварга А. СҮХБАТын газар талбай яагаад байхгүй байна? Хөгжлийн банкны сонсголоор яригдаад байсан даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 18:40:17
    Монгол хүн: Наадуулаа монголоос идсэн хөрөнгийг ньхурааж аваад л нөгөөтийш нь залчих нь зөв юм байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 18:03:47
    Зочин: Энэ үед ХЗДХ сайд асан Нямдорж гуай хаана байв?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 18:03:45
    Зочин: Энэ үед ХЗДХ сайд асан Нямдорж гуай хаана байв?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 17:52:32
    Зочин: Энд хууль зүйн яам ажлаа хийхгүй байна гэж нэг хүн бичсэн байх юм. Ойлгож ядаад байх юу байнаа наад хууль зүйн яам чинь өөрөө хулгайч нарын үүр болсон байгаа юм биш үү ???? Бүх мэдээллийг ард түмэндээ ил гаргаад бүх хөрөнгийг улсын орлого болгох!!!! Ингэж чадахгүй бол чадахгүйнээ гэдгээ иргэддээ нээлттэй зарла !!! Иргэд чинь нэг юм бодох байлгүй Монголын нийгэм дотроосоо ЯЛЗАРСАН байна !!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 17:35:37
    ОЮУНЧИМЭГ: Бүх хулгай луйвар нь эзэнтэйгээ ил бхад хариуцлага тооцож чаддаггүй нь эмгэнэлтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 17:21:05
    Иргэн: Улсын ийм өндөр хариуцлагатай алба хашиж эрх мэдэл албан тушаалаа ашиглаж УЛСАА тонож хулгай хийсэн эдгээр бүлэг хулгайч нарт ямарч өршөөл байхгүй бүгдийг яллаж хуулийн дээд хэмжээгээр хариуцлага тооцох ёстой!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 17:20:22
    гайхашрагч: ЭНЭ БОЛ НЭГЭЭХЭН ХЭСЭГ. ЕО НЬ МОНГОЛ ХҮНИЙ ГЕНЭНД ХУЛГАЙЧИЙН ГЕН ДАВАМГАЙЛДАГ ЮМ БОЛОВ УУ. ДАНДАА ХУЛГАЙН ГЕНТЭЙ ХҮМҮҮС АЛБАН АЖИЛД ТОХООГДДОГ ЮМ УУ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 17:16:18
    гайхашрагч: ЕРӨНХИЙ АУДИТОР НЬ ХУЛГАЙЧ УЛС.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 17:10:56
    Н.Банди: Хэлэх үг алга даа . БЭРДҮҮД ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ХАГАРЧ БЯЦРАХ НЬ ДАМЖИГГҮЙ ЮМ .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 17:05:02
    зочин : Үр хүүхэд нь хулгай хийж байхад нийлж хулгайлдаг аав ээж ахан дүүсийг яанаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 17:00:14
    И: Хохирлыг нарийн гаргаад хулгайч нараар төлүүл.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 16:16:46
    Зочин: Иргэдийг дэндүүдоромжлох юм аа, энэ хулгайчууд. Үгүй, байхгүй, мэдэхгүй, ийм компанийг одоо л дуулж байна гээд гүрийгээд байдаг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 16:10:52
    Зочин: Дандаа мэдээлэлд ойр люмпэнгүүд байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 15:45:24
    Нэргүй: Ийм байж Төрийн өндөр албанда байсаар байга а нь тэгээд иим гэдгийн мэдсээр байж сонгоод байдаг хүмүүс учиртай шү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 15:44:38
    Зочин: Цагаан хадыг хаахгүй бол хулгай, луйвар арилахгүй, ажил ч ургаш явахгүй дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 14:28:16
    өм: УИХ-ын гишүүд, сайд нар, ИТХ-ын төлөөлөгч, ерөнхий аудитор, шүүгч, улсын байцаагчид гээд бүгд хяналт тавьж, шийдэх ёстой хүмүүсээс бүрдсэн жинхэнэ мафийн бүлэг бна. Дан АН-ынхан бна шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 13:32:08
    Eri: Buzar har huuruud ve......hurungiin guraachee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 13:05:25
    Зочин: Асар их талбайд ёстой манан хадуулж байх хэрэг наад зах нь гэхэд огт алга. Хэн хаанаас нь ч харсан хэрэг алга. Засаг юу харж байваа?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 12:14:44
    Зочин : Төмөр замын ажлыг зориуд саатуулсан мөн ТЗ барих хөрөнгийг идэж шамшигдуулсан Х.Баттулга ямар хариуцлага хүлээх ёстой вэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 12:11:42
    Ламбугай: Монголын ялзарсан шүүхийн тогтолцоог өөрчилж байж гэмээнэ хулгайг зогсоох болно.Гэвч энэхүү ажиллагааг хэрэгжүүлэх эрхтэй ерөнхийлөгч Хүрэлсүх ямар ч чадамжгүй этгээд.Шүүх зөв голдиролдоо орвол Баттулга Хүрэлсүх Элбэгдорж нар эхний ээлжинд ял үүрэх этгээдүүд.Монгол улсын ирээдүй маш бүрхэг байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 12:11:04
    Амарсанаа /Адьяасүрэнгийн нөхөр/: Энэ бол зохион байгулалттай гүтгэлэг байна. Цагаан хад д болон хаана ч гаалийн хяналтын талбай байхгүй шүү!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 12:08:44
    SS: TANILTSI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 12:07:31
    S: SEXSDN809Y5877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 12:00:14
    Доржоо: Үнэхээр арай дэндүү юм аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 11:02:03
    зочин: Эх орноо тонон хулгай хийгсдийн бүх хөрөнгийг хурааж гадаад өрийг тэглэх хэрэгтэй. Цагаандаа гарсан УИХ-ын гишүүд луйварчин хулгайчдыг бүх насаар нь шоронд хорь. Энгийн иргэнийг ялих шалихгүй шалтгаар барьж хорьдог биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 10:43:57
    зочин: Цаазын ял сэргээх болжээ өөр арга байхгүй давар ч гүйцлээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 10:33:04
    Цэцгээ: Ард түмэн энэ хулгайчуудаас нийлж мөнгөө хүн бүр нэхиые
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 10:33:04
    Цэцгээ: Ард түмэн энэ хулгайчуудаас нийлж мөнгөө хүн бүр нэхиые
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 10:33:03
    mgl: Монголын шүүх тэгээд энэ хэдэн хулгайчуудаа шүүж чадах уу бараг л худлаа байх даа юу зохиож ял завших бол гэдэг нь бүр сонин… Ер нь бол бол шатыг дээрээс нь л шүүрддэг гэдгийг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 10:25:39
    Баатар: Ард түмний өмч хөрөнгийг буцааж өг, он гарахаас өмнө. Эс бөгөөс хуучин ганц худагт аваачиж хорь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 10:21:23
    зочин: Өмнөговийн 10 хүн бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 09:33:53
    Т.Жамъянсүрэн: Монгол хүн идэж байгаа нь сайхан юм даа. Хууль зүйн яам Ажилаа хийхгүй байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 09:29:53
    нүүрс: Энэ хулгайч луйварчидыг илчлээд байхад шүүх прокурор АТГ Тагнуул Цагдаа хүчнийхэн таг чиг сохор дүлий дүмб болоод өнгөрөөх гээд байдаг ажлыг нь хөнгөлөөд хэрэг илэрүүлээд өгч байхад чимээгүй ыайна гэдэг оролцсон байгаа даа дарга даамалууд нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 09:23:47
    Lantuu: Byaluu huvaana gej ......hulgaichuudiin horongiig huraaj horih heregtei.Ulsiin oriig toluul eeeee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 09:22:34
    Ган: Новшнууд. Бүгд хахаж үхээсэй. Үйлийн үрийг нь үр хүүхэд нь эдлээд, үр удам нь тасраасай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 09:11:19
    zochin: Монгол Улсын төр түшилцэж байгаа хүмүүсийн хөрөнгийг нь хурааж, шоронд явуул. Ийм их баялагтай улсын иргэд нь ядуу амьдарч төр түшиж яваа хулгайчид баяжиж бна. Энхбаяр сайд нүүрсний сонсголыг сайн хийж байна. Танд амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 09:06:34
    1: zailuulaa tonuulchid
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 08:53:35
    Шаравын Баярсайхан: Одоо шоронд явуул. Хөрөнгийг нь хурааж улсын өрийг тэлгэ!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 08:52:50
    Зориг: Энэ улсад төр түшэлцэж яваа хүн байна уу? Энэ олон гадны компанд өгсөн газарууд нь тодорхой цаана нь хэн мөнгө авя өгсөн нь аан энэ албан тушаалтан улсуудад хэн хэрхэн яаж өгсөнийг нь гаргаж ирээд татвараа төлүүлээд Цагаан хаданд байгаа газаруудыг нь нөхөн сэргээлт хийлгээд шууд хилээр нүүрсээ гаргадаг болмоор байна аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 08:44:01
    иргэн: энэ хулгайч нарын бүх хөрөнгийг нь хураа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 08:10:21
    Зочин: Өөр зөндөө буулгалтын талбайн нэрс алга.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188