“...Аяга кофе уусны дараах амсхийлтээс шүүрч шүлэглэсэн минь энэ. Шал дэмий ч байж мэднэ. Гэхдээ тэр амсхийлт бүхэн эргээд ирэхгүй. Шүлэг болгон дэвтэрт минь үлдэж гэж бодохоор энэ амьдрал бас үнсмээр санагддаг шүү...”
Кофетой зурвасаас...
Ингээд уншигч танд кофетой шүлгүүдээс хүргэе.
***
ЗАЛБИРЧ БАЙГАА ИЖИЙ МИНЬ ДЭЭ
Ургаж байгаа нарны сацраг шиг хацартай
Урсаж байгаа дөлгөөн мөрөн шиг аальтай
Хайрлаж байгаа бүхний нүд шиг бодолтой
Халширч суудаггүй түмнээс гэгээн тавилантай
Залбирч байгаа ижий минь дээ...
***
ТАЖ МАХАЛААС БУЦАХАД
Алсын алсад сүндэрлэх цав цагаахан гуниг
Алдарт Таж Махалыг зорин зорин очлоо
Ариун хайрын титэм гэж ертөнц даяар цуурайтавч
Амьдрал үхэл хоёрыг адилхан гэж сануулах мэт
Таж Махалын гуниг хаврын салхи шиг шуугиж
Таж Махалын уй тасарч үлдэлгүй үргэлжилнэ...

***
АЙ ХАНДМАА
Ай, Хандмаа гэж хэлэхэд
Ардын дууны эхлэл ч юм шиг
Алтана харгана үйслэх мэт
Ямархан гэгэлгэн гээч
Аглагхан талын өвс бүхэн бөхөлзөөд
Аравдугаар сарын сүүлээр
Бороо орох мэт
Ямархан уйтай гээч...
***
БОДЬ МОДНЫ НАВЧИС
...Цаг хугацааны галт тэрэг өртөө болгон дээр зогсовч
Цаглашгүй энэ орчлонгоос буцах эцсийн зогсоол хаана юм бэ
Цаанаа л нэг уйтай бодь модны навчаа тэврэн байхуйяа
Цамцаа дэрвүүлэн омголон явсан ахтайгаа дахиад нэг уулзах мэт боллоо.

***
ХЭН Ч НАДАД ДУРЛААГҮЙ БАЙХАД...
Хэн ч надад дурлаагүй байхад
Би хэн байсан юм бол?
Хэлбэр, агуулга, тусгал
Ер бусын тунгалаг горхины чимээ шиг
Инээмсэглэл минь ямархан байсан юм бол?
Эхний цас унаагүй өдрүүд шиг
Эрх цэнхэр нүдэн муураа “Ангир” гэж нэрлээд
Хэн ч надад дурлаагүй байхад
Хээ хуаргүй даашинзны минь
Хормой дэрвэх шиг гоо үзэсгэлэн
Хэнийх байсан юм бол оо?...

***
Бороонд нор...
Эргээд л 13 настай
Эрх охин болоод
Эрээн даашинзныхаа
Хормойг дэрвүүлэн
Энэ хорвоог мөнх мэт сэтгэн
Бороонд нор
Бороонд нор...
Зуун жилийн өмнө байсан хүмүүс
Зулзаган хус болоод ургах мэт
Тэр хусны дор
Тэргэл сартай ярьж
Тэвэрхэд чинь
Дулаацдаг байсан
| “КОФЕТОЙ ШҮЛГҮҮД”-ЭЭС ОНЦЛОХУЙ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |