Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж нар Эрчим хүчний яамны холбогдох албаныхны хамт өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн болон баруун бүсийн үйлдвэрт очиж ажилтай нь танилцсан. Улмаар уг үйл явдалтай уялдуулан БОАЖЯ-ны дэргэд агаарын бохирдлын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх арга хэмжээний шийдлийг олох Эрдэмтэн, судлаачдын зөвлөл байгуулсан юм.
Энэ үеэр Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзул, ШУТИС-ийн зөвлөх, доктор, профессор Д.Баяр, Мэргэшсэн инженерүүдийн холбооны тэргүүн Л.Гэндэнсүрэн, Хүнд аж үйлдвэрийн инженерүүдийн холбооны тэргүүн Ц.Бээжин, “Тавантолгой түлш” ХХК-ийн технологич Т.Болдбаатар, Техникийн ухааны доктор, зөвлөх инженер И.Эрдэнэбаатар нарын эрдэмтэд сайжруулсан шахмал түлшний чанар, технологийг сайжруулах асуудлын хүрээнд үндсэн гурван чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажиллах саналаа танилцууллаа.
Нэгдүгээрт, сайжруулсан шахмал түлшний түүхийн эдийн технологи, үйлдвэрлэл, техник, тоноглол шийдлийг сайжруулах, хоёрдугаарт тээвэрлэлт, түгээлтийн үр дүнтэй хувилбарыг сонгох, гуравдугаарт олон улсын сайн туршлага, технологийг судалж, нутагшуулах ажлыг хийх шаардлагатайг эрдэмтэд онцолж байлаа. Эрдэмтдийн хувьд сайжруулсан түлштэй холбоотой асуудлыг тал бүрээс нь сайтар судалсны үндсэн дээр хөгжүүлж, цогцоор нь сайжруулах шаардлагатай байгааг дурдаж байсан юм.
ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн Тээврийн салбарын эрхлэгч дэд профессор, доктор И.Базаррагчаа БНХАУ, ОХУ, Герман, Франц, Польш, Англи, Солонгос, Испани, Турк зэрэг улс орнуудын шахмал түлшний түүхий эд, технологи, стандарт, үнэ, хэлбэр, хэмжээний талаар хийсэн харьцуулсан судалгааг хийжээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Нийт есөн улс орны шахмал түлшний үйлдвэрийг судлахад хамгийн боломжит хийгээд чанартай үйлдвэрлэл нь ХБНГУ-ын үйлдвэр байна.
Таван толгой түлш компани жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, Улаанбаатар хотын 220 мянган гэр хороолын айл өрх, аж ахуй нэгж, байгууллагыг түлшээр хангах үүрэг хүлээдэг. Харин Герман улсын сайжруулсан түлшний үйлдвэр жилд 1.5 сая тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд үйлдвэрлэлийн техник тоноглол, хадгалалт, түгээлт зэргийг нэг дор цогц байдлаар шийдсэн гээд олон давуу талыг харж болно.
Тиймээс ХБНГУ-ын шахмал түлшний үйлдвэрийн туршлагыг эх орондоо нутагшуулах судалгааны ажил үргэлжилж байна” гэсэн юм.
Мөн харьцуулсан судалгааны талаар хэлсэн үгэндээ “Хятад улсын техник хэдий хямд үнэтэй ч насжилт бага, чанар тааруухан. Харин Герман технологи өндөр үнэтэй ч 50-60 жил яригдах чанар, насжилттай байгаа юм. Тиймээс “Харамч хүн хоёр дахин төлдөг” гэдэг шиг хямд үнэтэй, чанар муутайг нь бус сайн судалж, чанар сайтайг нутагшуулах нь зөв гэж үзэж байна.

Үүнээс гадна манай улсад олдоц сайтай материал буюу байгаль орчинд ээлтэй, эко шахмал түлш үйлдвэрлэж болох өтөг бууц, аргал, хомоол, нүүрсний дээжийг Герман улс руу судалгаанд зориулж явуулсан. Судалгаанаас харахад, мод ихтэй бус нутагт амьдарч буй нэг өрх 5 тонн орчим модыг зөвхөн галалгаанд ашиглаж байна. Иймд түлшний модонд тавих хяналтыг сайжруулах, иргэдэд түлшний сонголтыг бий болгох зайлшгүй шаардлагатай” хэмээн ярьж байлаа.
Тодруулбал,
| Эрдэмтэд агаарын бохирдлын асуудлыг судалгаанд суурилж, цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай |
|
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |