-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өнгөрсөн сард Турк, Сирийн нутагт болсон газар хөдлөлтийн дараах дүр зургийг газар дээрээс нь сурвалжлаад ирсэн. Хүнд нөхцөл ажиллах амаргүй байв уу?
-Сайн байна уу. Миний очсон Турк Улсын Хатай хот манай Улаанбаатар хоттой дүйцэхүйц 1.5 сая хүн амтай. Нөхцөл байдал нүд халтирам хэцүү байсан. Нэгхэн минутын байгалийн гамшигт бүхэл бүтэн нэг хот сүйрчихсэн байсан. Биднийг очиход Онцгой байдлын албаны аврагч, эмч нар энд тэндгүй цогцос зөөж, шарх сорви цэвэрлэж харагдсан. Анх хүний тасарсан гар, хөл, цогцос хараад цочих, эмээж байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам дассан.
Манай онцгой байдлын алба хаагчид 10 хоногийн хугацаанд найман хүн аварсан. Турк иргэн “Энэ доор амьд хүн байна” гээд манай аврагчдаас аварч өгөхийг гуйж, манайхан ч хоёр хана нэвтэлж байж хүн гаргаж ирсэн тохиолдол бий. Нэг хүн гаргахын тулд багадаа 4-5 цаг ажиллана. Тэр үеийн бүх үйл явдлыг хэвлэлийнхэн хажууд нь зогсоод сурвалжилж байлаа.
-Таныг тэнд байхад газар дахин чичирхийлсэн үү?
-Онцгой байдлын алба хаагчид барилгын налууг хэмжиж, эрсдэлийг тооцоод, бидэнд заавар, зөвлөгөө байнга өгч байсан болохоор асуудал гараагүй. Тэднийг хүн аврах, цогцос гаргах үед яах аргагүй баримтжуулах хэрэг гарна. Нэг удаа алба хаагчдыг гурван настай хүүхдийн цогцсыг гаргахаар байшинд байх үед нь газар чичирхийлсэн. Ар гэрийнхэн нь амьд гарч ирэх эсэхийг нь мэдэхгүй ч гадаа найдвар тээн хүлээгээд л. Тэдний зургийг нь дараад зогсож байхад их юм бодогддог юм билээ. Өмнө нь дайн болон гамшгийн үеийн зургийг нэлээд сонирхож, үзэж байсан болохоор айж, сандрах нь арай гайгүй байсан байх.
-Хатай хотын гэрэл зургуудаас хэвлэлд нийтлээгүй зураг бий юү?
-Нэлээд хүнд зургуудаа хэвлэл мэдээлэл болон сошиалаар гаргахгүй. Хэвлэмэл байдлаар гаргах бодолтой байгаа. Сошиалаар ганц өдөр сэвэгдээд өнгөрөх бус барилга байгууламжаа чанартай барихгүй бол байгалийн гамшиг биднийг нэг л өдөр хөмрөх эрсдэлтэй гэдгийг анхааруулсан бүтээл гаргахыг хүсэж байгаа.
-Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчин болсон түүхээсээ манай уншигчдад хуваалцаач?
-Би чинь угтаа ШУТИС-ийг Уул, уурхайн инженер мэргэжлээр төгссөн хүн. Намайг ерөнхий боловсролын сургуулиа төгсдөг жил уул, уурхайн инженерийн мэргэжил хамгийн эрэлттэй байлаа. Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгсөн шалгалтын комиссоос “Эдгээр ангиас хүссэн ангиа сонго” гэсэн. Тэгээд мэргэжлээ бараг бүрэн ойлгоогүй л сургуульдаа элсэж байсан юм. Их сургуулиа төгсөхийн өмнөхөн манай найз гэрэл зураг сонирхож эхлээд, би дагаж явсаар дуртай болчихсон. Дараа нь Монголын үндэсний гэрэл зургийн тэнхимийн сургалтад сууж, инженерийн мэргэжлээсээ “урвасан” гэх үү дээ. Тэр цагаас хойш хэвлэл мэдээллийн салбартай амьдарлаа холбож, гэрэл зурагчнаар ажиллаад найман жил гаруй болсон байна. Ихэвчлэн баримт болон хэвлэлийн гэрэл зургаар дагнан ажиллаж, хааяа сонирхлоороо өөр төрлийн зураг дардаг.
-Гэрэл зураг олон төрөлтэй. Тэндээс яагаад хэвлэлийн гэрэл зургийг сонгосон юм бэ?
-Надад анх гэрэл зураг заасан багш маань хэвлэлийн гэрэл зурагчин байсан. Тэгээд л энэ төрөл уруу намайг татсан гэх үү дээ. Ер нь хэвлэлийн гэрэл сонирхлыг минь татсан. Яг тэр мөчидхөн агшинд болж буй үйл явдлын эгзэгтэй мөчийг нь тааруулж, гэрэл зурагт буулгах сайхан байдаг.
-Танд хальсанд буулгачихаад баярлаад, харьж байсан гэрэл зураг бий юү?
-Ер нь бүх зургандаа баяртай байдаг. Гэхдээ дарж чадаагүй зургууддаа харамсдаг. Камергүй явж байх үед эсвэл камераа цүнхнээсээ гаргаж амжаагүй байтал тухайн үйл явдал 2-3 секундэд өрнөөд, дуусчихна. Камертаа бус нүдэндээ буулгасан болохоор хэд хоног “Тэр мөчийг л дарчихсан бол” гэж боддог.
-Тэгвэл гэрэл зураг авахад тулгарч буй бэрхшээл юу байна вэ?
-Сүүлийн үед улс төрийн зураг авах амаргүй болсон. Чуулганы танхим руу гэрэл зурагчдыг тавхан минут л оруулна. Тэр таван минут ямар ч үр ашиггүй өнгөрөх үе олон. Биднийг орох үе гишүүд доошоо харчихсан эсвэл өөр зүйл хийж байвал ямар ч олигтой зураг гарахгүй. Ямар нэгэн үйл явдал байхгүй, гишүүдийн сууж байгаа зураг хэнд ч хэрэггүй.
-Сүүлийн жилүүдэд сэтгүүлчдийн олонх нь зургаа өөрөө аваад, засварлаж, тамгалаад мэдээлэлдээ ашигладаг болжээ. Харин таны хувьд хэвлэлийн гэрэл зурагчин гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Миний бодлоор Монголын хэвлэлийн гэрэл зургийг цөөн хэдхэн хүн авч явахыг хичээж байна. Ойролцоогоор 5-10 жилийн дараа хэвлэлийн гэрэл зурагчин байх эсэх нь эргэлзээтэй. Гарын 10 хуруунд багтахтай үгүйтэй хэдхэн хэвлэл гэрэл зурагчинтай байна. Нэг талаараа гэрэл зургийн үнэ цэнийг ойлгохгүй, зүгээр л гар утсаараа дарчихдаг зүйл мэтээр хүлээж авдаг. Хэдий хэвлэлийн гэрэл зургаар их мөнгө олж чадахгүй ч энэ бол мөнгөнөөс үнэ цэнтэй зүйл. Манай зарим сэтгүүлч зурагны минь тамгыг хасаад, өөрийн мэтээр ашигласан байхыг харах муухай байдаг. Гэтэл би тэр ганцхан зургийг дарахын тулд гадаа хүйтэн, халуун ямар ч байсан 2-3 цаг хүлээх үе бий.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
 (9)(4).jpg)
 (8)(4).jpg)
 (7)(4).jpg)
 (5)(6).jpg)
 (10)(3).jpg)
 (4)(4).jpg)
 (6)(5).jpg)
 (3)(7).jpg)
| “ITOIM” МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН ГЭРЭЛ ЗУРАГЧИН Э.ГАНЗОРИГ: Турк Улсад нурангид дарагдсан гэр бүлийнхнээ амьд гарч ирээсэй гэж залбиран хүлээж буй хүмүүсийн урдаас камер шагайх хэцүү байлаа |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |