Тэрбээр 2000 онд Сэлэнгэ аймагт төрж, долоон настайгаа гудамжинд үеийн найзууд болон ах нартайгаа хөлбөмбөг тоглож эхэлжээ. Үүний дараа 2014 онд “Хоромхон” клубийн залуучуудын багийн гишүүн болж, 2015 онд Монголын дээд лигийн “Шилдэг довтлогч”-оор тодорч байлаа. Харин 16 –хан насандаа Унгар улсыг зорьж, "Пушкаш" академид хоёр жил суралцаж, клубтэйгээ гэрээ байгуулсан юм. Энэ бол монголын хөл бөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж, түүхэнд үлдсэн мөч байсан билээ.
Мөн тэрбээр түр хугацаанд эх орондоо ирэх үеэрээ “Үндэсний дээд лиг”-ийн холимог оддын тоглолтод оролцсон юм. Энэ үеэрээ цагариган дээр довтлох тэмцээнд оролцож, мэргэжлийн тамирчдаас дутахааргүй, үзүүлбэрүүдийг үзүүлсэн билээ.
-Сайн байна уу. “Холимог одод”-ын тэмцээний үеэрх таны хийсэн тохолт, хууралт үзэгчдийн анхаарлыг ихэд татсан шүү дээ. Сагсан бөмбөгийн спортоор урьд нь хичээллэдэг байв уу?
-Бага байхдаа бага зэрэг оролддог байсан, тэгэхдээ тийм ч сайн байгаагүй. Тэмцээн болохоос хэд хоногийн өмнө бид бага зэрэг бэлтгэл хийсэн. Харин тэр өдөр дасгалжуулагч Т.Билгүүн ахын зааснаар л хийсэн. Спортын хүн учир бусдыгаа бодвол арай эвсэлтэй байсан байх. Аа бас хуурсанд уучлаарай, Don dior-оо./инээв/
Салхи сөрч гүйгээд л өдөржин гэртээ орохоо мэдэхгүй тоглодог байж дээ.
-Хөлбөмбөгчин Г.Ганбаяр багадаа ямархуу хүүхэд байв?
-Биднийг бага байхад ухаалаг утас төдийлөн хөгжөөгүй байсан шүү дээ. Хичээлээсээ ирээд, цүнхээ тайлж, “шидчихээд” юмхнаар хаалга хийгээд л найзууд, ах нартайгаа тоглохоор гараад гүйдэг байлаа. Салхи сөрч гүйгээд л өдөржин гэртээ орохоо мэдэхгүй тоглодог байж дээ. Мэдээж гудамжинд тоглож байсан хүүхэд бүр мэргэжлийн тоглогч болж, түүгээрээ хоолоо олж амьдарна гэж байхгүй. Надад зүгээр тэднээс "жаахан" илүү хүсэл тэмүүлэл, зориг, аз байсан хэрэг.
-Багадаа ямар улсын тамирчны тоглолтыг үзэж, даган дуурайдаг байсан бэ?
-Кристиано Рональдогийн тоглолт бүрийг шимтэн үздэг, тоглолтыг нь дуурайж давтдаг хүү байлаа, би. Тоглолтыг нь үзээд маргааш өглөө нь хичээлээ тараад, цүнх, ундааны саваар бөмбөг хийгээд л тоглодог байсан. Хэдий түүн шиг болж чадахгүй ч өөрийнхөө хэмжээнд амжилтад хүрч, монголын хөл бөмбөгийн түүхэнд шинэ туг хатгаж чадсан гэж боддог. Гудамжинд цүнхээ бөмбөг болгож тоглодог байсан хүү Унгарын мэргэжлийн лигт тоглоно гэж хэн ч төсөөлөөгүй байх.

Кристиано Рональдогийн тоглолт бүрийг шимтэн үздэг, тоглолтыг нь дуурайж давтдаг хүү байлаа, би
- Хүүхэд байхад аав, ээжүүд "Гадаа тоглохоо боль, гэртээ ор” гэж загнах үе байдаг шүү дээ. Танай гэр бүлийн хувьд хэр дэмждэг байсан бэ?
-Би үргэлж гудамжинд тоглож байгаагүй ээ. Долоон настай байхдаа анхныхаа тэмцээнд орж байлаа. Үүний дараа удаа дараа тэмцээнд оролцож амжилт гаргаж байсан учир гэр бүл болон багш нар маань маш сайн дэмждэг байсан.
Манай гэр бүлийнхэн спортод хайртай хүмүүс байдаг. Аав маань гар бөмбөгийн спортын мастер, бас ширээний теннис сайн тоглодог. Ээж маань залуудаа ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Ах маань өсвөрийн шигшээд тоглодог байсан ч бэртэл аваад, тоглохоо больж байсан удаатай. Тиймдээ намайг бүх талаар нь дэмждэг байлаа.
-Унгарын лигт тоглох болсон түүхээсээ манай уншигчдад хуваалцаач?
-2016 онд “Пушкаш” академид тэнцээд, “Сузуки кап” тэмцээнд оролцож байсан. Тэр тэмцээнээс хүрэл медаль хүртэж, ер нь өөрийгөө таниулж, 2018 онд мэргэжлийн гэрээгээ хийсэн. Гэрээ хийтлээ маш шаргуу бэлтгэлээ хийж, ирсэн зорилгоо биелүүлэхийн төлөө зүтгэсэн. Бууж өгмөөр үе байсан ч яах гэж эхэлснээ өөртөө сануулж, бэлтгэлээ тасралтгүй хийдэг байлаа даа.
-Магадгүй хоёр жилээс богино хугацаанд мэргэжлийн гэрээ байгуулах боломж байсан уу?
-Байгаагүй ээ. Учир нь би “Пушкаш” академид суралцаж эхлэхдээ 16 настай байсан. Өөр улсын иргэншилтэй, насан хүрээгүй хүүхэдтэй гэрээ хийх боломжгүй байдаг юм. Тэгээд хүсэн хүлээсэн мөч ирж 18 насандаа хоёрдугаар багт орж, тоглолтуудад оролцож эхэлсэн дээ.
-Мэргэжлийн тамирчин байх сонирхогч байх тэс ондоо зүйл шүү дээ. Тэр тусмаа гаднын лигт тоглох амаргүй байх. Тэр талаар яриа дэлгэвэл?
-Мэргэжлийн тамирчдад өөрсдийн гэсэн үнэлгээ, гэрээ бий. Гэрээ зөрчвөл их хэмжээний торгууль ч төлөх магадлалтай. Тиймээс илүү хариуцлагатай байх хэрэг гардаг. “Би болилоо, явлаа” гээд хаях эрх байхгүй гэх үү дээ. Үүгээрээ л ялгаатай байх.
-Цаашдын зорилгоосоо хуваалцаж болох уу?
-Манай багт энэ улиралд тэргүүлБэл илүү том багт тоглох боломж нээгдэнэ гэж харж байгаа. Ер нь би энэ спортын хаана хүрч, ямар тэмцээнд оролцож чадахаар байна бүгдийг нь тултал нь хийнэ гэж бодож байна.
-Таны адил гаднын лигт тоглох хүсэл эрмэлзэл дүүрэн хүүхэд, залуус энэ ярилцлагыг зорьж унших байх. Та тэдэнд бяцхан зөвлөгөө өгөөч?
-Миний бага насанд одоогийнх шиг ногоон талбай, хаалга, бөмбөг бараг байгаагүй. Дээрээс нь би хөдөөний хүүхэд учраас бүр л хомс байсан. Тиймээс дүү нарт маань илүү их боломж байна. Монголын хөл бөмбөг ч хөгжиж байна. Тэгэхээр үнэхээр тамирчин болохыг хүсэж байвал хичээгээрэй, тууштай байгаарай л гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.


.jpeg)
| Г.ГАНБАЯР: ГУДАМЖИНД ЦҮНХЭЭ БӨМБӨГ БОЛГОЖ ТОГЛОДОГ БАЙСАН ХҮҮ УНГАРЫН МЭРГЭЖЛИЙН ЛИГТ ТОГЛОНО ГЭЖ ХЭН Ч ТӨСӨӨЛӨӨГҮЙ БАЙХ |
|
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |