Сэтгэлийн минь уяан дээр хүлэг шиг үүрсэн байдаг наадмын тухай дурсамж өдийд яг л хултай айраг шиг санаанд минь цалгилан байна. Долдугаар сар гарахаар л угаас хэн бүхэн тогтож ядан гэгэлзэж, уртын дуу хаа нэгтээ шуранхайлж, амгай шаргих чимээ сонсогдоход хийморь сэргэх шиг, наадам болох хоног өдрийг тоолоод ирдэг сэн. Энэ жил харин хур элбэгшиж, хот, хөдөөгүй үерлээд юун наадам манатай л байна. Иймээс ахуйн ийм нэг дэнсэлгээнээс уншигч таныг жаахан ч болов холдуулахаар өөрийн үзсэн нэгэн наадмын зүг хөтөлж байна.
“Наадамчдын зулайд нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн
Дан эмжээртэй даалимбан тэрлэгнээс
Даавууны шинэхэн үнэр үнэртэх нь даанч сайхан...”гэх Б.Лхагвасүрэн агсны “Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам” шүлгийн хэсэг миний үзсэн тэр жилийн наадамтай тун ойр санагддаг юм.
Багад аав, ээжтэйгээ наадам үзнэ. Халуун наранд гараас нь чаргуулцалдаж, уйлж, амттан нэхэж, аваад өгсөн амттанг нь голж, тэрийг ч, энийг ч шилсэн амьтан л наадам үздэг байж дээ. Уг нь долоон настай хүүхэд гэдэг том. Гэхдээ би тийм дураараа, эрх танхи, ёстой нэг “алганы боов” амсуулж баймаар нөхөр байлаа, одоо бодоход.
Эмээ, ээж тэр үед ногоон торгон тэрлэгээр гангарна. Ээжийн минь гунхаж явсан ид сайхан залуу нас л даа. Аав ч ялгаагүй морин дэл дээр дарцаглаж явсан идэр үе нь.
Манай сумын наадам гэж хонон өнжин дэлгэр уужуу болно. Сумын төвийн урдуур, хойгуур морьтой давхисан харчууд, хоргой, чисжүү торгон дээлээр гоёж, эдлэлээр гангарсан охид наадмын нэгэн чимэг. Суналзсан залуусын хөлд над мэтийн жаалууд орчих гээд тогтохгүй. Ээж ч "Гарнаас битгий тавиад ийш, тийш гүйгээд бай, мал, адгуусны хөлд орох нь" гэж үглэсээр хөтлөн алхана. Гарнаас нь аятайхан ч хөтлөөд явчихгүй араншингийн туйл би яах уу, өнөө уйлж унжиж, урвайдгаараа явж байсан нь тэр. Сум гэдэг дээрээс нь харвал тойрон бүрд шиг бүтэцтэй хэдэн цагаан гэр, байшин. Жил чимээ аниргүй хаа нэг багачууд очиж тоглохоос өөрөөр анир үл гарах наадмын асар энэ өдөр л нэг дуу шуу орж, хүний хөлд дарагдана. Наадмын асар тойроод наймааны цэг. Хотоос ирсэн наймаачид машиныхаа ард авчирсан бараагаа дэлгэж, наадам мөртлөө үзэсгэлэн худалдаа мэт л болж өрнөнө. Тэндээс харин ч нэг харснаа авах гэж зүтгэнэ дээ. Энэ миний анхлан наадмын талаар сэхээ орж байсан үе учир үүнээс цааш дүрслэл, бодрол ховор. Ерөөс ээж, аав, би, бужигнасан олон, миний хүслийг татаад байгаа амттанууд, тэгээд л бол оо. Тэр жилийн наадмын тухай надад үлдсэн юмс ердөө л энэ. Дурсамжийнхаа тэр олон тасалгаанаас энэ үеийн цонхыг нээсэн нь ээж, аавдаа эрхэлж явсан гол наадам учир тэр л дээ.
Найрагчийн дээрх мөрийг унших бүрд цээжин цаанаас халуу төөнүүлж, "Чи тийм дураараа охин байсан шүү" гэж өөртөө хэлдэг дурсамж учир зориуд бийрлэж байгаа нь энэ.
-ЭЭЖ, АХТАЙГАА ХОТЫН НААДАМ ҮЗСЭН ҮЕИЙН ЗУРАГ-

Ингээд өдрийн халуунд наадмын дэнжээр хэссэн бид тийн явсаар нар хэвийхэд ээжийн нагац Дайдаагийн очиж, жаахан амсхийгээд наадмын тоглолт үзэхээр эргээд гарлаа. Уг нь намайг унтуулаад үлдээнэ гэсэн боловч би дагасаар байгаад явсан юм. Харанхуйд юугаар ч юм гэрэл асаагаад машины тэвшин дээр тайз засжээ. Хотоос дуучид ирсэн сурагтай. Тэдгээрээс өвдгөө хүртэл түрийтэй цагаан гутал өмссөн эмэгтэй “Талын монгол айл” дуулах нь эрхгүй сонирхол татна. Тэр нь өнөө гавьяат жүжигчин Т.Ариунаа. “Бүжин туулай хярсан бутыг харахад нэг л нөмөртэй байдаг, бүүвэй аяласан бүсгүй хүний харц нь дандаа зөөлөн байдаг” гэх С.Батсүх дуучны дуунаас өөр дуу мэдэхгүй надад сонин гэж жигтэйхэн. Бүжин туулайг мэддэг болсон гол учир минь ээжийн ах мотоциклоор явахдаа дуулдаг болохоор амнаас гарахгүй. Дууны нэр нь өнөө “Зөөлөн, зөөлөн замбуулин” л даа.
Сумын наадмын концерт шөнө дөлөөр ид дундаа орж, хөлчүү залуусын хөдөлгөөн ч их. Би ч өдрийн явдалдаа ядарч нүд анилдаад ирэхэд ээж бидэн ээжийн нагац эгчийн хоноод, маргааш нь гэр өөдөө харьж билээ. Тийм хөл хөдөлгөөн ихтэй, сэтгэл догдолж, юм бүхэн нь сонихон наадам миний санаанд лав байхгүй. Түүнээс хойш бол юмсыг ойлгодог, угаас ийм байдаг гэх ухаанаар л наадам үзэж, найзуудтайгаа наадмын асрын суудалд тухалж, хамтдаа асар тойрсон явуулын наймааны машин хэсэж,зайрмаг, ундаа, чихэр худалдан авч идээд, ээжийг ч тоохоо больсон л наадмын дурсамж олон бий. Одоо надад наадам гэхээр хуушуур, эсвэл зайрмаг биш, даавууны шинэхэн үнэр сэнгэсэн тэрлэг, хүүхдүүдээ дагуулаад яваа ээж, аавууд л хамгийн түрүүнд санагддаг. Ээж, аавдаа эрхлээд аашилж яваа, амттан нэхээд чаргууцалдан яваа нэгнийг хараад өөрийгөө харах шиг санаж, тэд ч мөн над шиг том болоод ухаарах биз ээ гэж бодогддог. Гэхдээ би л тийм эрх байхгүй юу, одоо хүүхдүүд хамаагүй хэрсүү, мөн ухаалаг болсон доо. Ёстой л
"Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг, нар хоёртой бахардсан наадам
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр, инээд хоёртоо бялуурсан наадам..." гэдэг шиг наадам байлаа, тэр жилийн наадам.
| Сэтгэлийн минь уяан дээр хүлэг шиг үүрсэн байдаг тэр жилийн наадам |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |