Гаалийн байцаагчдын аалзны сүлжээ шиг авлигын схем задарчээ. Хууль хяналтын байгууллага 40 орчим гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Монгол Улсын хил, гааль өнгөрчээ. Хахууль өгөхгүй бол хилээр гаргадаггүй, гаалийн бүрдүүлэлт хийдэггүй гэдийгээд суучихдаг хэдэн байцаагчтай болсон байна. Байна ч гэж угаасаа байсан гэдгийг учир мэдэх хүмүүс баримтаар хэлэх биз ээ. Энэ нь ч хууль хяналтын байгууллагын хараанд өртөж, сүүлийн хэдэн жил гаалийн байцаагчдыг цаг тутам шалгаж байжээ. Энэ шалгалтад одоогийн байдлаар 40 орчим гаалийн улсын байцаагч бүдэрч, хууль хяналтын байгууллагад ээрэгдэж байгаа нь энэ гэнэ. Хамгийн сүүлд гэхэд гаалийн улсын байцаагч Н-г Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулж хойшлуулшгүйгээр баривчилсан байдаг. Гаалийн улсын байцаагч Н нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн захирлаас хийх 50 сая төгрөгийн хахууль авч байжээ. Үүнийг нь АТГ-ын мөрдөгчид илрүүлж, дөрөвдүгээр сарын 26-ны 20:00 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан юм.
Замын-Үүдийн гаалийн улсын байцаагчдад ийм схем үйлчилж байна гэнэ. Тодруулбал, “Карго чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд араагаа нэг бүрчлэн тоолж, нэгжүүлээд, үнэн зөв мэдүүл. Буруу, худал мэдүүлсэн бол 20 сая төгрөгөөр торгоно. Эсвэл надад гурван сая төгрөгийн хахууль өг” гэдэг бичигдээгүй хууль үйлчилж байжээ.
Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ “Каргоны бизнес жилээс жилд дэлгэрч байна. Одоо цагт бүх л хүн БНХАУ-аас хэрэглээний бараа материалаа захиалж байна шүү дээ. Энэ болгонд карго чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаний хэрэгцээ гарна. Хүмүүсээс төлбөр аваад, ачааг нь Монголын хилээр давуулна. Гаалийн байцаагчид бараагаа үнэн зөв мэдүүлээгүй гэдгийг нь мэдээд шиншлээд эхэлнэ. Тэр том машинд дүүргэж ачсан, хятадын хаа хамаагүй мужаас ирсэн хүмүүсийн барааг нэг бүрчлэн мэдүүлнэ гэж байхгүй. Тийм учраас барагцаалаад л гаалийн бүрдүүлэлт хийнэ. БНХАУ, Монгол Улсын хилийн ретген асуудалгүй гээд гаргана. Гэхдээ гаалийн байцаагчид үнэн зөв мэдүүлээгүй гээд л торгууль бариад дайрчихна. Тийм учраас хахууль өгөөд, хүмүүсийнхээ ачаа барааг түргэн хугацаанд гаргахыг бодно шүү дээ. Нэг машинаас гэхэд гурван сая төгрөгийн хахуулийн ханштай гэсэн. Тэгэхээр авлига цэцэглэхгүй яах вэ дээ” гэлээ.
Энэ мэтээр хахууль авч, хууль бусаар хөрөнгөжсөн гаалийн улсын 40 орчим байцаагчийг АТГ-аас шалгаж байна. Тодруулбал, энэ талаар АТГ-аас өгсөн мэдээллээр Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэлд Эрүүгийн хуулийн 18.6-1, 22.1-1, 22.4-1-т тус тус зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна” гэсэн юм.
Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар С.Дамжабавыг томилоод байгаа. Тэрбээр өмнө нь Хангийн боомт, Нисэхийн боомт, Сайншанд дахь Гаалийн газрын эрхлэгчээр ажиллаж байжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард АТГ-аас Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөгчид маш ноцтой сэжүүр илрүүлж, Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд Замын-Үүд дэх Гаалийн газрын 40 гаруй гаалийн улсын байцаагч, гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүнийг хамруулан нэгжлэгийн ажиллагааг зохион байгуулж, одоогийн байдлаар гурван сэжигтнийг баривчлаад байна.
Одоогийн байдлаар дээрх нэр бүхий гаалийн улсын байцаагчид яллах тогтоол үйлдэн, яллагдагчаар татан шалгаж байна. Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болон гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүд нь Эрүүгийн хуулийн 22.1, 22.4-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй байгаа юм.
| ГААЛИЙН УЛСЫН 40 БАЙЦААГЧИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |