“Анхаараарай, анхаараарай. Сайншандаас Улаанбаатар руу зорчих ... дугаартай галт тэрэг нэгдүгээр замаас хөдлөх гэж байгаа тул зорчигч та бүхэн суудлаа эзэлнэ үү” гэх үгс бүүвэйн дуу шиг зөөлөн. “Бүүвэйн дуу шиг” хэмээсэн нь ээжийгээ санасан сэтгэлийг минь илтгэнэ. Бага ах бид хоёр Дорноговь аймгийн Сайншанд хотод эмээгийндээ амьдарч, ерөнхий боловсролын сургуульд суралцдаг байлаа. Харин ээж болон эгч, том, дунд ах нар маань биднээс 124 км-ын алсад Айраг сумын Цагаан дэл хэмээх газар аж төрнө. Тэд маань хайлуур жоншны бичил уурхайд ажиллаж, бага ах бид хоёрыг эрдэмтэй хүн болгохоор чадлынхаа хэрээр хичээж буй нь тэр.
.jpg)
Нэг их удалгүй галт тэрэг хөдлөхөд бага ах бид хоёр хэдий нь суудлаа эзэлсэн байв. Галт тэргэнд өрнөх яриа ихэд хөгжөөнтэй, нэгнээ танихгүй суусан хоёр сайн найзууд болж, тэр байтугай үерхээд буух нь ч бий. Хүмүүс цаг нөхцөөх зорилгоор хөзөр тоглох нь элбэг. Харин 10 настай жаал хүүд хийх зүйл үл олдоно. Элдэв чимээ, шуугиан тарьж, ахыгаа уурлуулж болохгүй.
Дуугаа хурааж, галт тэрэгний цонхоор эцэс төгсгөлгүй мэт санагдах тэртээ алсын тэнгэрийн захыг ширтэхэд ээжид минь хүргэхээр яарах галт тэрэгний дуу эгээ л миний зүрхний цохилт шиг санагддаг байлаа.
Хайлуур жоншны бичил уурхай бүхий Цагаан дэл хэмээх газар Айраг сумын төвөөс 40 км гаруйн зайд бий. Ах бид хоёр Айраг сумын галт тэрэгний вокзалд буумагцаа ойролцоох өртөөний зочид буудал орж хоноглов. Маргааш өглөө нь эртлэн босож, Цагаан дэл рүү явах замын ойролцоо очиж зогслоо. Тус газрыг тийм ч олон машин зорьдоггүй. Ихэнхдээ хайлуур жонш ачиж, буулгахаар явж буй ачааны машинууд л явна. Би насаар ч, биеэр ч бага болохоор бүхээг дотор орж, харин бага ах минь хоёр үүргэвчээ үүрээд тэвшин дээр гарна. Ийн унаагаа олж, ээж рүү тэмүүлэн очих замын уртыг чухам юу бодож, туулдаг байсан юм бол оо. Магадгүй ээжтэйгээ хамтдаа өнгөрүүлсэн дурсамж, уулзаад юу хэлэх, ээж минь "Ядарсан уу, миний хүү" гэж хошуу дэвсэн угтана даа хэмээн төсөөлдөг байсан байх.
Ачааны машинууд өөд уруугүй явсаар дэржигнүүртэй болсон шороон зам малгай дороо нуугдах хоёр хүүгийн ээжээ санасан сэтгэлийг сэгсчиж, аваад шидчихгүй л хүргэж өгдөг байлаа.
Тэр өдөр битүүн байсан юм. Хичээл эхэлснээс хойш царайгаа харуулаагүй хоёр хүүгээ ээж минь халуун цай, хоолтой угтана. Тэгээд л сар шинийн бэлтгэлдээ гарлаа шүү. Том ах исгэж буй бараашгаа шалгаж, ээж, эгч хоёр гэрээ цэвэрлэх ажилд шамдана. Би хоёр ахын хамтаар мод хөрөөднө. Хөрөөднө гэхээсээ илүүтэй хөрөөдөж буй модон дээр нь суух л үүрэг гүйцэтгэдэг байлаа. Ам нь онгорхой 200 литрийн орос усны саванд идээний ууц, өвчүүгээ доош нь унагачихалгүйхэн шиг уяж, зуухан дээрээ хоёр цаг орчим чанана. Ингээд л Сар шинийн бэлтгэл дуусаж, бүгд л битүүллээ. 10 настай хүүд битүүний өдөр гэдэг ердөө л ходоодоо битүүлэх үйл шиг санагдана.
Шинийн 1-ний өглөө. Гэрийнхэн бүгд л угаасан, шинээр худалдан авсан хувцсаа өмсөцгөөнө. Улмаар зурхайч Л.Тэрбиш гуайн зурхайг харж, зам мөрөө гаргасаар гэртээ орж ирнэ. Ээж цагаалгаа хийж, шувууны бага нь жиргэдэг гэдгээр би гарч, хөлдөөж, бэлдсэн буузнаас хоёр жигнүүрт хүрэлцэхийг оруулж ирнэ.

Цагаан дэлийн Сар шинийн баяр ёстой хөгтэй болно шүү дээ. Гэртээ золголтоо гүйцээснийхээ дараа 50-ийн шар тор бариад л айл хэсэхээр гарав. Айлууд хүүхдэд боов, боорцог өгөх нь өгч, өгч чадахгүй нь “Ахаасаа дараа нь 500 кг жонш аваарай, за” гээд л аргалаад өнгөрөөчихнө. Хүмүүсийн амласан жоншийг үнэхээр авдаг бол ирэх жилийн хичээлийнхээ бэлтгэлийг хөнгөхөөн бэлдчихмээр. Гэвч аман төдий амлалт тул хичээлийн хэрэгсэл бэлтгэх хүндхэн ачаа ээж дээр минь бууна.
Бага ах бид хоёр сурагчид учир шинийн 2-ноос буцаад аймгийн төв орох болов. Ээж минь бидэнд замын зардлын мөнгө атгуулж, бага ахын цүнхэнд хэдэн ширхэг ул боов, шагайн чөмөг, ууцны хажуу талаас огтолж хийлээ. Хэдэн сарын турш ээжийг санасан ах бид хоёрын сэтгэл гуравхан хоногт ханачих эд биш. Дахиад хэдхэн хоног ч болтугай үлдмээр санагдана. Харин үлдэхийг минь үл зөвшөөрөх сурагч гэх үүргээ дотроо чимээгүйхэн зүхэн суудаг байлаа. Тэгээд жонш ачсан ачааны машинд дайгдаж, Айраг сумын төвийг зорьсон юм. Ингээд 23:00 цагийн галт тэргэнд сууж, Сайншандыг зорив. Харин шөнө нь галт тэргэнд өлссөн юм уу, цүнхнээсээ шагай чөмөг гаргаж идээд ахыгаа нэг сайн ичээж билээ.
Цагаан сар болох бүрээр энэ дурсамж сэдэрч, санаанаас ер гардаггүй юм. Ай миний ээждээ яарсан, аравхан настай хүүгийн Цагаан сар минь. Эргээд тэр үедээ нэг ч болов очиж, ах нарыгаа мод хөрөөдөхөд модон дээр нь сууж, цүнхнээсээ шагай чөмөг гарган, ахыгаа дахин нэг ичээх сэн.

| Ээждээ яарсан 10 настай хүүгийн Цагаан сар |
|
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |