Манай улсад сүүлийн үед газар хөдлөлтийн чичиргээ нэмэгдэх болсон. Иймд газар хөдлөлтийн талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Оюун-Эрдэнээс тодрууллаа.
-Манай улсад сүүлийн жилд хэчнээн газар хөдлөлт бүртгэгдсэн бэ?
-Энэ сарын эхний хоёр сарын байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн газар хөдлөлтийн хувьд хил орчим, хилээс 200 градус дотор хэсэгт болсон нийт 8119 газар хөдлөлт бүртгэгдсэн. Харин Монголын газар нутагт 5419 газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 11 удаа болов. Тодруулбал, Архангай аймгийн чулуут сумын төвөөс урагшаа 42 км зайд долоон удаагийн газар хөдөлсөн. Ингэснээр Архангай аймагт он гарснаас хойш нийт долоон удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн гэсэн үг. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын зүүн тийш 30 км зайд хоёр удаагийн газар хөдлөлт, Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдлөлт бүртгэгдсэн. 2023 онд нийт 25635 газар хөдлөлт бүртгэгджээ. Улаанбаатар хотын ойролцоо энэ оны эхний сарын байдлаар 145 газар хөдлөлт болсон. Төв аймгийн Борнуур суманд хүнд мэдрэгдэм газар хөдлөлт болсон.
-Газар хөдлөлт олон давтамжтай болж байгаа нь юутай холбоотой вэ?
-Гуравдугаар сарын 9-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 3.8 магнитуд, Дорноговь аймгийн Сайхандулаанд 3.5 магнитудын хоёр, Архангай аймаг Ихтамир суманд 3.5 магнитудын газар хөдөлсөн. Хүнд мэдрэгдэм буюу 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт болбол 10 минутын дотор Онцгой байдлын албанд мэдээлдэг. Газар хөдлөлт нь хагарлын дагуу явагддаг юм. Өмнө нь, тухай газарт хүчтэй газар хөдөлж байснаас болоод эвдрэлийн процесс явагдсанаар тэр газар олон удаагийн давтамжтай газар хөдлөлт болдог байна.
-Газар хөдлөлт бүртгэгдсэн газар ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?
-Газар хөдлөлт болсон газарт 3-5 станц байрлуулж, хэр гүн болж байгаа болон идэвхжилтийн талаар нарийвчлан судлах судалгааны ажил хийдэг аж. Судалгаа хийсний үндсэн дээр хаана, ямар хэсгүүдэд байрлуулах боломжтойг судалж байж станц тавьдаг. Өвөрхангай, Эрдэнэт, Дархан аймагт станц байрлуулаагүй байгаа бөгөөд бусад аймгийн нутаг дэвсгэрт станц байршсан. Монгол Улсын хэмжээнд нийт 80 орчим газар хөдлөлт бүртгэх станц байдаг.
-Манай улсад 1957 оноос хойш хүнд мэдрэгдэм буюу 3.5 магнитудаас дээш газар хөдлөлт болсон юм уу?
-2021 онд болсон Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон 6.5 магнитуд хүчтэй газар хөдлөлт нь Монголд сүүлийн 30 жилийн дараах хүчтэй газар хөдлөлт байсан. Энэ газар хөдлөлтийн улмаас 2021 онд газар хөдлөлтийн тоо огцом өссөн. Анх 1957 онд Монгол Улсын Говь-Алтай аймагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаар олон тооны мал үрэгдэж, хүний эд хөрөнгө сүйрсэн. Улаанбаатар хотод 2013 онд Эмээлтэд болсон газар хөдлөлт, 2015 онд болсон Улиастайн Шар хоолой, Гүнжийн амны газар хөдлөлт хүмүүст мэдрэгдсэн” гэлээ.
Б.ХОНГОРЗУЛ
| М.ОЮУН-ЭРДЭНЭ: МАГНИТУД НЬ 3.5-ААС ДЭЭШ ГАЗАР ХӨДЛӨЛТ ЭНЭ САРД 11 УДАА БОЛСОН |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |