УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатартай ярилцлаа.
-УИХ-ын чуулганы хуралдаанаар Гадаадын зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ. Энэ төслийг том төслүүдээ хөдөлгөх ач холбогдолтой ч, хоёр төсөвтэй хууль болох нь гэх шүүмжлэл байна. Төсвийн байнгын хорооноос ямар саналууд гарсан бэ?
-Уг хуулийн төслийг Н.Алтаншагай нарын 21 гишүүн өргөн мэдүүлсэн нэг удаагийн хууль байгаа юм. Гол зорилго нь томоохон төсөл хөтөлбөрүүдээ дэмжих. Гурван том бүтээн байгуулалтын асуудлыг ярьж байгаа. Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл, Газрын тосны үйлдвэр барих, Сэлбэ дэд төвийн төслийг урагшлуулах асуудлууд багтаж байгаа юм. Ингээд Төсвийн байнгын хороогоор орсон. Манай Байнгын хороон дээр хоёр том төслийн асуудлыг нь дэмжиж, Сэлбэ дэд төвийн зээлийн асуудал унасан. Гэтэл чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хороон дээр дэмжигдээгүй төслийг дэмжээгүй. Чулуганы нэгдсэн хуралдаанд гурван төсөл дэмжигдснээр эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Байнгын хороонд шилжүүлээд байна.
-Нийслэл дээр Сэлбэ дэд төвийн төслийг гаднын санхүүжилтээр хийж байна гэж хардаад л төслийг дэмжихгүй байгаа юм биш үү?
-Нийслэлийн төсөв, Монгол Улсын төсөв гэж ялгах боломжгүй шүү дээ. Бонд гаргаж байгаа зээл тусламж, бондыг нэг л улс төлөх учраас орон нутгийнх, улсынх гэж ялгаж болохгүйн юм.
Хоёр талд л яриад байна. Нэг хэсэг нь том төслүүдээ явуулах хэрэгтэй гээд нөгөө хэсэг нь хоёр төсөвтэй болох юий гээд. Миний хувьд бол энэ олон жил гацсан төслүүдээ явуулах нь зөв гэж харж байна. Ач холбогдлыг нь ч иргэд сайн мэдэж байгаа гэж итгэж байна. Эрчим хүч, шатахууны хараат байдлаас гарахад чухал ач холбогдолтой. Сэлбэ дэд төвийн хувьд 10 мянган айлыг орон сууцжуулж, гэр хорооллыг дахин төлөвлөлтөд хамруулах чухал төсөл. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлоос эхлээд шийдэгдэнэ. Энэ гурван төслийн аль аль нь гараанаас гарчихсан. Сэлбэ дэд төвийг бий болохоор аль хэзээний газар чөлөөлөлтийн ажил хийгдчихсэн. Тиймээс би үүнийг бол хоёр төсөвтэй болохгүй гэж харж байна.
-Яагаад?
-Гаднын зээл тусламжаар хэрэгжүүлэх төсөл чинь тодорхой хязгаартай болчихсон. 2026 онд 1.2 их наяд төгрөгийн зээл авах ёстой. Гэтэл энэ гурван төсөл 1.8 их наяд төгрөг болчихоод байгаа юм. Нэг удаагийн хууль учраас энэ гурван төсөл хэрэгжээд дуусмагч хүчингүй болох хуулийн төсөл. Төсвийн хуулиас тусдаа гаднын зээл тусламжаар хэрэгжүүлэх учраас хоёр тусдаа төсөвтэй болох нь хардлага, шүүмжлэл бий. Гаднын зээл тусламжийнхаа хязгаарт баригдаад яваад л байвал энэ төслүүд 15-20 жилээр хойшилно. Нэмээд зээлийн төлбөрийн үлдэгдэл нэмэгдэнэ. 100 гаруй тэрбум төгрөг төлөх тооцоолол бий. Тэгэхээр ач холбогдолтой гурван төсөл гэж харж байна. Далимдуулж хулгай хийх гэж байна гээд байгаа. Үнэхээр тийм асуудал байвал хууль хяналтын байгууллага нь шалгаад явах ёстой. Хулгай хийх вий гэж хий хардаад том төслүүдээ хойшлуулаад байж болохгүй.
(1).jpg)
-Н.Учралын Засгийн газар бүрдэж байхад төсвийн тодотголын асуудал нэлээд яригдаж байгаад чимээгүй болчихлоо. Нэгдүгээр улирлын дүн мэдээллээр төсвийн орлого 1.3 их наядаар тасарсан шүү дээ?
-Нэгдүгээр улирлын төсвийн гүйцэтгэлээр төсвийн алдагдал 1.3 их наяд төгрөг гэж гарсан. Төсөв алдагдалтай гарсан нь орлого тасарсантай холбоотой. Тухайлбал, орлогын албан татвар хасагдсан. Нэмэгдсэн өртөгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гэхэд 56.4 хувиар тасарчихаад байна. Гаалийн импортын албан татвар, орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлого багасснаар нэгдүгээр улиралд төсвийн алдагдалтай байна. Эхний улирлын дүн мэдээ гарсан. Оны эхний улирал бизнесийн идэвхжил сул байдаг үе. Жил болгон алдагдалтай гардаг. Хоёрдугаар улирлаас уул уурхай, барилга, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа идэвхждэг учраас нэгдүгээр улирлын алдагдлаа нөхөх боломж бий. Гэхдээ төсөвт тодотгол хийх хуулийн заалттай шүү дээ.
Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал ДНБ-ний гурван хувиар нэмэгдсэн бол төсөвт тодотгол хийх нөхцөл үүснэ. Тэгэхээр одоогоор төсвийн алдагдал гурван хувьд хүрээгүй. Хоёрдугаар улирлын дүн мэдээгээ харж байж төсвийн тодотголыг ярих байх. Нөгөө талаараа төсвийн дунд хугацааны Төсвийн хүрээний мэдэгдлийг бид удахгүй хэлэлцэнэ. Зургадугаар сарын 1-ээс өмнө батлах ёстой. Тиймээс өнөө маргаашгүй төсвийн хүрээний мэдэгдэл орж ирнэ. Энэ бол ирэх жилийн эдийн засаг ямар байх вэ гэдгийг тодорхойлдог гол макро эдийн засгийн үзүүлэлт. Ингээд Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцүүлж эхэлснээс хойш гурван сарын хугацаанд төсвийн тодотголын хэлэлцүүлэхгүй байх хуулийн зохицуулалттай. Тэгэхээр ойрын хугацаанд төсвийн тодотгол орж ирэхгүй байх. Гэлээ ч Засгийн газраас төсөвт тодотгол хийх төсөл өргөн бариагүй байна.
-Дэлхий дахины геополитикийн асуудлаас шалтгаалж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, дизель түлшний үнэ нэмэгдсэн шүү дээ. Төсөвт ойрын хугацаанд тодотгол хийхгүй бол иргэд л бүсээ чангалаад байх юм биш үү?
-Татварын орлого тасарсан энэ цаг үед Засгийн газраас Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцсэн. Удахгүй Их хуралд өргөн мэдүүлнэ гэсэн. Энэ хуулиас ямар хүлээлттэй байна вэ?
-Г.Занданшатарын Засгийн газар арванхоёрдугаар сард Татварын багц хуулийг өргөн мэдүүлээд хэлэлцэж амжаагүй чуулган завсарласан. Хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажлын хэсэг өвөл нэлээд ажилласан. Ажлын хэсэг дээр нэлээд олон бодиттой саналууд гарсан. Үүнийг тусгах шаардлага үүссэн учраас шинэчлэн найруулж, өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн юм байна. Одоогоор Их хуралд өргөн бариагүй байгаа. Их хуралд өргөн барихаар Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлнэ. Тэр үед ямар өөрчлөлтүүд орсон байна сайн харна. Өмнөх төсөл дээр бол 2.7 их наядын өөрчлөлт орохоор байсан. Ингэж иргэд, аж ахуйн нэгжийн ачааллыг бууруулахаар байсан. Сангийн сайдын өгсөн мэдээллээр хүмүүсийн хамгийн их санал тавьж байсан НӨАТ-ын босгыг нэмэгдүүлсэн гэсэн. Өөрөөр хэлбэл, одоогийн хуулиар жилийн 50 сая төгрөгийн орлоготой байсан бол 400 сая төгрөг болгосон байна лээ. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх орлогыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлнө гэж орж байгаа юм билээ. Тэгэхээр энэ бол жижиг дунд аж ахуйн нэгжийн татварт том дэмжлэг болно гэж харж байна. Түүнчлэн 12 мянган аж ахуйн нэгжийн дансыг түр хугацаатай нээчихээд байгаа. Шинэ хуулиараа 20 хувийг нь үлдээх зохицуулалт оруулж байгаа билээ. Цаашид Татварын хуулийг Их хурал дээр хэлэлцээд эхлэхээр тодорхой болно.
| Н.НАРАНБААТАР: ХУЛГАЙ ХИЙХ ВИЙ ГЭЖ ХИЙ ХАРДААД ТОМ ТӨСЛҮҮДЭЭ ХОЙШЛУУЛААД БАЙЖ БОЛОХГҮЙ |
|
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба итгэл найдварын үндэс
2026-10-08 16:34:28
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгуулжээ
2026-10-08 16:32:22
“Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын онгоцны буудлууд руу халджээ
2026-10-08 13:52:50
Нобелийн химийн шагналыг тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын оньсогыг тайлж, эм үйлдвэрлэлд ахиц авчирсан эрдэмтэд хүртлээ
2026-10-08 12:36:43
Допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө
2026-10-08 08:31:57
2026-10-08 08:14:05
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-10-08 08:00:00
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-08 07:46:40
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-10-08 07:00:22
Л.Энхрийлэн “БАКУ-2026” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-08 07:00:00
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ..
2026-10-08 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-10-08 07:00:00
АЛТНЫ МАГНАТ Ж.БАЯСГАЛАН
2026-10-08 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-10-08 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-10-08 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-08 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
2026-10-08 05:58:57
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |