Улсын дугаар олгохыг хязгаарлав даа. Зарим нь энэ шийдвэр шийтгэл мэт, заримд нь улс төржих сэдэв мэт, бүр заримд нь цор ганц шийдвэр байсан байж болно. Угтаа ямар ч л байсан түгжрэлийг бууруулах эхний зоригтой алхам байлаа. Шийдвэрийг тойрч ярихаас өмнө нэг баримтыг анхааръя. Улаанбаатар хотын хувьд 2014 оны бүртгэлтэй тээврийн хэрэгслийг хүн амын тоогоор харьцуулан үзвэл 1000 хүнд ногдох тээврийн хэрэгсэл 337 байжээ.
Харин 2022 онд энэ тоо 450 болж 30 гаруй хувиар өссөн байна.
Одоогоос яг 12 жилийн өмнө түгжрэл асуудал байсан учраас тухайн үеийн хотын удирдлагууд дугаар хязгаарлах шийдвэр гаргасан. Шийдвэрийг улдан эсэргүүцэх нэгэн байсан ч одоо бол хурдан хязгаарлаад өгөөч гэж гуйх хүртлээ нутагшиж, нэвтэрчээ. Хувь заяаны шоглоомоор тухайн үед АН-ынхан хотын захиргаанд байхад Ардын намынхан дугаарын хязгаарлалтыг шүүмжилж байлаа. Гэвч арав гаруй жилийн хугацаанд үүнээс өөр мэргэн санаа олоогүйгээр барахгүй хотын захиргаа одоо ч дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлсээр байна. Тухайн үед буду 2012 онд нийслэл хотод 308.1 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байсан гэх судалгаа бий. Дугаараар нь хөөж тоолоод хорьж цагдах энэ мэргэн санаа ямар уршиг дагуулсан гээч, автомашины тоог нэмж орхисон. Дугаараар хязгаарлах шийдвэр гаргасны дараа жилд нь бүртгэлтэй автомашины тоо 46% өсөж 385 мянгад хүрчээ. Үүнээс хойш жил бүр 10-50%-д тогтмол хэлбэлзэж эхэллээ. Одоо таныг энэ нийтлэлийг уншиж байх хооронд автомашин дахиад дөрөв, таваараа нэмэгдэж байгаа гээд бод.
Улаанбаатар хотын агаар орчны чанарт нөлөөлж буй нэг хүчин зүйл нь хуучин машин. Одоогоос гурван жилийн өмнө боловсруулсан судалгаагаар нийслэлийн автозамын хөдөлгөөнд оролцож буй авто машины дундаж нас нь 2008 он байна. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах “Парисын хэлэлцээр”-т нэгдэн орохдоо хуучин автомашиныг бодлогоор цөөлөх бодлого баримталсан. Тийм ч учраас улсын дугаар олгох таван шалгуурын нэг нь 10 жил дотор үйлдвэрлэгдсэн байх шаардлага байгаа юм. Бүр өмнөө нэг асуудал байгаа нь Улаабаатар хотын иргэн, бүртгэлтэй аж ахуйн нэгж л автомашин авна гэсэн санаа. Түгжрэлийг бууруулах хамгийн том хоёр алхам нь энэ. Дээрээс нь цахилгаан, он залуу бол татварын бодлогоор дэмжинэ гэж ч заасан бий. Хэрэв бид үнэхээр түгжрэлгүй шаардлага хангасан амар тайван хотод амьдармаар байгаа бол нийслэлийн удирдлагуудын тодорхой санал санаачилгыг дэмжих нь зүй. Яг одоо л бид зоригтой алхам хийхгүй бол түгжрэл бухимдалтай Улаанбаатар дөрвөн жилийн дараа ч, дөчин жилийн дараа ч хэвээр байх болно.
| ТҮГЖЭЭ ТАЙЛАХ ЗОРИГТОЙ ШИЙДЭЛ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |