Австралийн нийслэл Канберрагийн Засгийн газар хотынхоо иргэдийн санал хүсэлтэд түшиглэн Сиднейн олимпийн зиндаанд хүрч тус улсын түүхэнд тэмдэглэгдэж үлдэхүйц “Зуун зүйлийн мод, зуун янзын цэцэрлэгт хүрээлэн” төслийг 2005 оноос эхлэн хэрэгжүүлж, 2013 оны 2 дугаар сарын 1-нд албан ёсны нээлтийг хийжээ. 250 га талбайд манай бөмбөрцөг дэлхийн дөрвөн тивийн улс оронд ургадаг 104 төрөл зүйлийн ихэд ховордсон 44 мянган ширхэг модыг тарьж ургуулан арчлан хамгаалж байгаа бөгөөд уг төсөл өнөөдөр ч бүрэн дуусаагүй үргэлжилж байгаа аж. Өөрөөр хэлбэл цэнхэр нүдэн гаригийн хэмжээнд ихэд ховордож алга болохын ирмэгт тулж очсон 104 зүйлийн мод, бутыг унаган дүр төрхөөр нь хадгалан авч үлдэхэд чиглэсэн 104 төрлийн өөр өөр бие даасан цэцэрлэгт хүрээлэн агаад нийлж нэгдээд нэгэн том цогцолбор болж байгаа юм. Газар дэлхий дээрх цорын ганц цэцэрлэгт хүрээлэн гэж хэлж болно.
.jpg)
Австралийн нийгэм улс төрийн нэрт зүтгэлтнүүд, соёл урлаг, шинжлэх ухаан, биеийн тамир, спортын одуудаас эхлээд энэхүү хосгүй ховорхон төсөлд гар бие оролцохыг хүссэн иргэн бүрт боломж олгож, тэдний тарьсан мод, бут, цэцэгс энд ургаж төлжин сая сая жуулчдын нүдийг баясгаж, сэтгэлийг хөдөлгөх болжээ. Байгаль орчныг хамгаалах яам, Ойн газар, Австралийн их дээд сургуулиудаас эхлээд хүссэн хүн бүр эрвийх дэрвийхээрээ хүч хавсран оролцож гариг дэлхийд ганцханд тооцогдох гайхамшигт энэхүү цэцэрлэгт хүрээлэнг буй болгож чадсан байна.
Австрали улсад айлчилсан бусад улс орны төрийн тэргүүн нар эл цэцэрлэгт хүрээлэнг заавал ирж үзэж сонирхон, өөрийн тив, улсын хамгийн ховор нандин модыг хөрс шороонд нь суулгаж ургуулдаг сайхан уламжлал нэгэнт тогтжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ийн индэр дээрээс зарлан тунхаглаж Эх орондоо “Тэрбум мод тарих хөдөлгөөн” өрнүүлсэн өнөө цаг үед Австрали Улсын анд нөхдийн энэхүү туршлага монголчуудын хувьд ихээхэн чухал ач холбогдолтой юм.
Номын эхний бүлэгт Австралийн анд нөхдийн туршлагаас гадна “Манай үеийн малчин баатар” хэмээх гарчгийн дор Монгол Улсын хошой аварга малчны ажлын арга барил, туршлагын талаар мөн адил дэлгэрэнгүй өгүүлсэн нь уншигчдын сонирхлыг лавтайяа татах буй заа.
Хоёр дахь бүлэгт зохиолч Б.Номинчимэдийн “Галт шувуу” юун тухай өгүүлнэ вэ романы зарим дүрийн задлан шинжлэл, “Аяны шувууд”-аа аялан дуулж яваарай” номын болоод тэрчлэн Ч.Даваадашийн монгол хэл рүү хөрвүүлсэн И.Кантын “Цэвэр оюун ухааныг шүүн шинжлэхүй” гүн ухааны бүтээлийн орчуулгын тухай шүүмж судлал оржээ.
.jpg)
Доктор, профессор Т.Баасансүрэнгийн “Монголын үнэн” сонин-монголчуудын оюун санааны үнэт өв, монгол үндэстний өмч мөн” нэг сэдэвт зохиол, зохиогчийн өөрийнх нь тодотгон тэмдэглэснээр уйлж, дуулж, уурлаж бичсэн “Монголын сэтгүүл зүйд эргэлт авчрах залуус”, “Олны сэтгэл хөдөлгөсөн элдэв зүйлийн бодлогот бичиг” гэж юуг хэлнэ вэ зэрэг бусад шүүмж судлал ч мөн багтсан байна.
Өмнө нь доктор, профессор Т.Баасансүрэн “Тэргүүн туршлагыг хэвлэлээр сурталчлах асуудалд” /1984/, “Асуулга судалгаа юу харуулав” /1987/, “Эрэл, бодол, эргэцүүлэл” /1989/, “Сэтгүүлчийн уран чадварын тухай яриа” /1999/, “Сэтгүүлчийн уран чадварын асуудал: уламжлал ба шинэчлэл” /2002/, “Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” цувралын хүрээнд:
-“ХХ зууны эхэн үеийн монголын чөлөөт хэвлэл” / тэргүүн дэвтэр, I ба II хэсэгтэй, 2009/;
-“1921 оны ардын хувьсгал ба монголын хэвлэлийн хөгжил” /дэд дэвтэр, 2009/;
-“1990 оны ардчилсан хувьсгал ба Монгол дахь чөлөөт хэвлэлийн хөгжил, түүний цаашдын төлөв” /гутгаар дэвтэр, 2009/;
-“Монголын чөлөөт хэвлэлийн хөгжилд үндэсний сэтгүүлчдийн уран чадвар нөлөөлсөн нь” /дөтгөөр дэвтэр, 2009/;
-“XXI зууны эхэн үеийн монголын чөлөөт хэвлэл ба сэтгүүлчдийн уран чадварын зарим асуудал” /тавдугаар дэвтэр, 2010/;
-Монголд чөлөөт хэвлэл “устах” аюул нүүрлэж байна” /зургаадугаар дэвтэр, 2016 /;
-“Монголын чөлөөт хэвлэл ба сэтгүүл зүйн шүүмж судлал, тулгамдсан зарим асуудал” /долдугаар дэвтэр. 2020, I ба II хэсэгтэй/ ном хэвлүүлж уншигчдын хүртээл болгож байсан билээ.
Мөн “Монголын нууц товчоо”-нийтлэлийн дурсгалт бичиг мөн” /Монголын нууц товчоон дахь баримтын мөрөөр мөшгихүй” 2014/, “Ард Аюушийн хөдөлгөөнийг арай өөр өнцгөөс харах юм бол...” /2017/, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны талаарх зарим санал бодол, сонгуулийн үр дүн ба сургамж” /2018/, “Сономбалжирын Буяннэмэхийн уран бүтээл, бичлэгийн арга барил, сэтгэлгээний онцлогт хийсэн ажиглалт шинжилгээ” /2019/, “Сэтгүүл зүйн шүүмж судлал, телевизийн хөтөлбөрийн судалгаа” /2021/, “Нэгэн жарны сударласан сургамж” /утга зохиол, сэтгүүл зүй, орчуулгын бүтээлийн шүүмж судлал, 2022/, “Сэтгүүлчид эрин цаг үеийнхээ түүхийг бичдэг, үнэ цэн нь үүгээр тодорхойлогддог” /утга зохиол, сэтгүүл зүй, орчуулгын бүтээлийн шүүмж судлал, 2023/, “Монголын үнэн” сонин -монголчуудын оюун санааны үнэт өв, монгол үндэстний өмч мөн” /2024/ зэрэг эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, нийтдээ судалгааны дөч гаруй ном зохиол гаргажээ. Т.Баасансүрэн судлаачийн бүтээл туурвилын сан энэ удаад “Австралийн тухай тэмдэглэл” /2024/ хэмээх шинэ сонирхолтой бүтээлээр баяжжээ.
Манай сэтгүүл зүйн ахмад зүтгэлтэн, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Х.Цэвлээ, Сэтгүүл зүйн ухааны нэрт эрдэмтэн доктор, профессор М.Зулькафиль нарын эрхмүүд зохиогчийн шинэ бүтээлийг өндрөөр үнэлж өөрсдийн үнэлэлт дүгнэлтийг өгсөн байна.
МУСГЗ, зохиолч, сэтгүүлч Т.Баасансүрэн тэрчлэн өөрийн өгүүллэг, тууж, романыг 7 ботиор, уран нийтлэлийг 13 ботиор тус тус ботилж уншигчиддаа өргөн барьсан билээ.

| “АВСТРАЛИЙН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ” НОМ ГАРЛАА |
|
П.Наранбаяр сайд, гавьяат тамирчин А.Туултай уулзаж ярилцлаа
2026-02-26 07:10:00
ТЭРТЭЭ БАГАДАА БИЧСЭН "НАМАР" ШҮЛГЭЭС АРДЫН БАГШ ХҮРТЭЛХ Т.БААСАНСҮРЭН
2026-02-26 07:00:00
Э.ТОДГЭРЭЛ: “ТУСГААР ТОГТНОЛ” БОШИГ САХИГЧ КИНОНД ТОГЛОХДОО ДАХИН НЭГ УДАА ТҮҮХИЙН ХИЧЭЭЛД СУУСАН ЮМ ШИГ БОЛЛОО
2026-02-26 07:00:00
2026-02-26 07:00:00
2026-02-26 07:00:00
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ
2026-02-25 17:36:59
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |