“CISM” буюу Дэлхийн цэргийн спортын холбооны 81 дэх удаагийн чуулга уулзалт Монакогийн Вант Улсад 2026 оны тавдугаар сарын 3-9-ний өдрүүдэд болж байна. Дэлхийн цэргийн спортын холбоо буюу “CISM”-ний 81 дэх Ерөнхий ассамблейн чуулга уулзалтад Дэлхийн цэргийн спортын холбооны гишүүд болох 91 улсын төлөөлөгчид оролцож байгаа юм.
Тус 81 дэх удаагийн хуралд: Батлан хамгаалах яамны харьяа, зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, “CISM”-ын Монгол Улсыг хариуцсан Үндэсний ахлах төлөөлөгч, хурандаа Г.Өсөхбаяр, Спорт хорооны захиргааны удирдлагын албаны дарга дэд хурандаа Н.Отгонбаатар, Батлан хамгаалах яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн хошууч Я.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Энэ удаагийн чуулга уулзалтаар 2025 онд зохион байгуулагдсан тэмцээн уралдааны мэдээ, гүйцэтгэлийн тайлан, 2026 онд зохион байгуулагдах хурал, тэмцээн уралдааны талаар мөн Дэлхийн спортын холбоо “CISM”-ний цаашдын чиг хандлага, тивүүд буюу бүсийн хурал, 2027 онд АНУ-ын Шарлотт хотод зохион байгуулагдах “Зуны цэргийн дэлхийн наадам”-ын талаар тус тус хэлэлцэгдэнэ.
“CISM”-ийн талаар Дэлхийн цэргийн спортын холбоо болох “CISM” нь 1948 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар тус хүчирхэг холбоонд дэлхийн 142 улс нэгдээд байна. “Спортоор дамжуулан нөхөрлөл” уриан дор улс орнууд, ард түмний хооронд энх тайван, спортын тэмцээн уралдаан, нөхөрлөл зэргийг эрхэмлэн үйл ажиллагааг дэлхийн хэмжээнд өргөн явуулдаг байгууллага юм.
| Дэлхийн цэргийн спортын холбооны 81 дэх удаагийн чуулга уулзалт эхэллээ |
|
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |