Герман Улсын Кёльн хотод болсон боксын Дэлхийн цомын тэмцээнд хүч, ур чадвараа сорин, эмэгтэйчүүдийн 54 кг жинд алтан медаль хүртэж, шилдэг техниктэй тамирчнаар тодорсон Э.Мичидмаатай ярилцлаа. Э.Мичидмаа бол авхаалж самбаа, тэсвэр хатуужил, хурд хүчний хувьсал. Монголын нэрийг тив, дэлхийн боксын талбарт өндөрт өргөж, мандуулж яваа энэ цагийн түүчээ тамирчин бөгөөд 2024 оны олимпын найдвар билээ.
-Юун түрүүнд Дэлхийн цомын тэмцээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөн алтан медаль хүртсэнд тань баяр хүргэе. Тэмцээний үеэр хамгийн их ур чадвар шаардсан нь ямар тамирчинтай хийсэн тулаан байв?
-Баярлалаа, сэтгэл маш өндөр байна. Төрийн дуулал эгшиглэх мөчид зүрх минь маш хүчтэй цохилж байсан. Хамгийн сүүлийн шатанд Украины тамирчинтай тулалдахад хамгийн их ур чадвар шаардсан. Украин тамирчин их дайчин, шартай байсан. Би аль болох тайван, ухаантай тоглосон.
-Энэ удаагийн тэмцээнд юун дээр хамгийн их анхаарч ажилласан бэ. Тэмцээндээ хэр хугацаанд бэлдэв ?
-Энэ тэмцээнд өрсөлдөгчийнхөө сул талыг олж, хурдтай тоглохыг хичээлээ. Монголд хоёр тэмцээнд дараалан оролцсон болохоор энэ удаагийн тэмцээнд орохдоо бэлтгэл сайтай байсан. Мөн дэлхийн томоохон тэмцээнүүдийн өмнө шигшээ багийнхан маань Найрамдалд өргөн бүрэлдэхүүнээрээ хагас сарын хугацаанд эрчимтэй бэлтгэл хийсэн.
-Мэдээж тамирчин хүний ялалтын нууц нь олон хоногийн хичээнгүй хөдөлмөрөөс гадна дасгалжуулагч хүний ур ухаан байдаг. Багшийнхаа талаар ярьвал?
-Тэгэлгүй яах вэ. Би анх Б.Пүрэв-Очир багшийн удирдлага дор боксын спортоор хичээллэж эхэлсэн. Одоо ч багшийнхаа эрдмээс суралцаж явна. Харин энэ удаагийн тэмцээний хувьд дасгалжуулагч Ж.Еркин, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор тэмцээнд оролцлоо. Энэ ташрамд, багш нартаа талархсан сэтгэлээ илэрхийлмээр байна.

-Тэмцээний үеэр ажиглахад монгол боксчдын бусад орны тамирчдын техник, арга барилаар ялгарах онцлог нь юу байв?
-Энэ тэмцээний үеэр манай тамирчид урд гараа маш сайн ажиллуулж, илүү ухаалаг тоглолтууд гаргасан нь ялалтынх нь үндэс болсон гэж харж байгаа.
-Ринг бол тухайн тамирчны хөдөлмөрийн шалгуур гэдэг. Рингэн дээрх есөн минутын тоглолтод ялахын тулд тамирчин юунд анхаарах шаардлагатай байдаг вэ?
-“Ялахын эрмэлзэлгүй бол рингд бүр гар” гэдэг дээ. Рингэн дээрх есөн минутад хийж чадах бүх зүйлээ дараа нь харамсахааргүй хийхийг зорьдог.
-Бокс бол хурд, хүч шаарддаг тулааны спорт шүү дээ. Эмэгтэй хүний амар хийж болох ажил өчнөөн байхад яагаад заавал боксын тамирчны амьдралыг сонгосон бэ?
-Бокс хэдий хүнд спорт ч дурлахгүй байхын аргагүй спорт. Рингэн дээр гарахын өмнөх догдлол, сандрал болон рингэн дээр гарах үеийн мэдрэмжийг юугаар ч орлуулшгүй. Би амьдрал дээрээ их эмэгтэйлэг хүн. Харин рингэн дээр гараад би илүү хүчирхэг байдаг.
-Боксын тамирчин болох шийдвэрээ гаргасан дурсамжаасаа хуваалцахгүй юу. Танай гэр бүлийнхэн боксын тамирчин болно гэхэд хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Анх манай найзууд боксын дугуйланд бүртгүүлэхэд нь сонирхолтой санагдаад хамт бүртгүүлж, боксын спортоор хичээллэж эхэлсэн. Би 14 наснаасаа л боксын спортод эргэлтэд буцалтгүй дурласан. Яагаад дурлах болсон шалтгаанаа одоо хүртэл хэлж мэддэггүй юм. Зүгээр л бүх зүйл нь гоё санагдаж, “Энэ л миний байх ёстой газар юм байна” гэж бодсон. Эхлээд ч айлын ганц охин болохоор ээж минь боксоор хичээллэхэд их дургүйцэж байсан. Намайг боксын дугуйланд явуулахгүй гээд миний хувцсыг нуучихдаг байсан үе байдаг. Гэхдээ би ямар ч хамаагүй аргаар боксын бэлтгэлдээ ордог байсан. Жийнсэн өмдтэй хүртэл бэлтгэл хийж байсан удаа бий. Одоо бол ээж минь миний хамгийн үнэнч шүтэн бишрэгч шүү дээ.

-Тамирчин хүний хувьд бууж өгмөөр, шантармаар үе олон л тохиолдож байсан байх. Шантралаа хэрхэн даван гардаг вэ?
-Мэдээж шантрах үе олон тохиолдож байсан. Тухайлбал, “Яагаад заавал энэ спортыг сонгосон юм бол” гэж олон ч удаа бодсон. Гэхдээ шантрах олон шалтгаан байхад босгоод ирэх нэг шалгаан гараад л ирдэг. Бүх зүйлийн учир нь олддог.
-Та боксын эмэгтэй тамирчдын залуу үеийн төлөөлөл. Таныг ямар амжилт гаргах бол хэмээн Монголын ард түмэн хүлээж байгаа байх. Энэ хүлээлт танд дарамт болдог уу.
-Боксын хорооны удирдлагууд болон багш дасгалжуулагч нар маань маш их итгэл хүлээлгэж тэмцээн, уралдаанд биднийг явуулж байгаа. Иймээс би хариуцлагатай байх хэрэгтэй гэж боддог. Жишээ нь, тэмцээний өмнө бэртчих вий гээд өөрийнхөө бүх зүйл дээр хариуцлагатай ханддаг. Мэдээж итгэлийг алдчих вий гэсэн айдас байдаг даа.
-Дараагийн зорилго тань олимпын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэх байх болов уу?
-Мэдээж тамирчин хүн бүхний зорилго олимпын тэнгэрт тугаа мандуулах байдаг шүү дээ. Хүссэн болгон нь олимпод ордоггүй тул эхлээд Азийн наадмаас эрхээ авах зорилго байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.
| БОКСЫН ДЭЛХИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНИЙ АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭН Э.МИЧИДМАА: Манай тамирчид гараа маш сайн ажиллуулж, ухаалаг тоглолт гаргасан нь ялалтын үндэс болсон |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |