Өвлөөс урьтаж ахиухан шүлэг биччихээд “Өвөл л шүлэг бичихгүй юм шүү” гэж өөртөө амласан мэт өвлийн тухай нэг ч шүлэггүй хүн юм, би. Өөрөө ч гайхлаа. “Юу байсан юм бэ, одоохон тэмдэглэлийн дэвтрээ дэлгээд, үзгээ шүрээд биччихье” гээд суулаа. Нэг л сонин халгам мэдрэмж төрөөд болдоггүй. Энэ улиралд би яагаад ийм идэвхгүй юм бэ. Уг нь цасанд дуртай, өглөө сэрээд цонхоор харахад, үгүйдээ л орой ажлаа тараад харихад цас орчихсон л байвал тэрхэн мөчид бүх зүйл эдгээд, сайхан болчих шиг санагддаг.
Өвөл надад ийм баярыг, эдгэрлийг бэлэглэж, аргадаж, хайрлаж байхад “Би ямар хариу барилаа” гэвч үнэндээ барьцтай зүйл, баярт царай ч алга. Ноднин, уржнан бичсэн бэсрэг тэмдэглэлээс өөрөөр гавьж, гийгүүлсэн юм үнэндээ байхгүй аж. Тэдгээр тэмдэглэлдээ ч өвлийн тухай өөр, өөр юм бичиж. Цасны тухай “Тэнгэрийн “нулимс” дээр би гишгэж явна” гэж анх бичсэн бол дараа жил нь “Өвөл бол цаг хугацааны амсхийлт” гэж бичсэн байх юм. Өвлийн тухай бодож, бичсэн зүйл л эд. Тэмдэглэлүүдээ гүйлгэж харлаа. Эхнийхэд нь өөрийн өвлийн тухай мэдрэмж болоод бусдын өвлийн тухай ойлголтыг иш татан бичжээ. Удаахад нь сумынхаа нуурыг, бага насныхаа өвлийг бичсэн байна.
Тэгэхээр өвлийн тухай бодол миний хувьд жил жилээр өөрчлөгддөг юм байна. Энэ жил харин ганцаараа болчихсон мэт санагдаж байна.
Олон хүний дунд байгаа мөртлөө орь ганцаар орхигдсон мэт. Хүмүүс харин мөс, жавар шиг хүйтэн жиндүүхэн болчихов уу гэмээр. Тийм болохоор юу юугүй ирээд байгаа өвлөөс холдож, зугатмаар, хол суумаар санагдана. Уг нь тасхийм хүйтэн улирал мөртлөө гүндээ их дулаахан гэж боддог байв. Яг л даарсаар ойн гүн рүү ороход гэнэт дулаан мэдрэмж төрөх шиг, тийм нэг тухтай улирал гэж ойлгодог байлаа. Гэтэл ойрдоо өвлийг хурдхан алхаад барчихмаар, эсвэл шууд алгасаад хаврын улиралд хүрчихмээр адгуу мэдрэмж төрнө. Гадаа алхаж явахдаа “Өвлийг алхаад барна гэвэл хэр удаан алхах бол” гэж бодогдоод, хязгааргүй гэдэг юм бүхэн рүү нь шийдэмгий гэгч нь алхчихмаар санагдана. Чухам яагаад өвөлд ингэж ойртож чадахгүй байгаагаа мэдэхгүй юм. Мэдээж үүнд өвөл буруугүй. Ганцхан миний өөрийн араншин л энэ улиралтай зохицохгүй байгаа байх.
Өвөл бид хоёр хоршихдоо тааруу, өөрөө би энэ сайхан улирлын дотор багтаж чадахгүй байгаа ч байж мэдэх юм. Юутай ч өвлийн тухай бодол минь өмнөхөөсөө дорджээ. Өөртөө бүхнийг цуглуулж, хурааж, өөрөө бас амсхийж байх шиг санагддаг энэ улирал одоо хэдийнэ айлчилсан байгаа ч хөндий санагдана. Давчуухан мэдрэмж төрөхөөр би алс, аниргүй, өнийн тухай бодох дуртай. Өвөл надад яг нэг тийм алс байх шиг санагддаг. Дөхөөд байхад нь хойшоо ухарчихмаар, ойртохоор нь эргээд гүйчихмээр дураар мэдрэмж төрүүлнэ. Магад “Хэнтийн өндөр уул” юм уу, Сүндэрьяагийн нутагт жинхнээсээ өвөл болдог байх аа. Хэрэв тийм хол бол би өөрөө зорин очмоор байна. Тэмүүлж хүрсэн минь л угаас сэтгэлд тэмтрэгдэж, хажууд түшиж, би тэнд оршиход хамгийн тухтай байдаг юм.
Өвөл минь би чамд хэзээ чухам ойртож, орших юм бол оо.
| ӨВЛӨӨС ӨНӨД ХОЛ... |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |