Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтынхаа талаар мэдээлэв. Шалгалтаар “Тэс петролиум”, “Шунхлай”, “Синчи ойл”, “Петрожамп” зэрэг шатахуун түгээх станцын дизель болон А92, А95 бензинээс ус, лаг илэрсэн байна. Уг шалгалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн бөгөөд ШӨХТГ-аас эдгээр компанид торгуулийн шийтгэл ногдуулаагүй байна. ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Шатахуун түгээх станцын нэр дурдсан компаниудад сануулга өгсөн. Удахгүй дахин шалгалт явуулна. Тэр үед сануулга өгөхгүйгээр, торгуулийн арга хэмжээ авна. Мөн гурван тоннын даацтай, тээвэрлэх зөвшөөрөлгүй авто машинаар нийслэл рүү шатахуун зөөж,нэвтрэх товчоодод нийлүүлсэн зөрчил илэрсэн.
Түүнчлэн дизель түлшийг 1500 төгрөгөөр худалдаалж буй явдал гарсан нь юм хольж, дамлан зарж байна гэх хардлага төрүүлж байгаа” гэв. Түүнчлэн хууль бусаар шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлж байсан гурван этгээдийг илрүүлсэн бөгөөдшатахуунаа “Петровис” компаниас авдаг байсан талаархэлэв. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шатахуун түгээх станцууд шатахууны саванд цэвэрлэгээ хийгээгүйн улмаас конденсацаар ус үүсгэж байгааг хэлж, савны цэвэрлэгээг сайтар хийж, хэрэглэгчдэд цэвэр шатахуунаар үйлчлэх үүрэгтэйг анхааруулав. Мөн сүүлийн хоёр жилд керосин тэргүүтэй завсрын бүтээгдэхүүнийг их хэмжээгээр импортлох болсон ба тэдгээр бодисыг шууд хэрэглэх, худалдаалах зах зээл Монголд байхгүй. Тэгэхээр шатахуунтай хольж байж болзошгүй гэсэн хардлага байгаа талаар МХЕГ-аас хэлсэн юм.
| Шатахуун түгээх станцуудын дизель болон А92, А95 бензинээс ус, лаг илэрчээ |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |