Хүн төрөлхтний түүх, соёлын өвийг хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсийн төлөө нэгэн зорилгын дор дэлхийн 20 гаруй орны 70 гаруй музейн удирдлагууд цугларч 2026 оны зургадугаар сарын 15-ны өдөр “Чингис хаан” Үндэсний музейд чуулж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байна. “Евро-Азийн их солилцоо, ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” чуулганаар Евро-Азийн улс орнуудын музейн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах юм. Мөн харилцан мэдлэг, туршлагаа солилцох, хүн төрөлхтний соёлын гайхамшигт өвийг хадгалах, хамгаалах болно. Үүнээс гадна түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлсэд нэгдэж, музейн хөгжлийн олон чиглэлээр хэлэлцэж эхэллээ.
Чуулганыг “Чингис хаан” Үндэсний музейн захирал, академич С. Чулуун нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Ерөнхийлөгчийн мэндчилгээг уншиж танилцуулав. Монголын хөгжмийн урлагийн сор бүтээлүүдийн нэг, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Б.Шаравын “Сэрсэн тал” аялгууг сонордуулснаар чуулган албан ёсоор ийнхүү нээлтээ хийлээ. Академич С.Чулуун “Чингис хаан” Үндэсний музей нь Евро-Азийн бүс нутагтаа хамгийн залуу нь байж магадгүй. Тиймээс бидэнд олон арван жилийн туршлагатай бүс нутгийн болон олон улсын нэр хүндтэй музейн үйл ажиллагаатай уялдуулан шинэ мэдлэгийг солилцох, туулж өнгөрсөн туршлагаас суралцах болно. Мөн ирээдүйд хамтран ажиллах боломжоо эрэлхийлэхэд энэхүү чуулган чухал ач холбогдолтой учраас хүндэтгэн хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна.
.jpg)
Монголчууд нүүдлийн иргэншлийг тасралтгүй уламжлан, амьдралын өвөрмөц дүр төрхөө хадгалж, эрс тэс уур амьсгалыг сөрж, тэсвэр тэвчээрийг туулж их түүхийг бүтээсэн ард түмэн юм. Монголчууд зөвхөн байлдан дагуулал хийж байсангүй тэд тухайн ард түмний шашин, хэл, амьдралын хэв маягийг хүндэтгэн, эв зүйгүй байдлыг зохицуулж байлаа. Оюун билгийн авьяас билэгтнүүдийг эрхэмд үзэж, олон бүтээн байгуулалт хийснийг өнөөдөр дэлхийн түүх зөвөөр харж байна. Түүхийг үнэн зөвөөр харуулах, ойлгуулах, түүхэн цаг үед нь аливаа асуудлыг тавьж үзэхэд Чингис хаан Үндэсний музейн нэгэн гол үүрэг агуулагддаг” гэдгийг тодотгон хэллээ.

Чуулганд ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид болон бусад албаны 200 орчим төлөөлөгчид оролцож байна. Чуулган тав хоног үргэлжлэх бөгөөд, Евро-Азийн улс орнуудын музейн удирдлагууд цуглан музейн хөгжил, бодлого, үйл ажиллагаа, нүүдэлчдийн өв соёлын хадгалалт хамгаалалт, нөхцөл байдал, хамтын ажиллагааны шинэ боломж, харилцаа, шинэ эрин дэх музей, технологи, инновацийн чиглэлээр салбар хуралдаануудыг зохион байгуулж санал, зорилго, ирээдүйн боломжийн тухай хэлэлцэнэ. Чуулганы төгсгөлд Евро-Азийн музейн удирдлагууд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Эрдэнэ зуу, Уйгурын хаант улс, Түрэгийн хаант улсын өв дурсгал, нүүдлийн ахуй соёл болон бусад музейнуудтай танилцсанаар өндөрлөнө.
| Ази-Европын музейн удирдлагууд чуулж эхэллээ |
|
С.Зоригийн хөшөө алга болжээ
2026-08-01 11:08:20
“Дэрэн” клубийн баг “Norway Cup-2026” тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
2026-08-01 08:38:18
Элчин сайд Ж.Оюунбаатар Конрад-Аденауэр-Сангийнхантай уулзав
2026-08-01 08:22:28
“Монголын нэг үдэш” соёлын арга хэмжээ зохион байгуулав
2026-08-01 07:54:10
“Нагояа”-гийн их сургуулийн Азийн төгсөгчдийн форум Монгол Улсад зохион байгуулагдав
2026-08-01 07:15:00
Таэквондо-гийн Азийн аваргыг шүүх Австралийн шүүгч Patricia McQueen ирлээ
2026-08-01 07:10:00
Улсын харцага Г.Батбаярыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнав
2026-08-01 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу зүргээлгэвэл нэд малын гарлагатай
2026-08-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, бороотой
2026-08-01 06:00:00
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЯНДАНГААС ГАРАХ ДУУ ЧИМЭЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
2026-07-31 15:05:04
Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо
2026-07-31 14:39:07
Канад Улсын Элчин сайд Дауст, З.Ойдов гуайд хүндэтгэл үзүүлэв
2026-07-31 14:29:16
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
2026-07-31 14:25:04
Б.Батцэцэг сайд Саудын Арабын БОУХАА-н сайд Аль Фадлитай утсаар ярилаа
2026-07-31 14:18:38
Ирэх жилээс эхлэн сарын 792 мянган төгрөг хүртэл орлоготой иргэд хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөнө
2026-07-31 14:11:59
Нийтийн тээврийн 15 чиглэлийн маршрутыг түр хугацаанд өөрчилжээ
2026-07-31 14:00:41
Тайландаас “Modun Wolves” “U18” насны баг мөнгөн медаль хүртжээ
2026-07-31 13:57:28
КОП17-Д ТАНИЛЦУУЛАХ МАНАЙ ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭДИЙНЭ САНХҮҮЖИЛТ ТАТААД ЭХЭЛЖЭЭ
2026-07-31 13:42:01
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээний хаалт болжээ
2026-07-31 12:32:17
“Сэлбэ ухаалаг хот” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана
2026-07-31 12:12:35
Монгол Улсын хуулиудын 55.9 хувьд хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгджээ
2026-07-31 11:39:56
Б.АРИУНЗУЛ ӨСВӨРИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОН ФОТО АГШИН
2026-07-31 11:37:59
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ЧИГЛЭЛЭЭР ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-07-31 11:34:19
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 иргэний амийг аварчээ
2026-07-31 11:10:49
Монголын үндэсний спортын VIII наадмын нээлт боллоо
2026-07-31 08:49:01
Монгол, Японы стратегийн V зөвлөлдөх уулзалт Токио хотод болов
2026-07-31 07:13:10
Монгол, Хятадын Консулын XXIV зөвлөлдөх уулзалт боллоо
2026-07-31 07:08:03
Б.Ариунзул чөлөөт бөхийн “U17” ангиллын дэлхийн аварга боллоо
2026-07-31 06:38:34
ЗУРХАЙ: Үс засуулах буюу үргээлгэвэл өнгө зүс доройтно
2026-07-31 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, бороо орохгүй
2026-07-31 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |