Хойд аавуудад сэтгэл зүйн олон асуудал тулгардаг гэдгийг сэтгэл зүйчид онцолдог. Сүүлийн үед хойд аавын хүчирхийллээс болж хүүхдүүд асрамжийн төвд очих, бэртэж, гэмтэх, амиа алдах тохиолдол элбэг болжээ. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх зорилгоорс сэтгэл зүйч Я.Батхүүтэй ярилцлаа.
-Хойд аавууд санаатайгаар хүүхдээ, эхнэрээ зодож, өөрсдийгөө ялд унагадаггүй байх. Мэргэжлийн сэтгэл зүйчийн хувьд хэрхэн тайлбарлах вэ?
-Тийм л дээ. Ер нь санаатайгаар эхнэр, хүүхдээ хүчирхийлж өөрсдөө ял эдлэх сонирхол хэнд ч байхгүй нь ойлгомжтой. Харин үүнд дараах шалтгаанууд нөлөөлдөг.
- Тухайн хүчирхийлэгч үйлдэгч этгээд нь бага насандаа хүчирхийллийн золиос болж байсан ба сэтгэл зүйн эмгэгтэй байж болно.
- Аливаа харилцааны зөрчлөө шийдвэрлэж чадах сэтгэл зүйн боловсролгүй байх.
- Архины хамааралтайгаас шалтгаалан хүчирхийлэл үйлдэх олдмол зуршил, зан үйлийн эмгэгтэй
- Хууль эрх зүйн мэдлэг дутмагаас өөрийнхөө үйлдлийн буруутайг ойлгохгүй байх. Ял шийтгэлийг нь мэдэхгүй байх.
- "Би" төв буюу нарцисист эмгэгтэй.
- Суурь хүмүүжил муутайгаас буруу төлөвшилтэй болсон байх.
- Мэргэжлийн шаталт буюу халшрах хам шинж. Энэ нь сэтгэл хөдлөлөө удирдаж чадахгүйгээс үүдсэн сөрөг зан үйл.
- Невротик түгшүүр өндөртэй, сэтгэл гутралтай мөн стрессийн түвшин нь депресст орсон.
- Хойд аавууд хүүхэдтэйгээ болон эхнэртэйгээ эерэг харилцааг хэрхэн бий болгох ёстой вэ. Тэдний амьдралын өмнөх асуудлууд нь хэр нөлөөлдөг вэ. Урдны гэр бүл салалтын шарх нь бүрэн аниагүй тохиолдолд далд ухамсрын түвшинд үлдсэн хорсол, гомдлыг өөр бусад хамааралгүй хүмүүст гаргах тохиолдол байдаг. Хойд эцэг, хүүхэд хоёрын харилцааг хэрхэн бий болгох вэ?
1. Харилцаа холбоо тогтооход маш их цаг зарцуул. Энэ бол хамгийн чухал эхлэлийн цэг юм. Ихэнхдээ гэр бүлийн шинэ гишүүн бүх зүйлийг нэн даруй өөрчлөх, дутагдлыг арилгахыг хүсдэг. Гэхдээ хүүхэд аль хэдийн өөрийн төрсөн аавтай гэдгийг мартаж болохгүй. Тэр хүн өөрийн хүүхдийнхээ хүмүүжилд яг яаж оролцож, хүү, охинтойгоо хэр зэрэг харьцаж байгаа нь энд хамаагүй. Танихгүй хүн гэнэт ирчихээд хайртай, ойр дотны, болзолгүй хайртай хүний оронд тийм амархан орж чадахгүй. Тиймээс хойд эцэг нь эхний ээлжинд хүүхдэд хүмүүжил, боловсрол олгох зорилтыг өөртөө тавих шаардлагагүй юм. Гол ажил бол бие биедээ хүндэтгэлтэй хандах хандлагыг бий болгох явдал. Харилцах боломжтой бол бие биедээ асуулт тавьж, асуудлаа ярилцаж, хамтдаа цагийг өнгөрөө. Энэ хугацаанд та хүүхдийн хүмүүжил, боловсрол, шийтгэлийн асуудалд хөндлөнгөөс оролцож болохгүй. Зөвхөн нөхөрлөлийг бий болгоход анхаарлаа хандуулаарай. Ингэж байж итгэлцэл бий болно. Энэ нь хоёр долоо хоног, хэдэн сар биш, харин дор хаяж нэг жил шаардагдах болно. Зарим тохиолдолд энэ нь илүү урт байж болно. Зөвхөн дараа нь суурь нь бэлэн болсны дараа та шатлалыг бий болгож, боловсролын чиг үүргийг гүйцэтгэж, нухацтай яриа өрнүүлж болно.
2. Хүүхдийн нүдэн дээр төрсөн аав, хойд эцэг хоёрыг өрсөлдөгч болгож болохгүй Энэ хоёр хүнийг харьцуулж болохгүй. Нэгийг нь нөгөөд нь ялагдуулах ёсгүй. Эсвэл хойд эцэг нь төрсөн эцгээс нь дээр гэдгийг нотлох гэх зэрэг. Хүүхэд одоо хоёр аавтай гэдгээ мэдэх ёстой. Үзэл баримтлалыг нь орлуулах биш, байгаагаар нь ярих хэрэгтэй. Тэр аав бол амьдрал бэлэглэсэн хүн, түүнийг хэн ч үгүйсгэхгүй. Ээж, аав хоёр нь эхнэр нөхөр байхаа больсон ч хүүхдийн эцэг эх байхаа болиогүй. Хүүхдийг уламжлалт дадал зуршлаас нь салгаж болохгүй. Ээж та зурагт, видео үзүүлэх, дурсамжаа хуваалцах хэрэгтэй. Гэхдээ яг тэр үедээ одоо өөр хүн гэр бүлд ирсэн гэж хэлэх нь зүйтэй. Энэ бол шинэ аавын хувьд өрсөлдөөн биш, тэр бас хүүхдэд хайр, халамж, хувь заяанд нь оролцоход бэлэн байгааг ойлгуулах хэрэгтэй. "Олон хүмүүс чамайг хүрээлж, хайрлаж байгаа нь үнэхээр гайхалтай!" Энэ бол хүүхдэдээ хэлэх хамгийн гол түлхүүр үг.
3. Хүүхдээс хойд эцгийн төлөөх агшин зуурын хайрыг бүү шаард Та ямар ч хүнээс сэтгэл хөдлөл, тэр ч байтугай хайрыг шаардаж чадахгүй. Бид товчлууртай "био робот" биш бөгөөд захиалгаар асдаггүй. Ийм нөхцөлд атаархал, уур хилэн, цочромтгой байдал зэрэг аливаа сэтгэл хөдлөл нь хэвийн үзэгдэл юм. Хүүхдээс гарч буй сөрөг зүйлд огцом хариу үйлдэл үзүүлэх шаардлагагүй бөгөөд түүнийгээ илэрхийлэхийг хориглоно. Та уурлаж, бухимдаж болно, гол зүйл бол энэ нь доромжлол, хүчирхийлэл болж хувирахгүй байх явдал юм. Энэ нь таныг залхааж байгаа ч бид одоо нэг гэр бүл, хамт амьдардаг гэдгээ байнга тархиндаа байлгаарай. “Тийм ээ, би чамайг уурлаж
“Тийм ээ, би чамайг уурлаж байгааг ойлгож байна. Чиний сэтгэл өвдөж байна, аавыгаа санаж байна. Би чамайг буруутгахгүй, ойлгож байна" гээрэй. Эрт орой хэзээ нэгэн цагт тэвчээр, хүндэтгэл, халамжийн эдгээр ургаж буй соёолжнууд хайр болон хувирна. Үүнд цаг хугацаа хэрэгтэй.
4. Гэр бүлийн уламжлал, зан үйлийг бий болгох Бүхэл бүтэн гэр бүл оролцдог нийтлэг үйл ажиллагаатай байх ёстой. Хүн бүр хөгжилтэй байх, хүн бүр оролцож байх нь чухал. Энэ нь юу ч байж болно. оройн хоол, янз бүрийн тоглоом, кино үзэх, ярилцаж хэлэлцэх, амралтын өдрүүдэд музей, кафе, зугаалгаар явах аялал гэх мэт. Хамгийн гол нь тэр нь долоо хоног бүр тогтмол байх ёстой. Өдөр бүр байвал бүр ч дээр. Тэгвээс гэр бүлийн бүх гишүүдийн хооронд хүчтэй холбоо аажмаар бий болдог.
5. Тусдаа цагийг өнгөрөө. Гэр бүлийн гишүүн бүртэй бие даан харилцах цагийг хуваарилах шаардлагатай. Энэ нь өмнөх дадал зуршилтай нь зөрчилддөггүй, хэт туйлшралгүйгээр тэнцвэрийг хадгалах нь чухал. Ээж нь хүүхэдгүйгээр шинэ ханьтайгаа ганцаараа цагийг өнгөрөөх хэрэгтэй, гэхдээ түүний нүдэн дээр нь хэтэрхий шинэ романтик амьдралд орох хэрэггүй. Хүүхэд ээжийгээ харамлана. Хүүхэд ганцаараа чөлөөт цагаа өнгөрөөх ёстой. Ярилцах, хэлэх, дэмжих, хуваалцах зүйл байвал зөвшөөрөл хүсээрэй. Өөрсдийнхөө болон дагавар хүүхдүүдийнхээ хувийн орон зайд нь маш нухацтай хандах хэрэгтэй. Эсвэл зүгээр л хүүхэдтэйгээ хамтдаа зугаалдаг байх. Та үүнийг долоо хоногт ядаж нэг удаа тогтмол хийх хэрэгтэй бөгөөд ингэснээр хүүхэд ээж нь түүний мэдэлд байх мөч ирнэ гэдгийг мэддэг. Хүүхдийг хойд эцэгтэй нь ганцааранг нь үлдээдэг уламжлалыг бага багаар нэвтрүүлбэл үнэхээр сайн. Хичээл, лего, хөл бөмбөг, оньсого зэрэг ямар нэг зүйлд нь тусалдаг эсвэл түүнтэй хамт ямар нэг зүйл хийдэг болоорой. Гэхдээ зөвлөгөө өгөх хэлбэрээр биш, харин нөхөрсөг зугаа цэнгэлийн хэлбэрээр. Тэнцвэртэй харилцаанд хүрсэн үед нэг талаас ганцаарчилсан уулзалт, нөгөө талаас хамтарсан уулзалтууд хийгдэж, бид бие биедээ хандах харилцаа аажмаар хөгжиж эхэлдэг. Хүүхдүүд болон хойд эцгийн хоорондын харилцааг бий болгох нь цаг хугацаа шаарддаг үйл явц гэдгийг санаарай. Ямар ч сэтгэл хөдлөл байж болно. Хүүхэд бүү хэл, насанд хүрсэн томчуудад тэр дундаа өсвөр насныхан бол өөрийн амьдралдаа шинэ хүн оруулах нь ямар ч хүнд хэцүү байдаг. Энэ нь нөөц бололцоо, дэмжлэг, цаг хугацаа шаарддаг. Хүн бүр аз жаргал, хайр, хүндэтгэл, халамж бүхий шинэ хүчирхэг гэр бүлийг бий болгохыг хүсч байвал энэ замаар алгуурхан явах нь маш чухал юм.
-Хойд аавын сэтгэл зүйд хамгийн их юу нөлөөлдөг вэ. Тэд сэтгэл зүйн хямралд орсон үедээ ихэвчлэн ямар үйлдэл гаргадаг вэ. Бодит жишээ, судалгаа дурдвал?
-Хойд аавуудын сэтгэл зүйд муугаар нөлөөлдөг нэг хүчин зүйл бол эхнэр нь өөрийнхөө хүүхдийг хойд ааваас нь хэтэрхий эмзэг байдлаар харж, хамгаалж, өмгөөлөх явдал байдаг. Үүнээс болж шинэ аавууд "арай ядан" дотносох гэж буй хүүхдэдээ уурлаж уцаарлах эсвэл огт үг хэлэхээ больж дуугаа хураадаг. Энэ нь тухайн гэр бүлийн ээнэгшилд сөргөөр нөлөөлнө. - Хойд аавын сэтгэл зүй өөрчлөгдснөөр гэр бүлд болон нийгэмд сөргөөр нөлөөлсөн ямар жишээ байдаг вэ. Тэдний сэтгэл зүйн онцлогийг бусдынхтай харьцуулж, тайлбарлаж өгнө үү? Амьдралаа шинээр зохиох гэсэн хойд аавын сэтгэл зүй сөргөөр өөрчлөгдсөнөөс болж нийгэмд жигшүүртэй олон хэрэг, зөрчлүүд гарч байна. Үүнээс улбаалан хойд аавуудын нэр хүнд шавартай хутгалдан, нийгмийг айдас түгшүүрт автуулж, хүүхдүүдэд сөрөг ойлголт өгөх боллоо. Гэтэл бүгдээрээ тийм биш нь ойлгомжтой. Драм эсвэл телевизийн кинонуудад төрсөн биш эцэг эхийг “хорон муу санаатан”- аар дүрсэлдэг. Ерөнхийдөө л нэр муутай байх нь элбэг. Азаар гэхээс илүү өөрийн ухаалаг, ухамсартай, өгөөмөр тэнэгэр уужим сэтгэлээрээ, хөдөлмөрөөрөө үүнийг эсрэгээр нь буюу бодит амьдрал дээр сайн талаар батлан харуулдаг хойд аавуудын жишээ зөндөө. Над дээр ирж байгаа үйлчлүүлэгч нарын нэлээдгүй хувь нь хойд эцэг эхээ төрсөн аав, ээжээсээ илүүд үзэх нь байдаг. Тиймээс биологийн эцэг, эх буюу төрүүлснээс нь илүү зөв сайхан өсгөж, хүмүүжүүлсэн, аз жаргал, амар тайван, амжилт дэвшилд хүргэсэн хойд аав, ээжүүдийгээ хайрлан хүндэлдэг, бишрэн шүтдэг хүүхдүүд цөөнгүй байна. Хүүхэд өөртөө хэн сайн хандана түүндээ хайртай байх нь зүй тогтол билээ. Дагавар хүүхдийг хүмүүжүүлэхэд маш олон хүндрэлтэй тулгарна, гэхдээ онцгой сайхан харилцаа тогтоохын тулд заавал цусан холбоотой байх албагүй ээ. Хайртай хүнийхээ хүүхдийг өөрийн хүүхэд шиг хүлээн авбал хүүхдүүд хариуд нь тэднийг өөрийн төрсөн эцэг, эх шигээ хайрлаж чаддаг. - Тэдний амьдралын төлөөх тэмцэл нь эргээд хүчирхийлэл болдог ч байж мэдэх юм шиг. Тэдний сэтгэлийн гүн дэх асуудлыг нээхийг тулд яах ёстой вэ? Хүүхдүүд мэдээжийн хэрэг хуучин гэр бүлийн байгууламж, зохицуулалтыг санаж байх болно. Мөн хуучин болон шинэ аавуудыг хооронд нь харьцуулж үзэх нь зайлшгүй. Хэрвээ санаанд нь нийцэхгүй бол эсэргүүцэл үзүүлж, хэв маяг, хэлбэр дүрс, үг үйлдлээрээ илэрхийлнэ. Энэ нь амьдралаа шинээр эхлүүлэх гэж буй шинэ аавд тийм ч тааламжтай санагдахгүй нь лавтай. Гэр бүлийн шинэ гишүүнд шилжих шилжилтийг хийхэд тэдэнд хүндрэлтэй байдаг.
Гэр бүлийн шинэ гишүүнд шилжих шилжилтийг хийхэд тэдэнд хүндрэлтэй байдаг. Гэр бүл нь салсан бүлгийн 3-7 насны хүүхдүүд хамгийн хамгаалалтгүй байдаг бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар хамгийн эмзэг сэтгэл зүйтэй байдаг. Ийм хүүхдүүдтэй ойлголцох арга зүйгээ мэдэхгүйгээс болж ихээхэн хүндрэл, бэрхшээл үүснэ. Үүнээс улбаалан хүчирхийллийн үйлдэл хийх хандлагатай. Учир нь эр хүний хэл ярианы төвийн хөгжил сул, зан авирын түрэмгийллийн сэтгэхүйтэй байдаг нь нөлөөлдөг. Уучлах дургүйн дээр, асуудлыг хурдан шийддэг сэтгэл зүйгээрээ алдаа гаргачихдаг талтай. Зөв санаад, буруу үйлдэл хийсэн байж болзошгүй гэсэн үг.
-Сэтгэл санааны хямралд орж, архины хамааралтай болсон эрчүүд хүчирхийлэлд өртдөг үү?
-Ер нь эрэгтэй хүн өөрийнхөө асуудлыг бусдад ярьдаггүй, бусдаас тусламж авдаггүй учраас сэтгэл санааны хямралд орох нь олонтоо тохиолддог. Энэ сэтгэл санааны хямралаа даван гарахын тулд архины хамааралтай болох нь түгээмэл. Учир нь юу вэ гэвэл эрэгтэй хүн архи уусан тохиолдолд хөөрлийн байдалд орж, хэл ярианы төв нь идэвхждэг. Ингээд архи ууж асуудлаа бусдад ярих эсвэл түр зуур асуудлаасаа зугатаж мартагнадаг. Үүнээс шалтгаалан хүчирхийлэл үйлдэх буюу хүчирхийлэлд өөрөө өртөх магадлалтай.
-Ер нь монгол эрчүүдийн сэтгэл зүйн асуудал зүйлийн үед хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ. Гол асуудал нь юу байдаг бол?
-Монгол эрчүүдийн сэтгэл зүйн хамгийн том асуудал бол манай уламжлалт хэвшмэл ойлголтоос үүдсэн эрэгтэй хүн өөрийн дур сонирхол, хүсэл зоригоо илэрхийлэхгүй байх, аливаа асуудлаа гадагшлуулахгүй байх, авсан мэдрэмжээ дарагдуулах, хэл яриагаараа ойлголцох чадвар дутуу байх явдал байна. Энэ хоцрогдсон ойлголтоос даруй салах хэрэгтэй юм. Гэхдээ сүүлийн үед Монгол эрчүүд маань өөрийнхөө сэтгэл зүйн боловсролд анхаарч сэтгэл зүйн шинжлэх ухааны эх сурвалжийг судлан өөрийгөө хөгжүүлж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Мөн мэргэжлийн сэтгэл зүйчид хандах нь боловсролтой хүний хэвийн эрүүл зөв үзэгдэл гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн байгаа нь талархууштай.
- Та хойд аавуудад хандаж юу зөвлөх вэ?
-Хүмүүс хорвоог ганцаараа туулахгүйн тулд дахин гэрлэцгээж, нэгэнт өнгөрсөн алдаагаа орхиж албан ёсоор хойд эцэг, эх болцгооно. Энэ буруу биш ээ. Энэ "хойд" гэсэн нэр томьёо огт таалагддаггүй хүмүүс ч бий. Жинхэнэ эцэг, эх шиг нь болж чадаагүй хүнд л энэ шошгыг хүчээр зүүлгэмээр. Хүн өөрийгөө хойд эцэг, эх болно чинээ бодож байгаагүй нь ойлгомжтой. Гэхдээ хүний амьдрал санаснаар болохгүй тул ийм амьдрал сонгох нь байх л зүйл. Тэд энэ явцад маш олон зүйлд суралцсан төдийгүй дагавар хүүхдүүдээ өөрийн хүүхдүүдээс өөрцгүй хайрлаж халамжилж чадаж байна. Тэд өөрийнхөө амьдралыг дагавар хүүхэдгүйгээр төсөөлж чадахаа больжээ. Дагавар хүүхдээ үнэхээр их хүндэлдэг. Ямар сайндаа л тэдний ханьдаа гэрлэх санал тавихаас өмнө хүүхдүүдээс зөвшөөрөл авсан нь түүнийг ямар мундаг эцэг, эх болж чадсаныг баталж байна. Тэднийг хэрхэн өсөж том болж байгааг харахад тэдэнд их сайхан санагддаг гэдэг. Тэд өөрийнхөө үүрэг хариуцлагыг сайн ухаарч хүүхдүүдийн хүмүүжилд идэвхтэй оролцдог байсан байна. Харилцааны үндэс суурийг зөв тавьж хүүхдийнхээ хувьд бас нэгэн шинэ аав, ээж нь болж чаджээ. “Хайрын гурвалжин" хүүхдүүдийг хайр халамжтай орчинд өсгөхийн тулд бие биенээ ойлголцож явжээ. Өөрийнхөө ард найдвартай ар тал байгааг мэдэрч байна. Өөрийгөө хайр татсан хүүгийнхээ хойд эцэг болсноороо бахархаж байна. Хүүхдээ бүхий л талаар дэмжиж тусалдаг. Хүүхэд нь ч хойд эцгээ хайрлаж хүндэлж явдаг төдийгүй ээж болон хойд эцгийн харилцааг бүхий л талаар нь хүлээн зөвшөөрдөг ажээ. Ийм сайхан аав өөрсдийнх нь хойд аав болсонд огт харамсдаггүй, өөрсдийнх нь аавыг ч аз жаргалтай болгож чадсан гэж нэг удаа хэлж байсан. Дагавар хүүхдээрээ ихэд бахархана. Түүнийхээ амжилт болгонд баярлах тэрээр хүүхдээ “гэрэлтэх үр минь” гэж нэрлэдгийг ч сонсож байлаа.
-Хойд эцэг, эх болон дагавар хүүхдүүдийн харилцаанд юу хамгийн хүнд гэж та бодож байна вэ? Дагавар хүүхдүүддээ төрсөн эцэг, эх шиг нь болсон хүмүүсийг та мэдэх үү?
-Хүүхдэдээ хайртай гэдэг үгийг хэлж заншаарай. Таны хүүхэд өөртөө итгэлтэй, өөрийгөө бусдаас дор үнэлэхгүй байх боломжийг та энэ үгээр дамжуулан хүүхэддээ өвлүүлдэг. Та хэрвээ энэхүү зөвлөгөөг шалтаг гаргалгүй хэрэгжүүлж чадвал таны хүүхэд өөрийгөө хайрлагдсан, хүлээн зөвшөөрөгдсөн, үнэ цэнэтэй гэсэн тэр мэдрэмж, ойлголтыг бүрэн дүүрэн авч, аав ээжийнхээ ачаар сэтгэл зүйн хувьд хүчирхэг нэгэн хүн болж өсөх болно.
СЭТГЭЛ ЗҮЙЧ Я.БАТХҮҮ: СЭТГЭЛ ЗҮЙН ЭМГЭГТЭЙ, ӨШӨӨ ХОРСОЛ НЬ АРИЛААГҮЙ ХҮМҮҮС ХОЙД ЭЦЭГ БОЛОХООРОО ЭХНЭР, ХҮҮХДЭЭ ЗОДОЖ, ХҮЧИРХИЙЛЭГЧ БОЛДОГ |
|
2025-05-18 16:43:03
2025-05-18 16:09:34
2025-05-18 11:43:13
2025-05-18 11:12:40
2025-05-18 10:31:03
2025-05-18 09:49:58
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |