• Өнөөдөр 2025-04-23

ЦЕГ: Ангийн буутай явж байсан хоёр иргэнийг шалгаж байна

2024-09-03,   519

         Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр "Туушин" зочид буудлын гадна галт зэвсэг мэт хайрцагтай зүйл авч авсан гадаад улсын иргэн байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгахад гадаад улсын хоёр иргэн 2024 оны наймдугаар сард Монгол Улсад ан агнах зорилгоор ирж, хөдөө орон нутгаар яваад өнөөдөр байрлаж буй буудалдаа эргэн ирэх үед дуудлага мэдээлэл ирсэн даруйд шалгасан. Авч явж байсан гэх галт зэвсгийг шалгахад ангийн буу байсан бөгөөд тус үйлдлийг үргэлжлүүлэн шалгаж байна.
 

ЦЕГ: Ангийн буутай явж байсан хоёр иргэнийг шалгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188