• Өнөөдөр 2025-04-23

Богдхан уулан дахь булгийг хамгаалалтад авчээ

2024-09-03,   225

           Богдхан уулын дархан цаазат газрын Чулуутын аманд шинээр тоологдсон булгийг хашиж, хамгаалалтад авав. Энэ оны тавдугаар сард Усны газар, Туул голын сав газрын захиргаа болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран Туул голын ай сав дагуух усны ундарга, булаг шанд, горхийг тоолсон. Тооллогоор Богдхан ууланд шинээр 4-5 булаг, шанд шинээр бүртгэгдсэн бөгөөд хамгаалалтын захиргаанаас шинээр бүртгэгдсэн булаг шандыг хамгаалах ажлыг үе шаттай эхлүүлээд байна.Чулуутын аманд бүртгэгдсэн "Даяанчийн булаг”-аас усны дээж авч, шинжилж байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.

Богдхан уулан дахь булгийг хамгаалалтад авчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188