Эгч, дүү бид гурав өөр өөрийн “өмч”-тэй. Тэр өмч нь хоёр талын эмээ, өвөө. Би аавынхаа аав, ээж дээр өссөн учраас тэдэндээ амь, харин эгч, дүү хоёр минь ээжийн аав, ээжид “элэгтэй”.Хавар хэдэн хувцсаа баглаж аваад гурван сар гэртээ ирэхгүй “алга болно”, бид гурав. Наймдугаар сарын сүүлчээр дуртай, дургүй дуудуулж, хуурдуулсаар гэртээ цуглана. Явахдаа сумын төвөөс хамтдаа гараад, хоёр тийшээ салдаг уулзвар дээр ирэхдээ ч бас ихэвчлэн уулзана. Нэг айлын хүүхдүүд байж хоёр тал. Танай, манай өвөө гэж талцаж, хуваагдаж, “өмч”-өө өмөөрцгөөсөөр гэртээ харьцгаана. Гэртээ ороогүй шахам байж л дахиад хөдөө явахаа хоног тоолон тооцоолно. Эхний хэд хоног хоёр гэрээсээ авчирсан ааруул, тараг, өрөм өө тус тусдаа идэх нь холгүй юм болно. Ингэж явсаар бид хэд хоноод ирэхээрээ зунжин хол байгаад гэрэвшиж, бишүүрхсэн гурав учраа олж, ёстой л дэвэн дэлхийг хаман чалчиж өгнө дөө. Гэхдээ хэсэгтээ л “Танай өвөөгийнх хонио нийлүүлсэн гэсэн. Яаж ялгав. Өвөө чинь чамайг загнасан уу, чи хонио харж чаддаггүй юм уу. Эмээ, өвөө чинь чамд хэдэн төгрөг өгсөн бэ” гээд хүнийрхсэн яриа хачин их үргэлжилдэг юм. Харин эгч надад хандан “Танай өвөө, эмээ хонь багатай учраас чи ч амар юм аа. Өглөө босож үнээ саахад ядах юм байхгүй юу” гэх зэргээр хамгийн өөдгүй, гомдмоор асуулт асууна. Ийм яриа үргэлжилж байгаад сүүлдээ зодоон болно. Дүүг миний талд орох юм бол эгч “Хөөе, Авираа, чи Чанцалдаа илүү хайртай юм бол тэдний өвөөгийнх рүү яваарай” гээд уурлана. Би дүүгийнхээ чихэнд “Өвөө, эмээ надад “Өөрөө хэрэглээрэй” гээд тусдаа мөнгө өгсөн. Би чамайг миний талд орох юм бол гоё юм авч өгнө шүү” гэж шивнэж байгаад урвуулна. Ингэж дүү минь хоёр эгчийнхээ дунд тэлээ хурга шиг хэцүүднэ.Сүүлд том болцгоогоод танай, манай ч гэж ярихаа больсон. Эгч оюутан болж, дүү бид хоёр гэртээ хоёулхнаа үлдлээ. Дүү минь намайг юу л хэлнэ үгээр минь байж, надад тусалж, гэрээ цэвэрлэж биднийг бүгдийг нь дандаа баярлуулна. Хамгийн сайн хамтрагч, найз минь учраас бид юугаа ч нуухгүй ярьж, юухнаа ч хувааж амандаа хийнэ.

Гэхдээ хавар, зуны заагт хоёр талын өвөөгийнх рүүгээ салдаг хэвээрээ.Зун, намрын заагаар гэртээ харихдаа уулздаг уулзвар. Дүүтэйгээ уулзсан сүүлчийн хавар, сүүлчийн өдөр, сүүлчийн цас, сүүлчийн үгс. Заримдаа энэ бодол намайг энэ ертөнцөд багтах газаргүй болгодог.Дүүгийнхээ дүрлэгэр алаг нүд, бондгор хөөрхөн хацар, “жижигхэн” гар, хөл, тунгалаг харцыг нь санаж, бэтгэрч 11 жилийг ардаа үджээ. Дүү минь хүнд өвдөж, аавыгаа, ээжийгээ, эмээ, өвөөгөө, эгчийгээ, гэрээ, хамгийн хайртай тоглоомоо орхиод холын хол явчихсан, уйтай тэр хавар.
Харуй бүрий болж байх үеэр аав гэнэтхэн хажуу айл руу усанд явахаар болов. Дүүгийн амьсгал дээрдээд нэг л сонин. Ээж хөлийг нь бариад, дүүтэй үе үе юм ярина. “Миний хүү” гээд байн байн дуудаад л. Харин дүү ээжээс “Цаг хэд болж байна вэ” гэж байсхийгээд л асуух юм. Аав байж суух газраа олж ядаад, “Усанд явчихаад ирье” гэдэг үгээ хэдэнтээ давтаж хэлсэн. Тэгсэн хэрнээ явж чадахгүй. Тамхиа байн байн тэмтчиж, гараа халаасандаа хийсээр. Дүү минь ээжээс сүүлчийн удаа хамаг хүчээрээ “Ээж ээ, найман цаг болсон уу” гэж асуух шиг. Тэр цагийг тэсэн ядан хүлээж байгаа нь илт. Хаашаа ч юм яараад байгаа нь бүр ч тод. Ээжийг толгой дохихтой зэрэгцээд тэр минь амьсгалаа гаргаагүй, дахиж ганц ч үг хэлээгүй. Гэхдээ гэртээ үлдээсэн харцандаа хачин олон зүйл захиж үлдээгээд холын хол явчихсан юм. Түүний өөрийнх нь өөр ертөнц рүү явах цаг нь тэр байсан ч юм шиг. Тэр бүгдийг мэдэж, бас шийдчихсэн ч байсан юм шиг.
Хэдхэн хоногийн өмнө дүүгээ “Бантан хийгээд өгөөч” гэхэд нь гар бөмбөгийн бэлтгэлтэй гээд бодож санах юмгүй явчихсан, би муу эгч. “Гаазтай ундаа аваад ирээрэй” гэж аргадангуй гуйхад нь “Болохгүй, эмч муу гэсэн” гээд гар хоосон ирж байсан, би тэнэг эгч. “Давстай хоол идмээр байна” гэж гуйхад нүүр өгөөгүй, би өөдгүй эгч. Дүүгээ холын хол явна гэдгийг нь мэдсээр байж сүүлчийн удаа хэдэн хүслийг нь биелүүлж чадаагүй, би муухай эгч. Хожим хойно мянган удаа хүслийг нь биелүүлээд өгмөөр байвч яаж чадахгүй байгаадаа харамсаж, гол зурж, бачуурч, ганцаардаж, өөртөө гомдсон гомдлоо тээсээр олон хаврыг үдсэн. Энэ бүх харуусал намайг энд ч, тэнд ч багтаадаггүй байсан юм. Харин одоо “Бантан идмээр байна. Гаазтай ундаа ууж болохгүй юу. Давс жаахан нэмээд өгөөч” гэж дүүгийн минь хэлдэг үг, дуртай зүйлсийг надаас өдөр бүр “гуйдаг”, асуудаг бас түүн шиг минь жаахан мөртлөө хачин их хань болдог, духан дээр минь зөөлөн үнсэж, дулаахан тэвэрдэг хүүтэй болсон учраас хүмүүсийн дунд багтаж амьдардаг болсон билээ.
2021 он
| ДҮҮГЭЭ ХАЙСАН ХАРГУЙ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |