Монголын анхны “Балдорж” шагналт редакц, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт “Оюунлаг ирээдүйн төлөө” уриатай Эргэлт.мн мэдээллийн сайтын дөрвөн жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг угтан бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сэтгүүлчдийнхээ эрэл хайгуул, авьяас, мэдрэмжийн үр дүнд бүтсэн бүтээлүүд болох ном, сэтгүүл, сонин зэргийг номын сангууд болон сэтгүүл зүйн чиглэлээр судалгаа хийдэг байгууллагууд, сэтгүүлч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиудад бэлэглэлээ.

.jpg)
Тодруулбал, Үндэсний номын сан, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Хүүхдийн төв номын сан болон Хэвлэлийн хүрээлэн, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Глоб интернэшнл төвд бүтээлүүдээ гардуулсан юм. Мөн сэтгүүлч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг МУИС, МУБИС, СУИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, “Отгонтэнгэр”, “Сити” их сургуулийн номын сан болон “Ид шидийн орон”-ы долоон салбарт ном, сэтгүүлүүдээ хүлээлгэн өглөө.
.jpg)
(1).jpg)
Мөн Эргэлт.мн мэдээллийн сайт хоёр жилийн ойгоо тохиолдуулан сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ шилдгийн шилдэг бүтээлүүдийг эмхэтгэн “ЭРГЭЛТИЙН НОМЫН САН” цуврал 10 ном бүтээж, уншигчдын хүртээл болгосон. Монголын сэтгүүл зүйн салбарт өмнө нь бие даасан чөлөөт редакц нийтлэл, ярилцлага, хөрөг, тэмдэглэл, сурвалжилга тэргүүтэй бичлэгийн бүхий л төрлөөр бичсэн бүтээлүүдийг цогцоор нь багтаасан 10 ном буюу 2600 гаруй хуудас бүхий баримт, гэрэл зураг хавсаргасан бүтээлийг нэг дор хэвлүүлж, олон нийтэд хүргэж байгаагүй. Тиймээс энэхүү “ЭРГЭЛТИЙН НОМЫН САН” цуврал нь нэг редакцаас “төрсөн” бүтээлүүдийн цуврал гэдгээрээ Монголын сэтгүүл зүйн салбарт анхдагч болсон юм.
Түүнчлэн бид өнгө
рсөн дөрвөн жилийн хугацаанд сэтгүүл зүйн бүтээлүүдийг баринтагласан “Эргэлт” сэтгүүлийн гурван дугаарыг эрхлэн гаргаж, уншигчдадаа өргөн бариад байна.Тун удахгүй дөрөв дэх дугаараа уншигчдадаа хүргэхээр бэлтгэж буй бөгөөд гурван жилийн ойгоор маань 40 нүүр бүхий “Эргэлт” сонин “мэндэлсэн” билээ.

Энэ ташрамд, өдөр бүр Эргэлт.мн мэдээллийн сайттай хамт байдаг уншигч, үзэгч та бүхэндээ баярлалаа.
.jpeg)
| ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ ДӨРВӨН ЖИЛИЙН ОЙГОО ТОХИОЛДУУЛАН НОМЫН САНГУУД, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД БҮТЭЭЛҮҮДЭЭ БЭЛЭГЛЭЛЭЭ |
|
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |