Улс үндэстнүүдийн ахуй, соёл, ялгарал, ондоошил өөр. Өөр байгаа нь хэдэн зуун жилийн үүх түүхийн эх, туучсан мөр, үлдсэн ген, уйгагүй давтан хэвшүүлсэн хүмүүжлээс улбаатайг тооцон бодох хэрэгтэй болох биз. Ийм өөр соёл, ёс суртахуун, хүмүүжил, ондоошлыг дэлхийн элгэн дээрх цөөхөн улсаас харж, мэдэрч болохын нэг нь Япон юм. Зарим нэг дүр байдлаараа, дотор гадар чанараараа Монгол хүн, Монгол ахуй, монголчуудтай нэн төстэй энэ ард түмнээс бид төдийгүй тэд ч судлан суралцаж, хуулбарлан өөриймшүүлсээр л.
Нэгэн жишээ нь, японы үндэсний сүмо бөх. Бараг сүүлийн 30 жил монголчууд нутаг, дэвжээ хоёр дээр нь дэвж явна. үндэсний спортоосоо эхлээд, сургалтын арга барил, боловсролын систем, хүнлэг зарчим, хэл соёлоо монголчуудаас бүү хэл дэлхий нийтээс харамласангүй. Минийх, биднийх хэмээн өмчилсөнгүй.

Бидний дэвжээ, миний тайз, япон боловсрол, бидний хэл, эрхэм мөн чанар минь сүйдлээ, ууслаа, алдарлаа гэсэнгүй. Япон дэг сургууль, япон соёл уламжлал, япон хэлбэр хийц, агуулга дэлхийгээр, таван тив, дөрвөн далайгаар түгэн дэлгэрэх тусам эзэн хаанаасаа эхлээд эгэл ард иргэн нь улам бүр бөхөлзөн найрсаж, дотночлон хүнсэж, хүндэтгэн мэхийж, айлсан тэврэлдэх юм. Энэ үндэстэн боловсрол, соёл ахуй, хүний зан төлөвийн нарийн нандин, үнэ цэн, ойлголтод “Япон” гэх шошго хадаад түүнийгээ “төгс төгөлдөр” гэх үнэлэмж рүү дөхүүлэх, нийцүүлэх цаашлаад дэлхийн 600 гаруй угсаатан, найман тэрбум хүний хэм хэмжээс болгох аястай болж байх шиг. Дэлхий нийтийн нүд, чих, анхаарал саяхны хэдэн өдөр Монгол Улс дээр тогтлоо. Учир шалтгаан нь мэдээж Японы 126 дахь эзэн хаан Нарүхито, гэргий Масако хатны манай улсад хийж байгаа төрийн анхны албан ёсны айлчлалтай холбоотой.
Цог жавхлант эзэн хаан, эрхэм дээд хатны Монголд айлчилж буй найм хоногийн хөтөлбөр санасныг бодоход цомхон юм. Тэд “Чингис хаан” музей, Цэвэр усны байгууламж, Япон цэргийн булш, Монгол “Коосэн” технологийн коллеж, Японы тусламжаар баригдсан Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургууль болон их сургуулийн эмнэлэгт зочлоод, Үндэсний их баяр наадам үзнэ. Японы Эзэн хаан, хатан хоёр манайд айлчлах энэхэн өдрүүддээ өөрийн ах, дүү, найз нөхөд, элэг зүрхний садан төрөлдөө ирсэн мэт өөриймсөж буй нь тэдний харц, нүд, инээмсэглэл, биеийн хэлмэж, фото зураг дахь төрх байдлаас илхэн харагдах юм. Арга ч үгүй юм уу даа. Эрхэм зочдыг угтах ёслолд Монголын төр, засгийн төлөөлөгчид болон Японы Эзэн Хааны одонгоор шагнуулсан монгол иргэд, Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж, 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал, 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж нар ханаран, эгнэн зогссон нь ах дүүгээ харах мэт байх нь дамжиггүй. Зүгээр л наадхан захын жишээ л дээ, Монгол Японы дунд эвийн гагнаас, энх тайвны цайз, илч төлөөлөгч мэт үйл хэрэг, үйлс бүтээмжээрээ танигдсан эрхэм хүмүүн, “Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Жанчивын Галбадрахыг харахад л Эрхэм Эзэн хаан, эрхэмсэг хатан хоёр хэрхэн баярлаж, үүсгэн байгуулсан сургуулиар нь зочлоод гарсныг дурдахгүй өнгөрвөл ёс алдах биз.

Япон улсын эзэн хааны “Мандах нар” одонт энэ эрхэм “Хөх монгол улаан монгол болов. Хуучин хүү шинэ хүү болов. Юутай завшаан, юутай баяр...” хэмээн бидний аманд цээжлэгдсэн их зохиолчийн өгүүллэг шиг өөрчлөлтийг авчирснаараа энэ цагт тод мөртэй сэхээтэн. Монголын залуусын суралцах, хөгжих, ирээдүйд хэн болохоо итгэлтэйгээр мөрөөдөхөд зүрх сэтгэлд нь мандсан нар, бадарч асах гал нь болсон замчлагч. Үүгээр ч зогсохгүй өмнөх зуундаа гацчихсан байсан монголын боловсролын салбарт шинэчлэл, өөрчлөлт хийсэн гавьяатан. Дэлхийн хүн төрөлхтний соёл, боловсрол, ёс суртахуун, улс орны хөгжлийн толь, шинжлэх ухаан технологи, инновацын хэм хэмжээс болж буй Япон загварыг монголд нутагшуулж, үрийг нь “тарьсан” ачтан. Жанчивын Галбадрах, Эзэн хаан Нарүхито нар бие биеэ хэзээнээсээ таньж мэддэг анд нөхрүүд. Хоёр улсын харилцаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүндтэй, шалгууртай, хатуу үнэлэмжтэй олгогддог “Мандах нар” одонг зүүсэн 25 монгол иргэний нэг нь Ж.Галбадрах юм. Эгэлхэн монгол эзэн хаан хоёр тэврэлдэн уулзаж, аминчлан ярилцах төрийн айлчлалын бас л нэгэн торгон агшин мөн ажээ.
| НАРАН УЛСЫН ХААНЫ НАЙМАН ӨДРИЙН АЙЛЧЛАЛЫГ ТОЛЬДОХУЙД |
|
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
“Тусгаар тогтнол” Бошиг сахигч кинонд Чин ван Ханддоржийн дүрийг Г.Эрдэнэбилэг, Сайн ноён хан Намнансүрэнгийн дүрийг найруулагч Б.Тамир бүтээжээ
2026-02-23 17:31:24
Жүжигчин Т.Нямдоржид төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-02-23 16:48:19
ЦЕГ: Зөрчлийн шинжтэй 86571 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ
2026-02-23 13:19:54
"Бүргэдийн баяр-2026" арга хэмжээг өргөжүүлэн анх удаа "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" болгон зохион байгуулна
2026-02-23 13:17:51
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулна
2026-02-23 12:45:01
“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилжээ
2026-02-23 12:42:36
“Чингис хаан” музейд дэлхийн хамгийн том дээл дэлгэгдлээ
2026-02-23 12:08:50
Цагаан сарын амралтын өдрүүдэд хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1123 дуудлага иржээ
2026-02-23 12:02:17
Халхгол сумын Засаг дарга Э.Бямбажаргал: Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэний цогцсыг олж, осгосон аав, хүүг эмнэлэгт хүргэсэн
2026-02-23 11:54:48
Манай тамирчид Япон, Солонгосын марафонд амжилттай оролцжээ
2026-02-23 11:30:49
Б.ХЭРЛЭН: УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АСУУДЛЫГ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООГООР ХЭЛЭЛЦЭНЭ БАЙХ
2026-02-23 11:28:44
Герман дахь монгол хүүхдийн үндэсний бөхийн барилдаан болжээ
2026-02-23 10:58:06
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРА АРХИНУУДАА АЛДАХААС ӨМНӨ Ц.НЯМДОРЖ, Л.ГҮНДАЛАЙ НАР МӨНГӨН АЯГА, ҮНЭТ ЭДЛЭЛЭЭ АЛДАЖ БАЙЛАА
2026-02-23 10:15:40
"Үгүйлэгдсэн хайр" жүжгийг дахин тоглоно
2026-02-23 10:11:03
1072 хувьцааны ногдол ашиг болох 63 мянган төгрөгийг ирэх дөрөвдүгээр сард багтаан иргэдэд олгохоор болжээ
2026-02-23 10:09:49
2026-02-23 10:08:57
Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгаалжээ
2026-02-23 10:02:55
ЦАГ АГААР: Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2026-02-23 09:57:56
Б.Баттүшиг АНУ-ын олимпын аварга хоккей багийн шагналыг гардуулав
2026-02-23 09:51:33
ЧИНГИС ХААНЫГ АРАВ ГАРУЙ ЖИЛ СУДАЛСАН, ДАНДАР БААТРЫН ХУУРАЙ ДҮҮ Р.РАВДАНДОРЖИЙНХ
2026-02-23 09:05:00
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХӨВСГӨЛӨӨС АВЧИРСАН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ МЭРГЭЖИЛТЭН Ш.ЭНХТУУЛЫН НӨХӨР АВТО ЗАМЫН ТЕНДЕРҮҮДИЙГ ХУУ ХАМЖ БАЙНА
2026-02-23 09:00:00
УЛСЫН ХАРЦАГА Б.ЗОРИГТБААТАРЫН ААВ Б.БАТСҮХ: ХҮҮГЭЭ ЗОРИМОГ, ХУРДТАЙ, ТЭСЭРЧ БАРИЛДАЖ БАЙГААГ НЬ ХАРАХ САЙХАН БАЙДАГ
2026-02-23 09:00:00
ВЬЕТНАМААС ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА НУТАГТАА “ГҮЙЖ” ИРСЭН ХУЛГАР ХҮРЭН АЗАРГАНЫ ГАЙХАМШИГТ ТҮҮХ
2026-02-23 08:08:09
“МИЛАН-КОРТИНА-2026” өвлийн олимпын хаалт боллоо
2026-02-23 07:10:00
Ахмад боксчид цугларч сар шинийн золголт хийлээ
2026-02-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |