Тэрбээр оюутан ахуй цагаасаа киноны арын албанд ажиллаж, түүгээр дамжуулан үе үеийн жүжигчдээс туршлага судлан кино урлагийн салбар өөрийгөө нээх гэж чамгүй хөдөлмөрсөн нэгэн. Камерын хөл зөөж зураглаачдын ажилд туслахаас л тэр өөрийгөө кино урлагт бэлдэж эхэлсэн гэнэ. Өдгөө кино урлагийн салбарт өөрийн өнгө төрхийг бий болгож, бие даан уран бүтээл туурвиж явна.
Урлагийн хүн болсон талаараа тэрбээр "Намайг урлагт өөрийгөө сорих боломжийг олгосон хүн бол миний ээж. Бүрэг ичимхий хүүгээ бусдад өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чаддаг нэгэн болоосой гэж 25-р эмийн сангийн ойролцоох “Art academy”-ийн жүжигчний дугуйланд дагуулж очсон юм. Үүнээс хойш урлагт дурлаж, СУИС-ийг 2015 онд жүжигчин, кино найруулагч мэргэжлээр суралцсан. СУИС-ийг МУАЖ найруулагч Б.Мөнхдорж, Д.Гантулга, СТА Л.Энхбаяр нарынхаа удирдлага дор төгссөн" хэмээсэн юм. Залуу уран бүтээлч А.Бямбабаяр "Аавуудын цэцэрлэг" уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байгаа юм. Түүнтэй шинэ уран бүтээлийнх нь талаар ийн ярилцлаа.
-Сайн байна уу. Шинэхэн уран бүтээлээ нээж байгаад баяр хүргэе. Уран бүтээлийн талаар яриагаа эхлэх үү ?
-Үе тэнгийн найзуудтайгаа хамтран “Аавуудын цэцэрлэг” киногоо бүтээлээ. Ирэх долоо хоногоос эхлэн бүх IPTV-гээр гарахад бэлэн болсон байна. Кино зохиолын санааг би өөрийн нийгмийн эмзэглэл дээрээ тулгуурлан гэр бүлийн сэдэвтэй бүх насныханд зориулж гаргасан. Тэр тусмаа залуучууд маань үзэж, нэгийг бодож, хоёрыг тунгаагайсай гэж бодож байна.
-Кино урлаг бол үзэгчдийг соён гэгээрүүлэх, гоо сайхны мэдрэмж өгөх хамгийн том соёлыг түгээгч. Та энэ удаад үзэгчдэд юуг ойлгуулахыг зорьсон бэ?
-Манайд ээжийн сэдэвтэй кино их, аавын тухай дутмаг байдаг юм шиг санагддаг. Бид анх төслөө эхлэхдээ л “Аавуудын цэцэрлэг” гэх нэрийг өгсөн. Кино зураг авалт дууссаны дараа "Сольё" гэж бодсон ч энэ нэр л яг кинотой маань яг цав нийлж байсан даа. Сонсоход ч киногоороо юу илэрхийлэх гэж байгаа нь ойлгомжтой. Эрэгтэй хүн хүүхдийн цэцэрлэг байгуулаад явах хэцүү шүү дээ. Хүүхэдтэй хамгийн ойр байдаг хүн бол ээж. Тиймээс эр хүн ч гэсэн хүүхэд харж, асарч чадна. Нөхөр нь тусалдаг эмэгтэй үргэлж залуу үзэсгэлэнтэй, жаргалтай амьдардаг гэдгийг л харуулахыг зорьсон. Миний дүрийн хувьд хүүхдийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй, бүхий л амьдралаа зориулж яваа ганц бие аавын дүр. Өмнө “Ихэр тавилан” кинонд аавын дүр бүтээж байсан болохоор, энэ удаа жүжиглэхэд илүү дөхөм байлаа.
-Кино зураг авалтын үеийн хүндрэлтэй болон хөгжилтэй дурсамжаасаа манай уншигчдад хуваалцаач?
-Манай кинонд 6-11 насны арав гаруй хүүхэд оролцон тоглосон. Зураг авалт 7-22 цагийн хооронд үргэлжилнэ. Орой томчууд нь ядраад сууж байхад хүүхдүүд бужигнаад л байж байдаг. Хүүхэд яагаад ийм их эрч хүчтэй байдаг юм бол гэж хааяа гайхдаг байлаа. Хүүхэдтэй ажиллана гэдэг чинь аймар юм байдаг юм байна. Кино зураг авалтын турш тэр олон хүүхдийг хариуцаад ажиллах амаргүй гэдгийг нь мэдэрсэн. Арван жил, цэцэрлэгийн багш нар тэр олон хүүхэдтэй яаж ажилдаг юм бол доо.
-Кинонд аав хүний хайр халамжийг илэрхийлэхийг зорьсон гэлээ. Аавынхаа тухай бодож хийсэн үү?
-Хүн болгонд өөрийнх нь аав баатар байдаг байх. Аав минь өөрийнхөө үйлдлээрээ надад амьдрал заасан хүн. Надад хатуу үг хэлж, зодож байсан удаа үгүй. Үргэлж зөөлөн үгээр ойлгуулж, эр хүн ийм байх ёстой гэж зааж, ойлгуулж ирсэн. Тийм гайхалтай эр хүнийг дэргэдээс нь харж, өссөн учир би хэзээ нэг айл гэр толгойлоод явах даа алзахгүй байх. Хүүхдээ сайн ойлгож, найз шиг ханддаг тийм л аав болно гэж боддог.
 (25).jpg)
-Гэр бүл салалтын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Заримдаа найзууд, танилууд маань надаас “Чи яагаад хүнтэй суудаггүй юм бэ” гэж асуудаг. Ихэнх нь тоглоом болгож хэлдэг байх. Гэхдээ хүнтэй суух цаг минь болоогүй гэж би боддог юм. Тэрнээс намайг хүн тоохгүй байгаа эсвэл би тийм хүнтэй таарахааргүй муухай зан ааштай гэсэн үг биш. Амьдралынхаа ханийг зөв сонгосон цагт хүний амьдралын ихэнх асуудал шийдэгддэг гэж аав, ээжүүд минь ярьдаг шүү дээ. Хүн бүр өөрийн цаг хугацаатай. Хэт яарч, нэгнээ таньж амжаагүй гэрлэх. Мөн хэн нэгний өмнө хариуцлага хүлээж чадах хэмжээнд төлөвшөөгүй үедээ амьдрал зохиовол гэр бүл салж, дунд хүүхэд хохирч үлддэг байх. Гэр бүл зохионо гэдэг тоглоом биш. Эр хүн хайрлахаар сонгосон бүсгүйнхээ сэтгэлийг дүүрэн л байлгах хэрэгтэй.
-Тэгвэл ямар эмэгтэйг сайн эхнэр гэх бол?
-Тэр талаар бодож байгаагүй юм байна. Ямартай ч бид учрах хүртлээ хоёр өөр орчинд өсөж, амьдралын замнал, ааш, араншин нь өөр байсан учир зөрчилдөнө. Тэр үед ухаан зарж, буулт хийж, амьдралаа бүтэн авч үлдэхийн тулд хичээнэ. Харин ямар төрх, зан ааштай бүсгүйд татагдахыг хувь тавилан л шийдэх байх. Хүний амьдрал гэдэг нэг тохироо нь бүрдэхээрээ бүх зүйл хурдтай болоод өнгөрдөг шүү дээ.
Бид залуу уран бүтээлч А.Бямбаяртай энэ удаад цөөн хором ийн ярилцлаа.
 (23)(1).jpg)
| ЖҮЖИГЧИН А.БЯМБАБАЯР: “Аавуудын цэцэрлэг” кино бол амьдралын философи |
|
Цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ
2025-11-05 14:46:38
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа
2025-11-05 14:28:22
Л.ОЮУН: ЭРДЭНЭ: АТГ-аас манай хүү цүнх авч өгөөгүй нь тогтоогдсон
2025-11-05 14:17:09
Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна
2025-11-05 14:11:15
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн хуваарь
2025-11-05 14:07:41
С.Чинзориг, Ч.Баярмагнай нар “Гранд мастерс”-аас хүрэл медаль хүртлээ
2025-11-05 14:01:46
Агаарын чанарын үзүүлэлтээр Улаанбаатар Азид дөрөвт оржээ
2025-11-05 13:03:54
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Ц.Батбаатарыг томилжээ
2025-11-05 12:47:16
Б.Лхагвасүрэнгийн "Үгүйлэгдсэн хайр" жүжгийг энэ сарын 12-нд нээнэ
2025-11-05 11:13:35
УИХ: Дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлж, Х.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэнэ
2025-11-05 10:42:28
“Дакар-2026” наадмын албан ёсны маскот “АҮО”-г танилцууллаа
2025-11-05 09:02:10
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2025-11-05 07:00:37
“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Ч.УНДРАМЫН БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ ТОМИЛОГДЖЭЭ
2025-11-05 07:00:00
Б.БАТЗАЯА: ӨӨРИЙГӨӨ ӨӨРӨӨР ХАРУУЛАХ ЭРЛИЙН МИНЬ ЭХЛЭЛ "НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР" КИНОНЫ ЗААНАА, "ГАЙЖИН" ЖҮЖГИЙН ЛОРД КЕНТАГИЙН ДҮР
2025-11-05 07:00:00
“ШИНЭ ТЭНГЭР ГАЗАР” ШАШНЫ ГАЖ УРСГАЛ МОНГОЛЧУУДЫН ХАЛААСЫГ СЭГСЭРЧ, АХМАДУУДЫН АМИНД ХҮРЭЭД ДУУСАХ ЮМ БИШ БИЗ...
2025-11-05 07:00:00
О.ОЮУ: АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ БИЧСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮҮХЭД БОЛОХЫГ ХҮСЭЖ, MY FATHER’S BOOKS НОМОО БИЧСЭН
2025-11-05 07:00:00
Х.БУЯНЖАРГАЛ: Ээж Д.Сумъяа, М.Уранцэцэг эгч нарын уран барилдааны бичлэгийг үзүүлж, жүдогоор барилдах эхлэлийг минь тавьж байлаа
2025-11-05 07:00:00
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төлөөлөл “Boom-Up Korea Week 2025” үзэсгэлэн яармагт оролцлоо
2025-11-04 19:40:57
Б.Отгонжаргал уламжлалт харвааны дэлхийн цомоос хүрэл медаль авлаа
2025-11-04 16:15:23
М. Болор-Эрдэнэ ОХУ-ын жүдогийн фестивалиас мөнгөн медаль хүртэв
2025-11-04 16:02:41
Буудлагын дэлхийн аваргад манай 11 тамирчин цэц мэргээ сорино
2025-11-04 15:38:14
“Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо
2025-11-04 13:20:59
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
2025-11-04 12:16:30
Б.Ганзориг уламжлалт харвааны дэлхийн аваргаас хос алтан медаль хүртэв
2025-11-04 10:35:13
“ГРАНД МАСТЕРС”-ын дэлхийн аваргын эхний өдөр таван хүрэл медаль хүртэв
2025-11-04 10:06:27
Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 10:05:17
Энэтхэгийн Элчин сайд иогийн дөрвөн багшид “ITEC” тэтгэлэг гардууллаа
2025-11-04 08:48:57
ИНЭЭД, ХАЙР ДҮҮРЭН ЖАВХААЛАГ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Ш.АЛТАНЦЭЦЭГ
2025-11-04 08:27:15
УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН МАЛЧИН Т.ШИЖИРМАА:20 НАСТАЙДАА АДУУ, САРЛАГ БУГУЙЛДАХЫГ ААВААСАА СУРСАН
2025-11-04 07:00:58
МАН-ЫН ТОМЧУУДЫН ЗОДООН ДУНДААС АЛБАН ТУШААЛ ХОЖИГСОД
2025-11-04 07:00:00
“ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ
2025-11-04 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2025-11-04 07:00:00
Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН
2025-11-04 07:00:00
Ж.Нямсүрэн: Иогийн дасгалаар сэтгэлээ ажиж, чадвараа хөгжүүлэх нь чухал
2025-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |