Туниа муутайхан турьхан эмзэг нар өнийн зүгээс мандахаар аядах нь ертөнцөд өвөл болж байгаагийн тэмдэг гэлтэй. Ийм нэг агшин хормын дүрслэлийг онож буулгах үг юу эсэхийг хайхад Гүр.Нямдорж найрагч “Нар ёлтойсон өвлийн бүүдгэр өдөр” хэмээн оноосон нь тунчиг сайхан. Харин надад өвөл гэдэг хөнгөн гунигийг өөртөө тээсэн улирал. Хамгийн даруу ноомой, бүрэг ичимхий цаг хугацаа. Эс бөгөөс бүхнийг далдлан нууж, өмгөөлөн, нөмөрлөж ч мэдэх мөч. Үгүй болбоос өөрийгөө олж уулзаж, амьсгаа авч, бодлоо тэлэх улирал. Мөнхүү алсын гэгээн өртөө, цаг хугацааны амсхийлт.
Сэтгэлийн аглагт хэзээ ч хайлж гэсэхгүйгээр мөстөж хөлдөн, сондоршсон бодол шиг санагддаг. Сумын буйдхан ахуйн нэгээхэн талд толийн байх хөх нуурыг харж өссөн танхил бага нас минь надад өвлийн тухай ийм нэгэн бодлыг гүн бат суулгасан. Хөх аниргүй нам гүм, аажуухан урсах цаг хугацаа гэгч нүдэнд харагдахгүй зүйлийн хэсэгхэн нь манай сумын Баяннуур болоод хөлдчихсөн мэт нэлмийж харагддаг сан. Өвлийн өвөлд би цаг хугацааны тухай бодлыг тэндээс хөврүүлж, өөрөө өөртөө өвөл болоод цаг хугацааны тухай цоо шинэ онолыг нээдэг сэн.
Өдгөө харин тэр л цаг хугацааны тухай ойлголтоосоо холдоод арав гаруй жил болжээ. Гэсэн ч сэтгэл зүрхний давчуухан зайд мартагдахгүй оршиж, хүйтний жавар тачигнах арванхоёрдугаар сарын дундуур бодол зөөнө. Цөмсөн самраа үүрэндээ хураах бяцхан хэрэм шиг бодол минь сэтгэлийн үүр рүү өвлийн тухай түмэн янзын бодол зөөж, тэр их бодлын тэгнэгийг оюун санаа минь дааж ядан бөгтийнө. Гэхдээ тэр дундаас хамгийн дулаахан, дурсах бүрт ойр нь нуур нь толь шиг болтлоо хөлдсөн сумын нуур. Тэнд миний бага нас, сониучхан бодол, цаг хугацаа гэгчийн тухай бүүр түүр бодол бий. Тэндээс л өвөл ч, би ч бүхний эхлэлийг тавьж, он цагаа эхлүүлсэн мэт боддогддог. Тэгэхээр эхлэлийнхээ, энхэр цээжинд минь тунарч байдаг тэндэхийн өвлийг, дэргэд нь жаахан амсхийхэд ертөнцөөс хэсэгтээ тасрах мэт амсхийх бодлынхоо тухай хүүрнэхээр ийн бичвэрээ эхэлж байна.
Өдийд "Баяннуур маань хөлдөж гүйцээт, бүр толийж, болортсон байгаа даа" гэж бодохоор эрхгүй хүрмээр, очмоор адгуу бодол төрнө. Гэхдээ өвөл тэндээс эхэлдэг дээ гэж бодохоор олон зүйлийн бодол оюун санааны ахуйд тунарч, зүйрлэн, багтааж бичих үг хайна. Бодоод байх нь ээ, томоотой дөлгөөн хүүхэд шиг, тунгалаг толь мэт нуур минь их зүйлийг өгүүлдэг шиг санагдана. Өвөл гэж юу сан билээ гэхэд түүнтэй холбоотой үзсэн, мэдэрсэн бүхнээс л хөвөрч, ургаж, цаст уулс, цайдам нугаар бодол минь тэнүүчилж өвлийн тухай илүү ихийг эрэх шиг санагддаг. Гүн цагаан, униартсан хөх манхан, дуу үл гарах дүнхгэр бараан үүлс, уйлах гээд байгаа хүүхэд шиг бүрхчихэээд сэтгэл уйтгарлуулж, данхгар том бодол тээлгэх зөрүүд, яах гээд байгаа нь үл ойлгогдом цаг. Тэгснээ хачин болор тунгалаг, цагаан гэгээн өнгөөр хамаг бүхнийг хуурч, зальдаж, мэхлэх шиг хөндүүр орон зай. Цагаан дээлнээс өөр өмсгөлгүй хувцсаа сольдоггүй улирал. Ийн бодоход хамгаас тодорхой, үүнийг л өвөл гэнэ гэх зүйлсэд багтах тэмдэг төдий тоочих зүйлс ч бий. Тэр бол нүүр нүдгүй үлээх хүйтэн жавар, манан будан. Үнэхээр өглөө эртийн хүйтэн жавар, цайран сарних манан, хөхрөн униартах буданг өвөл гэхээс өөр юу гэнэм. Мөнхүү багадаа анхлан харсан, өвлийн тухай сэтгэл зүрхэнд минь бодол бодлын үр тарьсан тэр л хөх нуураас тунарч, агшлагших, үүсэж бүрэлдэх, оргилон хөөрөх тийм нэг тунгалаг бүхнийг өвөл гэхээс ч яанам. Одоо бодоход тэр л нуураас гарах бүхэн сэтгэлийн минь тойрогт үлдэж, би түүгээр өнө удаан мэт боловч үзэгдээд л өнгөрдөг ийм нэгэн улирлын тухай бодолд дарагдана. Бүр түүнтэй холбоотой зүйлс ч төсөөлөгддөг. Тэгвэл өвөл гэж яг юу билээ. Найрагчийн хэлдэг шиг бүүдгэр орон зай юу, миний багаас олж, мэдэж, харж, мэдэрсэн нуур уу. Ийн бодож үзлээ. Хоёулаа л өвөл юм. Нэг нь үзэж, мэдэрч, ургуулан бодож, танисан өвөл. Нөгөө нь өрөөлийн өвлийн тухай мэдрэмж. Гэхдээ хоёулаа миний сэтгэлд тодорч, зэрэгцэнэ. Тусад нь хуваан бодож үзлээ. Нээрээ л тэнгэр ч нарны гэрлийг үүлэн цаанаа нууж, нар бүрхэг тэнгэрийн цаанаас туниа муутайхан ёлтойх нь энд өвөл болж байгааг илтгэх мэт. Цаашлаад өвөл нарны гэрлийг нуудаг шигээ бүхнийг нуудаг, дотогшлуулдаг, хайрцагладаг. Гүн гүнзгий бүглүү хөвчид аваачиж давчдуухан болгож, хамаг бүхнийг хумиж, эвхдэг, торолдог. Бүр хүнд бодлын тохойд суулгаж ертөнц болоод юмсын хоосны тухай эргэцүүлэлд хөтөлдөг. Хацар эсгэх мэт хайруу жавар шиг хүйтэн үгээр эсгэж, шархадсан сэтгэлтэй суухад минь дээл нөмрүүлэх мэт дулаан үгсээрээ дулаацуулж, эдгээж, бүлээн сайхнаар ч өлгийдөх шиг санагддаг.
Үүнийг яруу найрагч Л.Өлзийтөгс “Хүйтнээс нуугдсан дулаан үг, хүмүүсээс ичсэн нүцгэн мод, өвөл надад гунигтай санагддаг” гэсэн мөртүүддээ батлах шиг. Тэгэхээр өвөл гэдэг чинь бусдынхаар бол бүүдгэр өдөр, дулаан үгс юм байна. Мөнхүү ичсэн нүцгэн мод ч бололтой. Өөрийгөө энэ улиралд бүрэн дүүрэн өгч, ичиж зовсон нүүрээ буруулаагүй модод юм байна. Хэмжээлэшгүй их гуниг юм байна.
Харин багадаа үзсэн Баяннуураар төсөөлвөл өвөл гэдэг цаг хугацааны амсхийлт гэмээр. Уртаас урт мөртлөө, хэзээ ч гүйцэгддэггүй цаг хугацаа өвөл л жаахан амарч, араас нь нэхэх хүнтөрөлхтөнд түүнийг гүйцэх боломж олгодог шиг. Энэ л үед хүн гуниг, ганцаардал бүхнээ өөрөөсөө гөвж, өөрийгөө чагнаж, дотоод ертөнц рүү гээ өнгийж мөдхөн эхлэх цаг хугацааны эхлэлтэй, өөрийгөө бас эхлүүлэх хэрэгтэй байх. Хүмүүс бид цаг хугацаатай уралдах хэрэгтэй, цаг хугацаа харвасан сум шиг нисэн оддог гэж ярьдаг ч цаг хугацаа чухам хаана амсхийж, удааширч, хурдалдагийг үл анзаардаг. Үүнийг надад харин хэн нэгэн намайг хараасай гээд тэрхэн мөчид тогтож хөлдсөн, торойж мэлтийсэн нуур л бодол тээлгэж, өвөл гэдгийг өнөөд ч түүгээр л төсөөлнө.
| ӨВӨЛ БОЛ ЦАГ ХУГАЦААНЫ АМСХИЙЛТ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |