Их сургуулийн гудамжинд модод нахиалж, мөдхөн сургуулиа төгсөх гэж байгаа залуус инээд алдан алхахыг харж байна уу, та нар. Хэчнээн сайхан цаг хугацаа билээ, хэчнээн гэгээн нас билээ. Барьж зогсоошгүй догдлол, битүүхэн гунигтай өдрүүд.
“Маргааш хонхны баяртай, удахгүй сургуулиа төгсөнө” гэж бодох төдийд л нойр хулжиж, тийм гэхийн аргагүй хөөр баяраар зүрх сэтгэл дүүрдэг сэн. Ертөнцийг алгандаа багтаасан мэт ерийн бус цаг хугацаа сан. Эл өдрүүдэд нар хүртэл хамгийн сайхнаар мандаж, навчис, цэцэгс урьд урьдынхаасаа гоёмсог ургаж, сар шөнөжин хамт ханьсаж, алсаас юу ч юм урин дуудаж, уярч, үймэрч, сэрж, санаж, дурсаж, дуулж, цаанаа нэг хоргодонгуй хором, мөч. Тиймээ, төгсөх баярын мэнд хүргэе, дүү нар минь. Хамгийн сайхан хавар чинь энэ шүү. Дэргэдэх төгөл чинь нахиалан ургахтай адил та нар ч мөн их сургуулиасаа “нахиалан” ургаж, амьдрал хэмээх уудам далай руу "шумбан" ороход бэлэн болжээ.
Бүх зүйл шинэ, бүгд сонихон, явмааргүй, гэхдээ явмаар, холдмооргүй, гэхдээ холдмоор цаг хугацаа...
Ийн бодож Их сургуулийн гудамжинд хэсэг зогслоо. Би ч саяхан энд найзуудтайгаа инээлдэж явсан. Хичээлээсээ хоцрохдоо багштай уралдах шахам орж, багшдаа зэмлүүлж, хаяа магтуулж ч явсан. Найзтайгаа муудалцаад уйлж алхсан, хамгийн сайхан найзуудтайгаа оюутан ахуй цагтаа л учирсан. Номын сангаас ном аваад уншиж алхаж явахдаа харж явдаг нэгэнтэйгээ харц тулгараад зөрж явсан. Онц дүн авчихаад хөөрөн гүйж, муу дүн аваад гунигтайхан алхсан. Сургуулиа төгсөх нь гэж найзтайгаа ярьж, “Маргааш хонхны баяртай” гээд яарч алхсан. Хонхны баяраараа догдолж, баярлаж, мөнхүү “Ингээд л төгсчихлөө” гэж санаа алдаж зогссон. Тиймээ, би ч мөн та нар шиг байсан. Дэгж, дэрвэж, хөөрч, догдолж явсан.
Эргээд санахад хамгийн ариун гэгээн, мөрөөдөл дүүрэн үе, ахиж ирэхгүй гэгээн хавар. Тэгэхээр та нар ч мөн хамгийн сайхан энэ л мөчөө, гэгээн хавраа битгий мартаарай. Бодох бүрдээ инээж, санах бүрдээ уяран догдолж, аз жаргалтай болж, хайрлан дурсаарай. Яг тийм хавар чинь, цаг хугацаа чинь хажууд чинь ирчихсэн байна шүү. Сандарч л яваа байх, аргагүй. Шалгалт, диплом гээд айж, бэргэж, бачимдаж л байгаа байх. Гэхдээ энэ бүхэн чинь өөрөө ахиж олдохгүй хамгийн нандин үе гэдгээ мэдрээрэй, жаргалтайгаар өнгөрүүлж, сэтгэл зүрхнийхээ дурсамжид хадгалаарай. Үүнийг л хэлж, захиж, сануулах гэсэн юм.

Мөн нэмэн өгүүлэхэд та нараас дутахгүй сандарч, догдолж, мөнхүү жаргаж байгаа хүмүүс бол ээж, аав, гэр бүлийнхэн чинь шүү. Чиний ургаж, дэлбээлж, гэрэлтэж байгааг хажуугаас чинь хараад залуу насаа дурсаж суугаа шүү. Хонхны баяр болох өдөр хүртэл чинь тэд хүлээж, юу өмсөхөө, ямар бэлэг өгөхөө бодож зогсдог шүү. Тэднийгээ ч мөн анзаараарай. Би ч мөн төгсөхдөө ээждээ их эрхэлсэн дээ. Хонхны баярын урд өдөр нэг их айхтар гавьяа байгуулсан “амьтан” сургуулиа төгсөх гэж байгаа гээд тийм ч дээл, хувцас гэж явсан. Уг нь оюутнууд сарын өмнөөс эрт дээлнийхээ захиалгыг өгдөг. Миний хувьд жаахан хэнэггүй, айхтар тийм зүйлд ач холбогдол өгөх нь бага болохоор эрхгүй тулах үед “Яах вэ” гэхэд ээж ах, дүү нарт хэдийнэ “Манай Бямбаалай хээгүй шүү, аягүй бол ээж би байгаагаа өмсье” гээд зогсож мэдэх л “нөхөр” гэж ярьсан байгаа юм. Тэгээд л "Бүхэл бүтэн сургуулиа төгсөж байж дээл хувцас авалгүй яах вэ” гээд бид хорооллын дэлгүүр, Нарантуул зах, Сандэй гээд явж өгөв өө. Явсаар арайхийн энгэр хэсэг нь монгол дээл шиг загвартай, хормой хэсэг нь плаж шиг ногоон хувцас авсан минь миний хонхны баярын гол гоёл. Нэмээд орой өмсөх модтой хөх даашинз, цагаан өсгийт авлаа. Ингээд би гэдэг хүний хонхны баярын бэлтгэл хангагдаж, бид гэр рүүгээ явлаа. Буцахдаа би “Ээж надаас илүү хонхны баярт минь догдолж байгаа юм байна даа” гэж тэр л үед ухааран бодсон. Угтаа бол мэдээж зүйл шүү дээ. Үүнийг дурсан бичиж байгаагийн учир төгсөх хаврын нэгээхэн хэсэг бол яах аргагүй аав, ээж. Өнөөдөр ч мөн хүү, охиныхоо хонхны баярыг хоног тоолон хүлээсэн аав, ээж барагтаа өмсдөггүй дээл хувцсаа гаргаж өмсөж, инээд цацруулсаар ирнэ. Хавар иймдээ л сайхан. Хамаг бүхнийг сэргээж, шинэ амьдрал, шинэ учралд хөтөлдөг. Их сургуулийн гудамжийг залуусын баяр догдлол, аав, ээжийн хайр, мөрөөдлөөр дүүргэж, ер бусын хөлтэй, хөөртэй болгодог шидтэй улирал. Нэгэнт цагт энэ залуус аав, ээжийгээ харгуй тосон хүлээлгэж эрдэмд мордсон сон. Одоо харин төгсөөд ажил хөдөлмөрийн талбар руу мордох нь.
Тиймээ, энэ бол ертөнц хэмээх галт тэрэгний хамгийн гэгээн, жаргалтай өртөө.
| ГЭГЭЭН ХАВРАА БИТГИЙ МАРТААРАЙ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |