Онцгой байдлын албанд 23 жил хоёргүй сэтгэлээр зүтгэж, алба нэр төртэй хааж байгаа Аврах ангийн бүлгийн дарга, дэслэгч Ц.Наранбаатарыг “Түүчээ” буландаа онцолж байна.
.jpg)
-Хүний алтан амийг аварсан танд болон багийнханд нь баяр хүргэе.
-Баярлалаа. Нэг ч гэсэн хүнийг амьд мэнд, гэр бүлээрээ, элэг бүтэн байх боломж олгосондоо баяртай байна. Аврагчдын хамгийн том гавьяа шагнал нь хүний амь аврах билээ. Хүний амь аврах шиг жаргал, сайхан зүйл гэж хаана байх билээ дээ. Үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсэн багийнхнаараа бас бахархаж сууна.
-Тухайн үед яг юу болсон юм бэ?
-Аврах ангийн бие бүрэлдэхүүн зургадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэл нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул голын ойр орчимд өдөр бүр 10:00-20:00 цаг хүртэл завьт эргүүл хийж байгаа. Зургадугаар сарын 18-ны өдөр бид Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу Туул голд завьт эргүүл хийж явсан юм. Тухайн үед буюу 13:56 цагт нэг хүн голын усанд хөвж байгааг олж харсан. Тэр хүн ойролцоогоор нэг км орчим газар урсаж ирсэн байх. Аврах багийнхан тэр хүнийг харсан даруйдаа яаралтай очиж, уснаас гаргасан. Голын уснаас гаргахад өнгөрчихсөн юм шиг харагдаж, айж байлаа. Хүзүүнээсээ дээш хөхөрчихсөн байхаар нь “Нэг айлын амьдрал баларлаа даа” л гэж бодож байлаа. Тэгээд л яаралтай аврах ажиллагааг эхлүүлж, амийг нь аварсан.
-Голд живж байсан иргэн согтуу байсан юм уу?
-Тийм ээ, яг хаана усанд унаж, урсаж ирсэн нь тодорхой бус байсан. Ойролцоогоор 50 орчим насны эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн байна лээ. Аврах ажиллагааг эхлүүлэхдээ судас болон зүрхний цохилтыг нь тоолж, хүүхэн харааг нь ажигласан. Тэгээд ажиглалтаар амьдрах боломжтой гэж үзээд яаралтай тусламж үзүүлж, хиймэл амьсгалыг тасралтгүй 10 гаруй минут хийсэн. Аврагчдын минь иргэнийхээ төлөө гэсэн хичээл зүтгэлээр тэр хүн амьдарч чадсан.
.jpg)
-10 минут гэдэг тулсан үед урт хугацаа байх. Тэр үед юу бодогдож байв?
-“Амьд үлдээчих юм сан, яаралтай тусламж ирэх хүртэл тасралтгүй яаж хиймэл амьсгал хийх үү” гэж л бодож байсан даа. Тухайн иргэнийг ухаан орсны дараа аврагчид маань гэрийнхэн рүүгээ залгаад “Хүний амь аварлаа” гээд хачин баяртай, нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар ярьж байсан. Энэ бүгдийг харах л маш гоё байлаа. Ажилдаа дурлаж, аз жаргалыг мэдэрч байгааг нь харах сайхан байлгүй яах вэ. Энэ аврах ажиллагаа манай залуу аврагчдад туршлага нэмлээ. Тэд дараа нь ийм төрлийн аврах ажиллагаанд байгаа бүх хүчээрээ тултал ажиллаж, хүний амийг аврах боломжтой гэдгийг ойлгосон байх. Энэ л бидний хувьд хамгийн сайн туршлага болж үлдэх юм даа. Аврагчдад хүний амь аврах шиг аз жаргал гэж үгүй.
-Тухайн иргэн нь ухаан орохдоо ямар байдалтай байсан бэ?
-Тэр хүн сэргэхдээ цочролоосоо гараагүй, унтаж байгаа юм шиг хөшсөн байдалтай байсан. Тайван амьсгалж, санаа нь амарсан хүн шиг харагдаж байсан. Ухаан ороод удаагүй байхад нь эмнэлгийн багийнханд хүргэж өгөөд, явуулсан. Хэдийгээр бид хийх ёстой ажлаа хийж, үүргээ гүйцэтгэсэн ч тэр хүнд санаа зовсоор л байлаа. “Эмнэлэгт очоод бие нь муудаагүй байгаадаа, уушги нь усаар дүүрсэн байх вий” гэж бодож байгаа юм. Тэгээд зөөвөрлөж авч явсан эмч рүү нь залгаад “Биеийн байдал нь яаж байна вэ” гэж асуухад эмч “Бие нь ерөнхийдөө тогтворжоогүй байна” гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь улам сандраад эхэлж байгаа юм. Харин дараа нь эмч “Тайван байж болно” гэхэд санаа амарсан.
.jpg)
-Дараа нь та бүхэн амийг нь аварсан хүнтэйгээ уулзсан уу?
-Одоогоор уулзаж амжаагүй л байна. Төрсөн дүү нь над руу залгаж талархсанаа илэрхийлсэн. Нэгдүгээр эмнэлэгт ахыгаа харж, хэд хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа эмнэлгээс гарахаараа уулзана гэж хэлсэн. Гэхдээ бид заавал уулзах шаардлагагүй. Тэр хүний бие сайжирч, гэртээ эрүүл саруул болоод очих нь л чухал.
-Та бүхний аврах ажиллагааны зураг цахим сүлжээнд цацагдаж, хүмүүс сайхан сэтгэгдэл үлдээсэн байна лээ.
-Иргэдийн маш олон захидал, зурвас, сэтгэгдлийг уншсан. Уншаад урам зориг, эрч хүч, хамгийн сайхан үгээрээ өөрсдийгөө цэнэглэсэн юм шиг санагдаж байсан. Манай анги анх Агаарт түймрийг эсэргүүцэх алба гэж байсан юм. Тэр үед арван найман настай хүү шүхэрт дурлаж энэ мэргэжлийг сонгож байлаа. Тэр цагаас өдийг хүртэл хүнд хэцүү үеүд олон байсан ч ард түмний талархлаар услагдаж өдийг хүржээ. Мэргэжлийнхээ энэ жаргалыг мэдрэх гэж л би, бид энэ олон жил шантрахгүйгээр ажиллаж, хичээсээр ирсэн юм. Цаашид ихийг бүтээх, хичээх хүсэлд хөтлөгдөж, олон хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалахыг хүсэж байна.

-Аврах ажиллагаанд орох үед юу бодогддог вэ?
-Ярилцлагын төгсгөлд манай уншигчдад болон иргэдэд хандаж та юу хэлэх вэ?
-Зуны улиралд гол усанд болгоомжтой орж, аялж зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг хичээнгүйлэн анхааруулж, сэрэмжлүүлж байна. Мөн манай баг хамт олонд зориулан урмын үгс бичиж байгаад чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхний сэтгэгдлийг уншаад цаашид ажиллах эрч хүч нэмэгдсэн гэдгийг хэлмээр байна.
Б.Хонгорзул
| Ц.НАРАНБААТАР: Багийнхан минь усанд живсэн иргэнд хиймэл амьсгал хийж, аварсныхаа дараа гэрийнхэн рүүгээ залгаад “Хүний амь аварлаа” гээд инээж байсан |
|
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
2026-09-14 18:25:42
НОМЫН БАЯРААР ЗААВАЛ АВАХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
2026-09-14 16:26:02
“Би Сэргийлэгч-2026” өртөөчилсөн сургалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна
2026-09-14 15:23:46
Эрдэнэбүрэнд байгуулах хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэжээ
2026-09-14 15:08:43
Байгаль орчноо цэвэрлэх “World Cleanup Day” хөдөлгөөнд 10 мянга гаруй залуу нэгдэнэ
2026-09-14 14:09:09
НАТО ОХУ-ын усан доорх шилэн кабелийг хорлон сүйтгэх ажиллагааг зогсоолоо
2026-09-14 13:48:21
А.Намсаманд: Дарга нарын шаардсан зарим томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, сүрдүүлдэг
2026-09-14 13:47:09
Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллаж эхэлнэ
2026-09-14 13:19:22
Монголын шигшээ баг Самаркандад шатрын дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
2026-09-14 13:05:50
“НЭР ҮГҮЙ САЛХИ” ДУУ ОРЧООН ҮНДЭСТНИЙ НУТГААСАА ХАГАЦСАН ӨНЧРӨЛИЙН ТҮҮХЭЭС БҮТЖЭЭ
2026-09-14 12:43:32
Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна
2026-09-14 12:37:49
Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа
2026-09-14 11:33:23
Яруу найрагч Б.Ууганбаяр хоёр дахь шүлгийн түүвэр "Давс хийгээд усны шүлгүүд" -ээ хэвлүүлжээ
2026-09-14 10:26:49
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
2026-09-14 09:24:08
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2026-09-14 09:00:00
САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ
2026-09-14 08:00:00
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-09-14 07:28:08
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2026-09-14 07:00:00
Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа
2026-09-14 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЧИД БАЛБЫН ЛИГИЙН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ АВАРГУУД БОЛЖЭЭ
2026-09-13 14:45:46
БНМАУ-ын Баатар Б.Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар анги “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнууллаа
2026-09-13 14:20:12
МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
2026-09-13 14:11:41
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |