• Өнөөдөр 2026-06-15

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН СОНСГОЛД Х.НЯМБААТАР ТЭРГҮҮТЭЙ 100 ГАРУЙ ХҮН ДУУДАГДЖЭЭ

УИХ-аас Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар болсон. Тодруулбал, энэ сарын 15, 16-ны даваа, мягмар гарагийн 09.00 цагаас Төрийн ордонд хийхээр товлоод байна. Одоогоор сонголын ирц хараахан бүрээдгүй тул сонсголыг эхлүүлээгүй байгаа юм.
 
Энэхүү сонсголд 100 гаруй хүн оролцоно гэдгийг сонсгол даргалагч онцолсон. Өөрөөр хэлбэл, 2023-2026 он хүртэл нийслэлийг удирдсан хотын дарга асан Х.Нямбаатар тэргүүтэй 100 гаруй нийслэлийн удирдлагуудыг дуудсан талаарх мэдээллийг Ажлын хэсгээс мэдээлсэн билээ. Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал даргалах бол Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ажиллаж байна. 
 
Одоогоор хотын дарга Х.Нямбаатар сонсголд ирээгүй бол хотын даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалай цагдан хоригдож байгаа тул сонсголд оролцох боломжгүй байгаа аж. Сонсголоор Туулын хурдны замд хийсэн аудитын талаар, Нийслэлийн зам тээврийн яамны бодлого, Сэлбэ дэд төвийн орон сууцжуулалт зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцүүлнэ.
 

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН СОНСГОЛД Х.НЯМБААТАР ТЭРГҮҮТЭЙ 100 ГАРУЙ ХҮН ДУУДАГДЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188