Үндэсний мөнгөн тэмдэгт ба бахархал
Багахан түүх хүүрнэе. Монголчуудын нэрлэж заншсанаар Даашинхүүгийн пүүс нь бараа таваарыг зээлээр өгч, тэр даруй өрийн бичиг үйлдэн, хожим хэт өндөр хүүнээс болж дааж давшгүй өрөнд унагаж байсан тухай 100 гаруй жилийн өмнөх түүхийн хуудсыг сөхөхөд тодхон уншигдана. Зөвхөн нэг талын эрх ашгийг тулгасан энэ систем монголчуудын нуруунд бул хар чулуу болон хадагдаж байв. Эдийн засгийг хүн хэмээн төсөөлбөл санхүүгийн систем нь хүний цусны эргэлт гэж ойлгож болно. Хүний зүрх минутад 5 литр цус шахаж, 75-80 удаа цохилдог онцгой эрхтэн. Санхүүгийн систем ч мөн улс оронд энэ үүргийг гүйцэтгэдэг. Тэгвэл 100 гаруй жилийн өмнө монголчуудын эдийн засаг дахь "цусны эргэлт", "зүрх" биднийх биш байсан гээд төсөөлөөд үз дээ. Биднээс хамаарахгүйгээр энэ "цусны эргэлт" удааширч, эсвэл "зүрх" зогсох боломжтой. Ийм цаг үед бие даасан байдал, эдийн засгийн өсөлт, хөгжил дэвшлийг ярих нь бүү хэл мөрөөдөх ч эрхгүй нь ойлгомжтой. Дахин сануулахад, бид ийм л эгзэгтэй, хүнд цаг үеийг 100 гаруйхан жилийн өмнө туулж явжээ.
Өнөөдөр монголчуудын өдөр тутмын амьдрал, улс орны хөгжил дэвшилд банк санхүүгийн систем өөрийн үүргээ гүйцэтгэж, "цусны эргэлт"-ийг хэрхэн жолоодох эрхийг бид гартаа бат атгаж байна. Энэ бол 1924 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банк (Монголбанк)-ыг анх байгуулсан цагаас бичигдэж эхэлсэн түүхийн тусгал билээ. Монгол Улс эдийн засгаа хянаж, хөгжүүлэхийн тулд өөрийн гэсэн төв банкийг байгуулж, санхүүгийн системийг бий болгож, мөнгөн тэмдэгттэй болж, гүйлгээнд оруулна гэдэг асар хүнд боловч, нэн чухал ажил байсан нь гарцаагүй. БНМАУ-ын Их хурлын шийдвэрийг үндэслэн Засгийн газраас 1925 оны 2 дугаар сарын 22-нд мөнгөний шинэчлэл явуулах тогтоол гаргаж, Монголын үндэсний мөнгөний нэгжийг "төгрөг" хэмээн нэрлэж, үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах эрхийг Монголбанкинд олгосон нь залуусын хэлдгээр "хайр татам" явдал байсан юм. Улмаар арав гаруй сарын дараа анхны мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргалаа. Монгол Улсын төрийн сүлдийг дүрсэлж, хээ угалзаар чимгэлсэн энэ төгрөгийг анх алган дээрээ авахад ямар олон монгол хүн баярлаж, бахдаж, омогшиж байсныг тааварлах аргагүй.
Үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргасан эхэн үед төгрөг, янчаан хоёр гүйлгээнд зэрэгцэн явж байсан гэдэг. Улмаар 1927 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн бүх төрлийн мөнгөн гүйлгээ, тооцоог төгрөгөөр гүйцэтгэх болжээ. Олон төрлийн мөнгөний гүйлгээг зогсоож, мөнгөний эргэлтийн эмх замбараагүй байдлыг хянаж, худалдаа бэлтгэлийн ажиллагааг санхүүжүүлэх, зах зээлийн барааны хангамж, үнийн хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр зохицуулахад нөлөөлж, тэр ч бүү хэл ардын аж ахуйд зээл олгох арга хэмжээг авч эхэлсэн нь бахархууштай. Даашинхүүгийн пүүс бус Монголбанк ардын аж ахуйд зориулан зээл олгоно гэдэг Монголын банк санхүүгийн салбарт тодоор бичигдэх үйл явдал юм. Өөрөөр хэлбэл, төв банк нь эдийн засгийн тогтвортой байдал, үйлдвэрлэлийг дэмжих анхны шангаа татаж эхэллээ. Уг үйл явдлыг хүний биеэр зүйрлэвэл цусны эргэлт биеийг хордуулах бус эрүүлжүүлж, хэрэгтэй эрдэс шимээр хангаж эхэлсэн гэсэн үг.
Өнөөдөр Монголбанкинд 1996 онд батлагдсан Төв банкны тухай хуулийн дагуу үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтыг үүрэг болгосон. Энэ хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ гэсэн заалтыг хэрэгжүүлж буй юм. Ялангуяа, Монголын санхүүгийн салбарт банкны эзлэх хувь хэмжээ өндөр байгаа энэ үед төв банкийг чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэхэд илүү ярвигтай болгож, бодлого шийдвэр нь нийт ард түмний амьдрал ахуй, бизнест шууд нөлөөлж байна.

Маш энгийнээр хэлбэл, хүний оюунлаг, бүтээлч сэтгэлгээ нь хөгжил дэвшлийг бий болгодог. Тэгвэл уг оюунлаг бүтээлч сэтгэлгээг дэмжих учиртай гол тогтолцоо бол банкны систем юм. Харилцан ашигтай буюу банкны тогтолцоо нь баялаг бүтээж байгаа сектороо дэмждэг, баялаг бүтээгчид нь эргээд банкны тогтолцоог тогтвортой, өгөөжтэйгөөр өсөн дэвжихэд нөлөөлдөг нь улс орныг "цэнгэлийн манлайд" хүргэх үндсэн үүд хаалга болдог. Тэгвэл энэ бүхний тунг тааруулах чиг үүргийн том хэсгийг нуруундаа үүрч байгаа үүрэгтэн бол Төв банк. Төв банк бодлогын хүүг ямар түвшинд байлгах, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ямар хүчин чармайлт гаргах, инфляцийг нам түвшинд хадгалах үндсэн зорилгоо хэрхэн биелүүлэх, банкинд итгэж мөнгөө хадгалуулсан иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, санхүүгийн чанартай судалгаа статистикийг гаргах, Засгийн газарт нөхцөл байдлыг бодитой ойлгуулах, ФАТФ-аас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх зэргээр хүнд шийдвэрүүдтэй нүүр тулдаг. Төв банкийг удирдсан ихэнх эрхэмүүд толгойтой үсэндээ багагүй цагаан сор суулгаад буудаг нь үүнтэй холбоотой. Ялангуяа, улстөрчдийн аливаа "стандарт бус" нөлөөллийг даван гарч ажиллана гэдэг амаргүй эр зориг билээ.
Тухайлбал, Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу Монголбанкны дэргэд Зээлийн мэдээллийн сан байдаг. Үүнийг иргэд "Хар жагсаалт" хэмээн нэрийддэг. Зарим нь санхүүгийн "шорон" гэж дэгсдүүлэх нь ч бий. Зээлээ төлөхгүй явсаар хуульд заасан хугацааг хэтрүүлбэл "Жар жагсаалт"-д бүртгэгдэнэ. Иргэний дахин зээл авах боломжууд хязгаарлагдана. Үүнтэй холбоотойгоор олон иргэн Төв банкийг буруутгадаг. Зарим улстөрч иргэдийн "талд" орчихсон Төв банкаа дэвслэх нь бий. Энэ тухай сошиал группүүд хүртэл нээгдэж, Монголбанкийг чичилсэн олон зуун сэтгэгдлээр булаастай байгааг төвөггүй харж болно. Олон нийтийн таалалд нийцье гэвэл "хар дэвтэр"-ийг гал руу шидээд шатаачихвал таарах мэт. Гэтэл бодит байдал дээр Зээлийн мэдээллийн сан нь банкны системийн тогтвортой байдлыг хамгаалах чухал арга хэрэгсэл юм. Иргэдийн мууг үзэх гэсэн санаа санаархал үүнд үгүй. Яг нарийндаа, хэрэглэгчийг өөрөөс нь хамгаалж байгаа систем гээд хэлчихвэл буруудахгүй болов уу. Зээлээ төлж чадахгүй эрсдэл үүрч, хүрээ хязгаараа давсаар байвал хожим банк, иргэн ч ялгаагүй хохироод үлдэнэ. Өргөн утгаараа эдийн засгийн тогтвортой өсөлт, дархлаанд хор хөнөөлтэй. Илүү эмзэг болгож хувиргана. Иймээс тодорхой хязгаарлалт, зохицуулалтыг авч хэрэгжүүлэхээс өөр арга замгүй билээ. Хэрэглээний зээлийг хязгаарлах нь мөн үүнтэй ижил зорилгыг агуулж байдаг.
Г.Батзориг
| ТӨГРӨГ ХАМГИЙН "ХАЙР ТАТАМ" |
|
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлансайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |