Нэгдүгээр сарын 6-нд хот тохижилтын компанийн ажилтнууд халдвар хамгааллын хувцастай машины тэвшин дээрээс авто зам дагуу давс, хайлуулагч бодис хүрзээр цацаж буй бичлэг цахим сүлжээгээр тархсан. Америкийн автомашины “Тесла” компани жолоочгүй тээврийн хэрэгсэл танилцуулж байхад манайх харин авто замынхаа цасыг хайлуулахын тулд машины тэвшин дээр хэд хэдээрээ гарч, хүрз барин зогсож байх юм. Дэлхий нийтээрээ техник, технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж буй XXI зуунд ч монголчууд авто замынхаа цасыг арилгахын тулд хүрзтэйгээ “ноцолдож” байгаа нь олон хүний бухимдлыг төрүүлж харагдсан. Гэхдээ ийм бичлэг анх удаа л олон нийтэд ил болж байгаа болохоос биш, монголчууд хэзээнээсээ л иймэрхүү байдлаар халтиргаа, гулгаанаас сэргийлж ирсэн байдаг. Тохижилт үйлчилгээний компанийнхан ч хөл хөдөлгөөн бага, шөнийн цагаар үүргээ гүйцэтгэдэг нь олон хүн энэ талаар мэддэггүйн шалтгаан.
Иргэд төсвийн мөнгийг үргүй зарцуулж, илүү гарсныг нь өөрсдөө халаасладаг албан тушаалтнуудаас өнөөдрийн энэ нөхцөл байдал үүслээ хэмээн тэднийг буруутгаж буй юм. Тухайлбал, өнгөрсөн жил Нийслэлийн хот тохижилтын газар нийт 6.9 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Үүний дийлэнх хувийг машин, механизм, тоног төхөөрөмж болон түүний түлш, зарцуулалтад хэрэглэсэн байна. Гэвч бодит байдал дээр машин механизм, тоног төхөөрөмж хүрэлцээгүй, тохижилт үйлчилгээний компанийнхан хахир өвлийн хүйтэнд хүрзээр давс, бодисоо цацан ажиллаж буй юм.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийн хот тохижилтын газрын Захиргааны нөөцийн газрын дарга Б.Баттунгалагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Ачааны машины тэвшин дээрээс бодис, давс хүрздэн цацаж байгаа бичлэг цахим сүлжээгээр цацагдсан. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ. Тохижилт үйлчилгээний компаниуд бүгд ийм байдалтай ажлаа гүйцэтгэж байна уу?
-Манайх бодис, давсаа тэгж цацдаггүй. Бусад хот тохижилтын байгууллага шаардлагатай нөхцөл байдлын улмаас тэгж цацаж байгаа болов уу. Манай Нийслэлийн хот тохижилтын газар нийслэлийн 56 гудамж, талбай буюу нийслэлийн 70 хувийн зам, талбайг хариуцдаг. Бусад тохижилтын байгууллагууд үлдсэн 30 хувь буюу дүүргүүдийг хариуцна. Манай байгууллагад бодис цацдаг 16 машин, механизм бий. Би хувьдаа бусад тохижилтын байгууллага ингэж гар аргаар цацахаас өөр аргагүй нөхцөл байдалд ажилладаг болов уу гэж бодож байна. Харин манайх машин, механизм, хүн хүчний хангамж, техник сайтай.
Дүүргүүдийн хот тохижилтын компаниудын бааз, суурь, хүн хүчний хангамж муу. Манайх шиг өндөр үнэ өртөгтэй машин техник авах санхүү байдаггүй болов уу. Улмаар тэрхүү машин, механизмын дутмаг, хүрэлцээгүй байдлаас болж ийм асуудал үүсдэг байх. Давс, бодис цацах хоёрхон машинтай, олон чиглэлд бодис, давс зайлшгүй цацах зайлшгүй шаардлагатай болбол гараар цацахаас өөр аргагүй байдалд хүрнэ. Халтиргаа гулгаа ихсэж, осол аваар гарч байвал түүнийг зайлшгүй шийдэхийн тулд гараар цацахаас өөр аргагүй болно. Хариуцаж байгаа байгууллагаас нь ажилтнууддаа заавар чиглэл өгөөд ажиллаж байгаа. Ер нь цаашдаа ийм зүйл ахиж гаргахгүй байх үүднээс анхаарч, дээд удирдлагаас нь машин, механизм гаргаж өгөх, аль эсвэл өөр шийдэлд хүрч, хангамжийг төсөвт нь суулгаж өгөхгүй бол болохгүй.

-Танайхыг хот тохижилтын байгууллага, гэрээт компаниудыг хянаж, ажилладаг гэж иргэд ойлгодог. Тэгэхээр үгүй байх нь ээ?
-Үгүй, энэ ойлголт нь буруу. Нийслэлийн хот тохижилтын газар олон нийтийг хамарсан зам, талбай, хотын А бүсийг хариуцдаг. Бусад жижиг, туслах зам, хог тээвэрлэлт зэргийг дүүргийн гэрээт байгууллагууд хариуцна. Энэ бүгдийг Нийслэлийн хот тохижилтын газраас хянадаггүй. Манай байгууллага нийслэлийн бүтээн байгуулалт, хөшөө дурсгал, төв зам зэргийг л хариуцаж ажилладаг.
-Нийслэлийн хэмжээнд хот тохижилтын хэдэн компани үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламж, хог тээвэрлэлт гэх зэрэг дүүрэг бүрд гэрээ хийсэн олон байгууллага, хувийн хэвшил бий. Дүүрэг бүрд 2-3 тохижилт үйлчилгээний компани үйл ажиллагаа явуулдаг гэдгээс бусдыг сайн мэдэхгүй байна.
-Бодис, давсны нөөц хангалттай байгаа юу?
-Манай байгууллагын хувьд бүрэн үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай бодис, давсны хэмжээ хангалттай бий. 220 тонн гаруй бодис, 371 тонн давсны нөөцийг бүрдүүлээд байна.
-Нийслэлийн хот тохижилтын газрын ашиглаж байгаа нийт тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн талаар мэдээлэл өгөөч?
-Нийтдээ 114 машин, механизм байна. Цастай өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, цасгүй өдөр 50 хувийн хүн хүчээрээ ажилладаг. Тийм болохоор ажиллах хүч, техникийн хангамж сайн байгаа гэж хэлж болно.Цар тахалтай холбоотойгоор эмэгтэй, ахмад ажилтнуудыг ажиллуулах шаардлага гарч, бүрэлдэхүүнийг 70 хувьтай ажиллуулж байна. Өдөрт 512-544 хүн ажилладаг. Бүрэлдэхүүн хангалттай ажиллаж, бодис, давсны нөөц ч хангалттай байгаа.
.jpg)
| Хахир өвлийн хүйтэнд хүрзээр давс цацахад хүргэсэн буруутан хэн бэ |
|
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |