-Сайн байна уу. “Үндэсний дээд лиг”-ийн аварга болсонд баяр хүргэе. Энэ удаагийн лиг хэрхэн өрнөсөн талаар яриагаа эхлэх үү?
-“Үндэсний дээд лиг” өрсөлдөөнтэй сайхан болж өндөрлөлөө. Энэ жил “Хасын хүлэгүүд” багийн 20 жилийн ой болж байгаа. Бид гурван багаараа аваргын цом авах зорилготой оролцсон. Эмэгтэй баг, "Хөгжлийн баг" хоёр баг маань үүргээ маш сайн гүйцэтгэж, аваргын цомоо өргөлөө. Одоо ах нарынхаа тоглолтыг дуусахыг хоног тоолон хүлээж байна даа.
Манай багийн тамирчдын ихэнх нь О.Баярцогт багшийн шавь нар учир нэгнээ сайн мэдэрч тоглож чаддаг. Бид оюутан ахуй цагаасаа гар нийлэн тоглож, талбай дээр хэн нь хэн байхаа мэддэг гэх үү дээ.
-Таныг жүдо бөхөөр чамгүй амжилт гаргаж байсан гэж сонссон. Жүдогоос сагсан бөмбөг рүү “урвахад” юу нөлөөлөв?
-Аав минь намайг бага байхаас “Миний охин бөх болно, Олимпын аварга болно” гэдэг байлаа. Миний бага нас Ховдын цэнхэр хязгаарт өнгөрсөн. Аав "Охиноо одооноос бэлдэнэ" гээд өөхтэй мах, цуйван их идүүлж, “хар”-аар бэлтгэл хийлгэнэ. Би ч тухайн үед “Олимпын аварга болно” гээд том савтай ус мотоцикл дээрээс тэвэрч буулгаад л барилдааны бэлтгэл хийдэг байлаа. Тэгээд намайг дунд ангид орохын өмнөхөн манайх Улаанбаатар хот руу нүүсэн. Тэгээд нэг өдөр хамаатны ах “Ингэж бэлтгэл хийлгэж болохгүй ээ. Та хоёрт хотод ажил олж өгнө. Охиныг чинь мэргэжлийн багшид шавь оруулъя” гэж байсан юм. Нэг ёсондоо намайг Олимпын аварга болгохын тулд гэр бүл минь Ховдоос Улаанбаатар руу нүүсэн гэх үү дээ. Тэгээд би оюутан болтлоо жүдогоор хичээллэж, чамгүй амжилт гаргасан.
Тэгээд ах эгч нарыгаа сагсан бөмбөг тоглоход нь цуг дагаж явсаар байгаад л нэг мэдсэн энэ спортод татагдсан даа. Бөмбөг гэдэг их элдэвтэй, шидтэй хүнийг татдаг зүйл шиг санагддаг. Оюутан болоод л жүдогоос мэргэжлийн сагсан бөмбөг рүү “урвасан” даа.
-Анхны сагсан бөмбөгийн дасгалжуулагчийнхаа талаар яриа дэлгэх үү?
-Миний төрсөн ах биеийн тамирын багш мэргэжилтэй. Ер нь миний анхны дасгалжуулагч гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Тэгээд хүүхэд байхдаа эрэгтэй хүүхдүүдтэй хамт бэлтгэлээ хийдэг байлаа. Би багаасаа бөхөөр хичээллэсэн учир охидуудтай бэлтгэл хийхээр хатуудад байдаг байсан байх. Өдөр нь хичээлдээ яваад, жүдогийн бэлтгэлээ хийнэ. Тэгээд орой 22:00 цагаас шөнийн 02:00 хүртэл ахтайгаа заал авч, тоглодог байсан даа.
-Гавьяат дасгалжуулагч О.Баярцогт багшийн удирдлага дор хэзээнээс бэлтгэгдэж эхэлсэн юм бэ?
-Анх МУБИС-д биеийн тамирын багш мэргэжлээр суралцаж, н.Энэбиш багшийн удирдлага дор хичээлдэг байсан. Тэр үед “Оюутны лиг”-т тоглож байх үеэр Гавьяат дасгалжуулагч О.Баярцогт багш маань намайг анзаарч, “Чи надтай нэг ирж уулзаарай” гэсэн юм. Тэгээд гуравдугаар курсээсээ мэргэжлээ сольж, “Этүгэн” их сургуульд нягтлан бодогч мэргэжлээр суралцаж, багшийнхаа удирдлага дор бэлтгэлээ хийж эхэлсэн. Энэ шийдвэртээ харамсдаггүй ээ. О.Баярцогт багшийн бэлтгэл тамирчдыг ур чадварын хувьд маш сайн ахиулдаг.
Зарим хүмүүс багшийг их хатуу хүн гэдэг л дээ. Гэхдээ багш маань биднийг сайн тамирчин болгож дасгалжуулахын сацуу хүн болгож төлөвшүүлсэн. Талбай дээр “хатуу”, зарчимч багш, талбай гадна аав шиг байдаг даа. Багшийн төрсөн дүү сагсан бөмбөгийн тамирчин байсан юм. Тэгээд багш маань дүүгийнхээ болон бусад тамирчдын түүх, спортын замналыг бидэнд ярьж өгдөг. Ер нь багшийн талаар яриа дэлгэвэл хэдэн өдөр болох байх. Багшдаа талархах зүйл ч дэндүү олон байгаа.
-Тэгвэл хамгийн дурсамжтай тэмцээн хэзээ байсан бэ?
-“Оюутны лиг” хамгийн өрсөлдөөнтэй, "халуун" уур амьсгалтай болдог. Бараг тоглолт болгоныг заал дүүрэн хүмүүс үзэж, сургуулиа дэмждэг дээ. Оюутан нас хүний амьдралын хамгийн гоё нас гэдэг шүү дээ.
-Гэр бүлийнхээ талаар яриа дэлгэж болох уу?
-Аав маань биеийн тамирын багш, байгаль хамгаалагч, ээж, дүү бид гурав нягтлан бодогч мэргэжилтэй. Харин ах, эгч хоёр аавын мэргэжлийн өвлөсөн дөө. Ер нь санхүү, биеийн тамирын багш мэргэжилтэй хүмүүс байна даа. Би хөл бөмбөг, гар бөмбөг, усанд сэлэлт гээд ер нь их олон спортоор хичээллэсэн. Тэр бүрд л гэр бүл намайг дэмжиж ирсэн.
-Сонирхогчийн нүдээр харахад сүүлийн жилүүдэд манай улсад мэргэжлийн сагсан бөмбөг хурдацтай хөгжиж, “Дээд лиг”-ийн зохион байгуулалт сайжирсан харагдаж байна. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Хэдий тойргийн тоглолтууд дээр үзэгчид бага байдаг ч манай улсын сагсан бөмбөг хурдацтай хөгжиж байгаа. Нэг үеэ бодвол эмэгтэй баг ордог тэмцээнүүд олон болоод байна.Тэрийгээ дагаад мэргэжлийн эмэгтэй сагсчид олон болж байгаа. Цаашдаа ч илүү хөгжинө гэж боддог доо. Манай багш үргэлж бидний дараагийн үеийг бэлтгэж байдаг.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Мөн намайг өдий зэрэгтээ өсгөж, хүссэн бүх зүйлд минь дэмжиж ирсэн гэр бүл болон сагсан бөмбөг сонирхогчдодоо маш их баярлалаа гэж хэлмээр байна.
https://www.instagram.com/battogtohunurzaya?igsh=MXQ4NXFxZWgxdXg1eg==


| Б.ӨНӨРЗАЯА: ГЭР БҮЛ МИНЬ НАМАЙГ ТАМИРЧИН БОЛГОХЫН ТУЛД ХОВДООС УЛААНБААТАР РУУ НҮҮЖ БАЙЛАА |
|
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |