БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн албан ёсны айлчлал үргэлжилж байна. Энэхүү айлчлалын хүрээнд сайд Ван И-тай албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр Монгол, Хятадын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл, хамтын ажиллагааны бэлгэдэл болгон дурсгалын мод хамтран тарилаа. Хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцоо, нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн харилцан итгэлцлийг улам гүнзгийрүүлэхийн ач холбогдлын талаар ярилцлаа.

Хоёр улс бие биеийнхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дотоод хэрэгт үл оролцох зарчим болон өөрсдийн сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэхээ дахин нотоллоо. Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нарын дэвшүүлсэн худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлнэ гэлээ. Уул уурхайн болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт, боомтын хүчин чадлыг сайжруулах, газрын тос, эрчим хүч, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн явцыг эрчимжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Хятадын тал Монгол Улстай “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ илэрхийлж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг дэмжин ажиллахаа мэдэгдлээ. Түүнчлэн баруун аймгуудад гарч буй шүлхий өвчинтэй холбоотойгоор вакцин нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдээлэв.
Мөн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагаагаа цаашид улам бэхжүүлэх чин эрмэлзэлтэй байгаагаа талууд нотоллоо. Хэлэлцээний төгсгөлд Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яам хоорондын 2026-2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
| Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хятадын ГХ-ын сайд Ван И нар мод тарив |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |