Тэрбээр “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хонож байна. Тиймээс сайд нарт өгөгдсөн албан даалгаврын биелэлтийг тус бүрээр дүгнэж ярилцлаа. Уламжлал ёсоор өнгөрсөн хугацааны эдийн засгийн биелэлтийг үзлээ. Мөн нийслэлийн агаарын бохирдлын талаар шинээр байгуулагдсан үндэсний хороотой шуурхай үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт таван хувьтай, валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар оны эцсээр таван тэрбум ам.долларт хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Монгол Улсын төсөв 1.3 их наядын төгрөгийн ашигтай гарсан. Тиймээс хөгжлийн сан руу 50 хувь нь орох боломж үүссэн. Экспортын орлого 15.7 тэрбумд хүрсэн, үүнээс нүүрсний экспорт 81.8 сая тонн буюу түүхэн дээр амжилтад хүрсэн. Хамгийн дээд хэмжээгээрээ тээвэрлэсэн гэсэн үг. Баялагийн сан мөнгөжиж байгаа учраас олон улсад баялгийн сангийнхаа менежментийг гаргах шаардлагатай. Өөдлөн дэвжих бэлгэдлээ бодож их хааныхаа нэрээр нэрлэх нь зөв гэж үзсэн. Олон улсад үндэсний баялгийн сан маань Чингис бонд гэх нэрээр танигдана. Үндэсний сан буюу ирээдүйн өв санд дөрвөн их наяд төгрөг хуримтлагдсан. Ирээдүйн өв сангийн дөрвөн их наяд төгрөгийг арвижуулах байдлаар захиран зарцуулах эрх нээгдсэн. Иргэдийн хуримтлалд 495 тэрбум төгрөг нэрийн хадгаламжид бүртгэгдлээ. Иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж үүссэн гэсэн үг. Энэ хадгаламжийн мөнгийг бэлнээр зарцуулагдахгүй эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад зарцуулах боломжтой" гэв.
| Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Иргэн бүр 135 мянган төгрөгийн хадгаламж үүссэн. Үүнийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад зарцуулах боломжтой |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |