Сүхбаатар дүүргийн зургадугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн багш О.Одончимэг захирлынхаа мөнгө идсэн баримтыг ил болгосныхоо төлөө ажлаасаа халагдсан гэх мэдээлэл бий. Энэ талаар тус сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байсан О.Одончимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр “Би Боловсролын салбарт 30 жил ажиллаж байна. Зургадугаар сургуульд ажиллаад 23 жил болж байгаа. Манай сургуульд 2022 оны гуравдугаар сараас Э.Түвшинсайхан захирал ажиллаж эхэлсэн. Гэтэл захирал маань удаа дараа сургуулийн спорт заалны төлбөрийг хувьдаа авдаг байсан. Түүний энэ хууль бус үйлдлийг холбогдох газруудад мэдэгдэж байсан. Э.Түвшинсайхан манай сургуулийн захирал болсноосоо хойш 31 сая төгрөг хувьдаа авсан байгаа юм. Түүнд ёс зүйн хариуцлага тооцож, өнгөрсөн наймдугаар сард дөрвөн сая төгрөгөөр торгож байсан. Түүнээс гадна удаа дараа сахилгын шийтгэл ногдуулж байсан ч алдаагаа засдаггүй. Тэгээд өнгөрсөн тав дахь өдөр багш нарын хурал зарлаж, "О.Одончимэгтэй ажиллах уу, Э.Түвшинсайхантай ажиллах уу" гэх санал хураалт явуулж, багш нараар намайг халуулсан. 30 жил боловсролын байгууллагад ажиллачихаад шүгэл үлээснийхээ төлөө хэлмэгдчихлээ. Э.Түвшинсайхан захирлыг АТГ-аас шалгаж байгаа” гэв.
| ЗУРГАДУГААР СУРГУУЛИЙН БАГШ О.ОДОНЧИМЭГ: ЗАХИРЛЫНХАА 31 САЯ ТӨГРӨГ ХУВЬДАА ЗАВШСАН ХЭРГИЙГ ИЛЧЛЭЭД, АЖИЛГҮЙ ХОЦОРЛОО |
|
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |