Булаг хаших ажлыг үр дүнд хүргэхийн тулд Говь-Алтай аймаг нэгдсэн журам боловсруулжээ. Учир нь, санхүүжилт гаргаж байгаа байгууллагууд өөрсдийн арга барил, мөнгө санхүүгийн байдалд тохируулан янз бүрийн материал, хэлбэр хийц ашиглаж байгаа нь сайн муу янз бүр, мөн булгийн нэвчих талбайгаас гадуур дотуур хамгаалах нь цаашлаад илүү олон жил ашиглагдахгүй болох зэргээр асуудал дагуулдаг. Үүнийг шийдвэрлэх зорилгоор говь хээрийн бүс нутагт булаг шандны эхийг хашиж хамгаалах аргачлал, заавар, жишиг зураг, хамгаалсан булгийн гэрчилгээ, мониторингийн дэвтрийн загварыг нэгдсэн журмаар боловсруулан аймгийн Засаг даргын 2023 оны А/72 дугаар захирамжаар батлуулан мөрдөн ажиллаж байгаад олон нийт ам сайтай байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нийт 34 булгийн эхийг хашиж хамгаалсан бөгөөд үүнээс Тунгалагийн усыг хамгаалсан жишээг онцолж байна.
Ховд аймгийн Дарви сумын нутагт байрлах Тунгалагийн ус нь малын хөлд дарагдаж, усны ундрага нь татарч малын сэг зэмээр бохирдсон байлаа. Уух усгүй болж зэрлэг амьтад дайжин, мал цуцаж эхэлсэнд энэ хавьд нутагладаг иргэд, малчид хэрхэн яаж хамгаалахаа мэдэхгүй байсан юм. Тэгвэл 2008 онд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан монгол бөхөнгийн ундаалдаг усыг хамгаалах зорилгоор Тунгалагийн усыг нутгийн иргэдтэй хамтран цэвэрлэж, хашиж хамгаалснаар хэдхэн жилийн дотор гайхалтай үр дүн гарсан юм.
Тунгалагийн ус дөрвөн км гаруй хол урсаж байгаа бөгөөд булгийн эхэн хэсэгт малаа услахаар ирсэн малчид уулзалдаж, гол хэсгээс нь олон төрлийн шувууд, харин төгсгөл хэсэгт монгол бөхөн зэрэг говийн зэрлэг амьтад ирж ундаалдаг, олон төрлийн ховор амьтдын цугладаг сайхан газар болжээ. Мөн урсацын дагуу хяналтын камер байршуулсанаар зэрлэг амьтад хэзээ, ямар давтамжтайгаар ус ууж байгаа судалгаа хийгдэх боломжтой болсон байна.
Тунгалагийн усыг 2008 онд 200 метр орчим хашаагаар хашиж байсан бол хашааны гадна шинэ сувгууд нэмэгдэж, усны ундрага ихэссэн учир 2017 онд хашааг томруулж 600м урт болгосон аж. Булгийг хашаалж хамгаалах нь зөвхөн эхлэл юм. Хамгаалсан булгийн урсацын урт, ус цуглуулах талбай, цэнгэг байдал зэргийг судлах, мал амьтны хөлд эвдэрсэн хашаа шонгуудыг байнга засаж сэлбэж, орчныг нь тогтмол цэвэрлэж тордож байх шаардлагатай. Энэ ажилд нутгийн иргэд болон экоклубын сурагчид идэвхтэй оролцох болжээ. Хамгаалсан булгийг хариуцдаг малчин, экоклуб, сум гэсэн 3 талт гэрээ хийж, булаг тордож хамгаалах өдөртэй болсон байна. Нутгийн иргэд тор, бахьтай ирж булгийн хашааг засаж сэргээдэг сайхан уламжлалыг бий болгожээ.
Хүйсийн говь, Цэцэг нуурын сав газрын захиргаа болон тухайн булаг байрлах сумдын ЗДТГ-тай хамтран булгийг паспортжуулах ажлыг эхлүүлснээр төрийн байгууллагууд булаг хамгаалалд хамтран оролцох боллоо. Ингэснээр хашсан булгийн хамгааллыг сумуудын байгаль орчны хяналтын улсын байцаагч нар хариуцах болсон бөгөөд сумын өмчид бүртгэн авснаар эвдэрсэн тор шонг засуулах боломжтой болсон байна. Мөн “Булаг хамгаалагч малчин” батламжийг хүлээлгэн өгснөөр булаг ус хамгаалалд оролцох малчдын оролцоо нэмэгдэж байна. Ингэснээр ажлын уялдаа холбоо сайжирсны зэрэгцээ булгийн ундарга тухайн булгаас ундаалдаг малын тоо толгойтой хэрхэн уялдаж байгаа, жилийн аль улиралд ямар амьтан булгаас ундаалж байгаа зэрэг мониторингийн ажлуудыг экоклубын сурагчидтай хамтран хийх боломжтой юм.
Ус баярлахаараа ил гарч, гомдохоороо буцаад шургадаг гэж говийн иргэд ярьдаг. Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Тунгалагийн усыг хамгаалсан шиг олон олон булаг шандыг Монгол орны өнцөг булан бүрт нутгийн иргэд, малчид, орон нутгийн захиргаа хамтран нэмж хамгаалвал байгаль эх баярлах нь гарцаагүй юм.
Х.Батбаяр
| Булгийн эхийг хашиж хамгаалах нь үр дүнтэй байна |
|
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |