Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч Г.Аюурзанын "Шүгдэн" романыг Япон хэлээр хэвлэжээ.
Энэ тухай түүний гэргий Л.Өлзийтөгс "Аюурын “Шүгдэн” алс Токиод ахин мэндэллээ. Япон хэлээр хэвлэж буй анхны монгол роман шүү дээ. Орчуулагч нь Абиру Мих. Тэр бол монгол хэлийг гарамгай сайхан эзэмшсэн утга зохиол судлаач, багш хүн. Монголын уран зохиолыг Японд сурталчлахад асар их хүчин чармайлт гаргаж, сүүлийн жилүүдэд бол бараг ганцаараа шахам шантралгүй зүтгэж буй бүсгүй дээ. “Шүгдэн”-г орчуулах амаргүй ээ. Асар хариуцлагатай, “деталь”-чилсан хараатай, нягт нямбай зантай, ажилдаа дэндүү үнэнч орчуулагчаасаа Аюур бид хоёр ч багагүй зүйл сурлаа. “Өвөрмөц ажлуудтай” хэмээн нэрд гарч яваа зураач Saeki Hiroe-гийн бүтээлээр номын алдартай дизайнер Sano Yuya уг хавтсыг урлажээ. “Азийн утга зохиолын сан” хэмээх гоё цувралын ес дэх боть болж буй монгол романы маань редактораар Araki Shun ажилласан байна.Сонирхуулахад, Бүүкерийн шагналт, Энэтхэгийн зохиолч Arundhati Roy-гийн роман уг цувралын зургаа дахь боть аж. Эндээс харахад л уг цуврал мэргэжлийн өндөр шалгуур дор бүтэж бүрэлдэж буй нь тодорхой. Орчуулагч, редактор, зураач, дизайнер бүгдэд нь чин сэтгэлийн талархал илэрхийлж, томоос том баяр хүргэе. Мөн, Михогийн маань хань төдийгүй хамтран зүтгэгч, зөвлөгч, дэмжигч, орчуулагч Оцука-даа маш их баярлалаа" гэсэн байна.

Энэхүү роман нь учир битүүлэг үхэл, гэмт хэргийн сэдэв дээр тулгуурлан Хятад дахь монголчуудын оюун санааны мухардал, бурханы шашны гүн ухааны тухай өгүүлсэн зохиол байна. Түүнчлэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэг нь нохой сургагч Өвөр Монгол цагдаа Сэржамц. Нөгөө нь талийгаач ламын дотны анд Саманд.
| Г.Аюурзанын "Шүгдэн" романыг Япон хэлээр хэвлэжээ |
|
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
О.Сүлдхүү Азийн наадмаас хүрэл медаль авлаа
2026-10-02 18:01:59
Б.Гончигсүрэн Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-10-02 17:32:46
А.Адъяасүрэн Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 17:14:09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
2026-10-02 17:07:38
Б.Учрал Азийн наадмын таеквондо-гийн шөвгийн наймд шалгарч үлдлээ
2026-10-02 15:24:49
Б.Намбардагва Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-02 14:34:22
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Би Оюун-Эрдэнэд “Чиний өмнөөс байлддаг, чиний өмнөөс бие биеэ хохироодог нэг ч хүн Монгол Улсад байхгүй шүү” гэж хэлнэ
2026-10-02 13:35:39
Г.Монголжин, А.Цагаанбилэг нар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-02 13:31:01
О.Сүлдхүү Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-10-02 13:16:10
МСНЭ болон МӨХ хамтран ажиллахаар боллоо
2026-10-02 12:48:30
НИЙСЛЭЛД ГАЛ ТҮЙМРИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД СУУРИЛУУЛЖЭЭ
2026-10-02 12:47:13
ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА
2026-10-02 11:32:14
Э.Даваанасан Азийн наадмын шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-10-02 10:32:29
Манай чөлөөтийн таван бөх өнөөдөр Азийн наадмын дэвжээнд гарна
2026-10-02 09:17:56
Азийн наадмын жүдо бөхийн хүнд жингийн барилдаан явагдана
2026-10-02 09:09:19
Т.Алтжин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 07:05:00
Г.Ганхуяг Азийн наадмаас сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль авлаа
2026-10-02 07:00:00
2026-10-02 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-10-02 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-10-02 07:00:00
ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-10-02 07:00:00
ЭНТОНИ ХОПКИНС: Амьдрал бодит бус зүйл
2026-10-02 07:00:00
“Том” П.СҮХБАТ агсны гэргий Д.САРАНГЭРЭЛ: Унасан ч, давсан ч инээгээд ороод ирдэг ханийгаа мөн ч их санах юм даа
2026-10-02 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-02 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-02 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |