Монголчууд шүрэн цохыг алтан цох, цох хорхой, өмбий зөөхий, нүүнүү, нүүдгээ, өөөлэй гэх мэтээр янз янзаар нэрлэдэг. Үүнтэй адил улс орнууд ч энэ амьтныг өөр өөрөөр нэрлэдэг ажээ. Европын улс орнуудад цохын нэр домгийн сайн талын баатартай холбоотой байдаг аж. Ирланд, Хорват, Франц, Герман, Англи, Слованд энэ амьтныг Гэгээн Мэри, Нар, гэгээн Антоны элч, Бурхны бяцхан хонь, Бурхны элч үнээ, Сайн эзний амьтан, англи хэлтэн орнуудад Хатагтай цох, үнээ цох, мэй бясаа, алтан бөмбөлөг, алтан бясаа, Барней хамба лам, Барнеби гэж нэрлэнэ. Шүрэн цохтой тааралдвал та азтай, харин түүнийг албал муу явдал тохиолдохын ёр гэж үздэг. Голландад шүрэн цох нь огцом уур омгийг дарагч бэлгэдэлтэй амьтан гэгддэг бол Финландын “Швед гаралтай иргэдийн нам”-ын бэлгэдэл нь цох ажээ. Оросууд шүрэн цохыг алахыг цээрлэж Бурхны хамааралтай амьтан гэж үздэг юм байна. Европын өмнөд хэсгийн газруудад “Хэрвээ шүрэн цох таны бие дээр суувал та азтай явдалтай учирна” гэж тайлбарладаг. Шүрэн цох нь бүрэн хөгжилт шавьж. Хатуу далавчтан буюу цохын багт багтдаг шавьжны баг. Одоогоор дэлхий дээр шүрэн цохын 5000 гаруй зүйл байгаагаас 53 зүйл нь Монгол оронд олдоод байна.

Шүрэн цох нь жижиг биетэй. Биеийн хэмжээ нь 1мм-10 мм хэмжээтэй. Ихэвчлэн шар, улбар шар, гал улаан дэвсгэр бүхий хар толбо буюу зууван зураас бүхий хатуу хагас бөмбөлөг хайрсан далавчтай. Толгой, хөл болон тэмтрүүл нь хар өнгөтэй. Маш олон төрлийн шүрэн цохнууд хар, саарал юм уу бор өнгөтэй байдаг нь ялгахад түвэгтэй учир мэргэжлийн шавьж судлаач л таних боломжтой байдаг. Шүрэн цох ихэвчлэн ургамал идэшт шавьж, ургамлын шимэгч шавьжнуудыг иддэг. Цэцэрлэг, ХАА-н эдэлбэр газар, жимсний цэцэрлэг болон бусад ургамлан бүрхэвчтэй талбайд амьдардаг. Өмнөд Америк, Европт байдаг цөөн зүйлийн цох нь ургамлын хортонд тооцогддог тал бий.
Цохууд ихэвчлэн хурц өнгөтэй байдаг нь өөрийгөө махчдаас хамгаалах зохилдлого юм. Шүрэн цохууд ихэвчлэн улбар шар ба хар, шар ба хар гэсэн өнгөтэй байдаг. Энэхүү гоц үзэгдлийг апосематизм гэж нэрлэдэг юм байна. Өнгөний энэ зохилдлогоос гадна ихэнх шүрэн цохууд үнэхээр хортой байдаг бөгөөд жижиг биетэй шавьж идэшт гүрвэл, шувуудыг хордуулахуйц байдаг. Харин хүнд төдийлөн мэдэгддэггүй, гэхдээ зуу орчим шүрэн цохын хор нийлбэл хүнд нөлөө үзүүлэх боломжтой. Бие гүйцсэн шүрэн цохын хөлнүүдэд шавьжны цус мэдрэгч бий болдог. Дайснаасаа биеэ хамгаалах үедээ эвгүй хурц үнэр бүхий тосорхог шингэн ялгаруулдаг.

Ихэнх шүрэн цохууд хавар юм уу намар үржилд орж, эмэгчин нь ирээдүйн цохуудын хүнс тэжээл болох ургамал шимэгчдийн колонид хялбар хүрч болохуйц газарт өндгүүдээ бөөнөөр нь гаргадаг. Шүрэн цохын зүйлүүд нь хэдхэн ширхгээс хэдэн зуун ширхэг хүртэл харилцан адилгүй тоотой өндөг гаргадаг. Ойролцоогоор нэг долоо хоногийн дараа өндгүүдээс авгалдай гарна. Авгалдай хэлбэртэйгээр 10-15 хоног амьдрах бөгөөд түүний дараа бие гүйцсэн цох болохын өмнөх хүүхэлдэйн шатанд шилжинэ. Шүрэн цохын амьдралын мөчлөг нь маш богинохон бөгөөд зүйлээсээ хамаарч 4-7 долоо хоног л үргэлжилдэг. Ихэнх шүрэн цохууд нэг жилийн дотор амьдралын мөчлөг нь дуусгавар болдог байна.
| Оросууд шүрэн цохыг бурхны хамааралтай амьтан гэж үздэг |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |