Харин наадмын үеэр манай нутаг хүний хөлд дарагдана. Аймгийн төвөөр гадна, дотны жуулчид холхиотой. Нутгийн минь байгалийн сайхныг мэдэрч, бүтэн жилийн ядаргаа, стрессээ тайлахаар ирсэн гийчид Хөвсгөл нуур, Жанхайн даваа явах замд бараг түгжрэл үүсгэдэг гэхэд хилсдэхгүй.Одоо ч аймаг минь өнгөө засаад, хүүхэд, хөгшидгүй наадмын гоёлоо зэхээд тун ч сайхан байгаа байх даа. Дулаанхаан уулынхаа энгэрт дэлгэсэн тэрлэх шиг ногоон талд гийнгоон дуутай, хүчит бөхийн дэвээтэй, нум сумын исгэрээн, уухайн түрлэгтэй миний нутгийн наадам эхэлдэг сэн.
Наадмын өглөө аав минь хурдан морь үзэхээр эртлэн босоод наадмын талбайг зорино. Харин ээж бид хоёр гэрээ цэвэрлэж, наадмын хуушуур хийж, тогоо дүүрэн сүүтэй чанаад аавыг ирэхийг хүлээнэ. Үд хэвийх үед аав “Тэрний морь түрүүлж, үзүүрлэлээ. Энэ жилийн наадам өнгөтэй сайхан болж байна даа” гэсээр орж ирдэгсэн. Ийн бичихэд л нүдэнд харагдаж байна.
Жил жилийн наадам дуу хууртай, дурсамжтай болдог ч 2017 оны наадам миний сэтгэлээс гардаггүй юм. Би наадмын талбай орох тийм дуртай биш гэхдээ тэр жил аавыгаа дагаж, соёолон насны морьдын уралдааныг үзэж билээ. Морь барианы зурхайд орж ирэхэд аавыгаа яагаад өглөө эртлэн босож, наадмын талбай руу яардаг байсныг ойлгосон сон. Морьд ойртох тусам зүрх хурдан хурдан цохилоод л унаач хүүхэд, уяач хоёртой хамтдаа догдолж байлаа. Соёолонгийн тоосонд дарагдаж, хөлсөнд хүрэх гэсэн наадамчид гүйлдээд л алга болоход би гайхсаар хоцорч билээ. Тэр өдөр өдөржин аавдаа эрхэлж, наадмын хуушуур, хөөсөн чихэр идэж, бүтэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн дээ. Аав бид хоёулхнаа үзсэн анхны наадам тэр байлаа.
Мөн тэр жилийн наадам хоймор нутгийнхны минь сэтгэл тэнийж, баяр бахдалын нулимс, омогшлоор дүүрэн дуусаж байсан сан. Учир нь улсын арслан Цэдэвийн Содномдорж Үндэсний их баяр наадамд улсын харцага Өлзийтогтохын Бат-Оршихоор ес даван түрүүлж, алдарт уяач Т.Болдбаатарын магнай азарга халиун дахин түрүүлж, хурдан буян болохоо баталж байлаа. Содном арсланг үзүүр түрүүнд гарч ирэхэд аав, ах нар минь “Түрүүлээсэй” гэж амандаа бувтнаад л, суудлаасаа өндөлзөж, давахад нь бараг л цуг дэвж байсан сан. Тэр орой орон даяар тархсан хөвсгөлийнхөн байгаа газрынхаа төв талбайд цуглаж, баяраа тэмдэглэж, цахим сүлжээгээр дүүрэн баярын пост хөвөрч байлаа. Төрийн наадамд нутгийн морь, бөх хоёр түрүүлнэ гэдэг яах аргагүй омогшмоор санагддаг биз ээ. Ийн баяр бахдал дүүрэн миний нутгийн тэр жилийн наадам өндөрлөж байлаа.

| Сэтгэлд “уяатай” наадам |
|
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана
2026-09-02 20:59:50
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |