• Өнөөдөр 2025-04-23

ЗУРХАЙ: Үс засуулахад эрлэг лугаа учрах муу

2024-09-03,   259

Аргын тооллын: 2024 оны есдүгээр сарын 3-ны мягмар гараг
 
Наран ургах шингэх: 06:13-19:30
 
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрлэг лугаа учрах муу.
 
Барилдлага: Арвидахын барилдлагатай өдөр
 
Билгийн тооллын давхарласан 30, Ангараг гараг. Бага морь одтой, Намрын дунд харагчин тахиа сарын долоон улаан цагаан морь өдөр
 
Шүтэн барилдлага: Нэр өнгө
 
Суудал: Мод
 
        Өдрийн сайн цаг нь хулгана цаг: 23:40-01:40 цаг, үхэр цаг: 01:40-03:40 цаг, туулай цаг: 05:40-07:40 цаг, морь цаг: 11:40-13:40 цаг, бич цаг: 15:40-17:40 цаг, тахиа цаг: 17.40-19.40 цаг болой. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

ЗУРХАЙ: Үс засуулахад эрлэг лугаа учрах муу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188