-Таны хана, хашаан дээр зурсан зураг хүмүүсийн сэтгэлд хүрч, хотын үзэмжид өнгө нэмж байна. Өөрийнхөө бүтээлээр хотод өнгө нэмж байгаа сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Хотынхоо өнгө үзэмжид хувь нэмрээ оруулж, багахан ч гэсэн үзэмж нэмж байгаадаа үргэлж баярладаг. Зураг зурснаар өөрийгөө хөгжүүлэхээс гадна орлоготой болно. Залууст эх орондоо ч хөдөлмөрлөөд сайхан амьдарч чадна гэдгийг үлгэрлэхийг хичээдэг дээ.
-Хэзээнээс гудамж, талбайд зураг зурж эхэлсэн бэ. Ямар төрлөөр дагнан зурж байна?
- Би хана, хашаа, хаалган дээр зураг зурдаг болоод таван жил болж байна. Нийтийн байранд амьдардаг байхдаа өнөөх байрныхаа гадна хашааны хаалган дээр хоёр хоточ нохой зурж энэ бүхэн эхэлсэн дээ. Ингээд үргэлжлүүлэн хүүхдийн тоглоомын талбай, хашаа, хаалган дээр зурах болсон. Сүүлд эко Улаанбаатар зургийг зурсан. Багаасаа л авдрын нүүрэн дээр шохойгоор зураг зураад сууж байдаг хүүхэд байсан гэсэн. Нимгэн дөрвөлжин шугамтай дэвтрийг дүүртэл нь морь зурчихаад, цоортол нь баллуурдаад дахиад зурна. Хээр талд ургасан тэр олон өнгийн цэцгийг яаж зурж, өнгийг нь яаж гаргахаа мэдэхгүй биширч зогсдог хүүхэд байлаа. Зурах дуртай байсан ч зураач болно гэж бодоогүй. Гэхдээ сургуульд байхдаа бүх л зургийн тэмцээнд орж, тэргүүн байрт шалгардаг байсан. Хичээлүүдэд жигд сайн байсан учраас багштайгаа ярилцаад хэл шинжлэлийн мэргэжлээр их сургуульд сурсан. Зураг зурж эхлэхдээ найзуудыгаа болон олны танил эрхмүүдийг зурж, өөрийгөө хөгжүүлдэг байлаа. Өдөрт заавал нэг зураг зурна. Тухайн өдөр юу болсон, хэр их ядарсан нь огт хамаагүй, заавал нэгийг зурна. Ингэж хичээж өөрийгөө сайн хөгжүүлсэн гэж боддог.
.jpg)
-Ингэж гудамжинд зурахад тодорхой газраас зөвшөөрөл авах шаардлага гардаг уу. Зөвшөөрөлгүйгээс болж зургийг нь арилгасан тохиолдол гарч байв уу?
-Одоогийн байдлаар захиалгаар зураг зурж байгаа учраас зөвшөөрөлгүй зураг зурсан тохиолдол байхгүй ээ. Харин цаг агаарын таагүй байдал, хэтэрхий өндөрт шат хүрэхгүй байх зэрэг асуудал тулгардаг.
-Гудамжинд зураг зураад зогсож байхад иргэд хэрхэн хүлээж авдаг вэ?
-Олон нийтийн талбай, зам дагуу зураг зурах хамгийн сайхан. Хүмүүс зурж дууссаных нь дараа биш зурж байгааг нь харж, мэдрэх дуртай юм билээ. Сэтгэлийн үгээ хэлнэ, хүүхдүүд ирж тоглоно, санал хуваалцана. Хүмүүс дэмжинэ, хэсэг нь шүүмжлэн, гадаа зураг зурах хамгийн зугаатай байдаг даа.
-Таны хувьд ханан дээр зураг зурахын сайхан нь юу вэ?
-Бүтээлээ бүрэн дууссаны дараа харах хамгийн сайхан. Яг зурж байх үед алдаатай, төсөөлснөөс өөр болоод байгаа юм шиг санагддаг. Гэхдээ хамгийн сүүлийн давхаргаа тавиад зургаа харах мөч, дараа нь хүмүүст “Энэ миний зураг” гэж танилцуулах хамгийн сайхан.
-Уран бүтээлчийн хувиар үзэсгэлэн гаргаж байв уу. Хэрэв гаргаагүй байгаа бол таны гаргах үзэсгэлэн ямар уур амьсгалтай байх бол?
-Өөрийгөө одоохондоо арай зураач гэж нэрлэх болоогүй байна. Одоохондоо зураг сонирхогч гэж боддог. Үзэсгэлэн гаргаж амжаагүй ээ, цахим сүлжээгээр дамжуулж зурсан зургаа түгээдэг. Ойрын хугацаанд нутгийнхаа байгалийн сайхныг бишрүүлсэн зураг зурж үзэсгэлэн гаргахыг хүсдэг дээ.
.jpg)
-Та олон нийтийн газар зурсан зургуудаараа юу илэрхийлэхийг хичээдэг вэ?
-Цагдаагийн ерөнхий газартай хамтарч хүүхдийн тусламжийн 108 дугаарын талаар зураг зурсан. Хүүхдийн хүчирхийллээс сэргийлэх аянд өөрийнхөө дуу хоолойг өргөсөн явдал байсан. Мөн “Эко Улаанбаатар” гэх нийгэмд өнгө нэмж түгжрээд зогсохдоо, хажуугаар нь алхахдаа түр саатаж харах сайхан сэдэвтэй ирээдүйг өнгөлгөөр бэлгэдсэн зураг зурсан. Олон газартай хамтран ажиллаж, хүүхдийн тоглоомын талбайд тэдэнд зориулсан ертөнцийг бүтээсэн. Тэр бүр хүүхдийн орчинд бага ч гэсэн өнгө, дурсамж нэмнэ шүү дээ.
-Хүмүүс энэ салбарыг амархнаар хардаг байж магад, үүнээсээ болоод хөлсөн дээрээ тохирохгүй байх үе олон талаар нэг зураачийн ярьж байсныг саналаа л даа. Танд энэ төрлийн асуудал хэр тулгарч байна?
-Би ч анх эхэлж байхдаа тэгж боддог байсан. Гэхдээ зураг зурна гэдэг нарийн чимхлүүр ажил ихтэй, бүхнийг бодож тооцоолох хэрэгтэйг ойлгосон. Өөрөө зурж эхэлснийхээ дараа л үнэ цэнтэй, цаг шаардсан ажил гэдгийг нь ойлгож байна.
-Зурсан зураг бүр нь таны хөдөлмөр сэтгэл шингэсэн учраас үнэ цэнтэй байх. Тэр дундаас онцолж ярих бүтээл бий юү?
-Бүх зурагтаа сэтгэлээ шингээж зурдаг. Дөнгөж зурж эхэлж байхдаа учрыг нь олохгүй шантарсан ч ард нь гарсан бүтээлүүддээ их хайртай. Тэр зургийн цэг, зураас бүр нь дурсамж байдаг.
.jpg)

| И.ТҮВДЭНДОРЖ: ТОГЛООМЫН ТАЛБАЙД ЗУРАГ ЗУРЖ, ХҮҮХДҮҮДИЙН ДУРСАМЖ, ОРЧИНД ӨНГӨ НЭМЭХ ДУРТАЙ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |