-Танд энэ өдрийн мэнд хүргэе. "Ханжоу 2022" XIX Азийн наадмаас буудлагын төрөлд багаараа хүрэл медаль хүртлээ шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-"Ханжоу 2022" бол миний оролцож байгаа анхны Азийн наадам. Багаараа хүрэл медаль хүртсэндээ баяртай байгаа. Буудлага дуусгаад оноондоо сэтгэл хангалуун байгаагүй. Багийнхаа оноог хартал нийлбэр оноогоороо хүрэл медаль хүртэх боломжтой байсан. Солонгос Улсын багтай цөөхөн онооны зөрүүтэй өрсөлдөж бид илүү гарч чадсан. Азийн наадмын Монгол Улсын эхний медаль байсан учраас үнэхээр баяртай байгаа. Медалиа авч далбаагаа мандуулж байх үедээ сэтгэл хөдлөөд уйлсан. “Хүч спорт хороо”,“Монгол чех метал”, “Х meta”, “Геосан эхбаяр”, “Монголын буудлагын холбоо”, “Үндэсний олимпын хороо” болон үндэсний шигшээ багийн багш, дасгалжуулагч хамт олондоо үргэлж тусалж дэмжиж байдаг баярлалаа гэж хэлмээр байна.
-Урт бууны төрөлд оролцсон шүү дээ. Энэ төрлийн бууны онцлогийн талаар ярихгүй юу?
-Урт бууны төрөл нь 10 болон 50 метр гэсэн хоёр ангилалтай. 10 метрийн төрөлд нэг удаагийн буудлагаар хийн буугаар 60 сумаар бууддаг. Харин 50 метрийн төрөлд хэвтээ байдлаас 60 сум бууддаг. Мөн зогсоо, суугаа, хэвтээ гэсэн гурван байрлалаас тус бүр 20 сумаар буудах төрөл бий.
-Азийн наадамд буудлагын өөр төрлөөр оролцох уу?
-Азийн наадмын урт бууны бүх төрлийн тэмцээнд оролцож байгаа. Дараа дараагийн тэмцээндээ амжилтаа ахиулах төлөвлөгөөтэй байна.
.jpg)
-Азийн наадамд оролцох бэлтгэлээ хэрхэн хийсэн бэ?
-Тамирчин хүн өдөр бүр бэлтгэл хийж ур чадвараа сайжруулж байдаг. Өдөр тутмын бэлтгэлийн хажуугаар тэмцээндээ оролцдог. Миний хувьд өдөр бүр чадах бүхнээ зориулж, чадвараа ахиулж бэлддэг
-Тамирчин бүрийн мөрөөдөл олимп байдаг шүү дээ. Олимпын наадамд оролцох ямар байсан бэ?
-Оролцож буй анхны олимп байсан шүү дээ. Олимпод оролцох эрх авлаа гэдэг үгийг сонссон цагаасаа эхэлж догдолсон. Харамсалтайн цар тахлаас болоод жаахан удаан хүлээсэн. Олимпод оролцох хүртлээ эрх авсан гэдэгтээ бүрэн итгэж чадахгүй байсан. Гарт баригдаж, нүдэнд үзэгдэх зүйл байхгүй учраас итгэж чадаагүй. Олимпод оролцох эрхтэй болсон гэдгээ мэдээд багштайгаа хамт уйлсан. Дөнгөж 20 настай байсан учраас илүү их догдолсон байх. Мөрөөдөлийнхөө нэгийг биелүүлсэн үйл явдал болсон доо.
-Анх яагаад буудлагын спортоор хичээллэх болсон бэ. Юу нь таны сонирхлыг татсан бэ?
-Би 11 настайгаасаа эхлээд биатлоны спортоор хичээллэсэн. Анх биатлоны спортдоо илүү сайжрахын тулд буудлагаар илүү хичээллэсэн. Хугацаа өнгөрөх тусам буудлагын спортод илүү сайн байгаа мэдсэн учраас буудлагын спортоор дагнан хичээллэх болсон. Ер нь буудлагын спортоор нэг хичээллэж эхэлсэн бол орхиж чаддаггүй юм шиг санагддаг.

-Ямар мэргэжилтэй вэ. Мэргэжилээрээ ажилладаг уу?
-Багадаа архитектур болохыг хүсдэг байсан учраас хоёр жил суралцсан. Энэ үеэр олимпын эрх авсан учраас чөлөө авч олимпод бэлдсэн. Одоогийн байдлаар үргэлжлүүлэн сураагүй байна.
-Гэр бүлийнхнийхээ талаар ярихгүй юу. Танаас өөр буудлагын спортоор хичээллэдэг хүн бий юү?
-Аав маань цанын спортоор хичээллэж байсан. Эгч маань бас сайн амжилт үзүүлсэн тамирчин байсан. Одоо спортоор хичээллэхгүй байгаа.
-Буудлагын спортоор хичээллэснээр хүнд хэрхэн эергээр нөлөөлдөг вэ?
-Буудлагын спортоор хичээллэсэн хүн сэтгэл зүй сайтай болдог. Ямар нэгэн зүйлд төвлөрөх чадварыг сайжруулдаг. Нэг төрлийн бясалгал шиг санагддаг. Уураа барьж, өөрийгөө хянаж сургадаг. Ер нь ямар ч спортоор хичээллэсэн хүнд эерэг зүйл сургадаг юм шиг санагддаг.
-Буудлагын спортоор хичээллэхэд юу дээрээ хамгийн их анхаарах шаардлагатай вэ?
-Бүх спортын төрөлд техник гэж бий. Техникээ зөв эзэмших ёстой. Мөн тэвчээр, тууштайгаар хөдөлмөрлөх хэрэгтэй. Сэтгэл зүй, мэдрэмжээ зөв удирдах хэрэгтэй. Тэгж байж зорилгодоо хүрч байгаа зөв онодог.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ. Оролцохыг хүсэж байгаа тэмцээн бий юү?
-Азербайжаны нийслэл Баку хотод зохиогдсон Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, Парисын олимпод оролцох эрхээ авсан. Миний дараагийн хамгийн том зорилго олимпод амжилт гаргах байна. Энэ хугацаанд бусад тэмцээн уралдаандаа оролцож, бэлтгэлээ илүү чангаруулсаар байх болно.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.


| О.ЕСҮГЭН: БАГААРАА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭХ БОЛОМЖОО АЛДАХГҮЙН ТУЛД СОЛОНГОСЫН БАГТАЙ ХҮЧТЭЙ ӨРСӨЛДСӨН |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |